COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Улаанбаатар” Олон Улсын IX кино наадам болно

2017 оны 9 сарын 14

Нийслэлийн засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл, Монголын кино урлагийн зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын IX кино наадмыг 2017 оны 10 дугаар сарын 10-15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус кино наадамд Монгол, Америк, Ази, Европын кино уран бүтээлчид болон олон Улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид оролцоно.

Arslan.mn

Наадмын нээлт 2017 оны 10-р сарын 10-нд 18:00 цагаас зохион байгуулагдах бөгөөд 2017 оны 10 сарын 10-15-ны хороонд болно. Энэ удаагийн наадмын хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан “Улаанбаатар” олон Улсын кино наадмын Монгол киноны уралдааныг зарлаж байна. Тус уралдаан нь “Уран сайхны кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”, “Нээлтийн кино” гэсэн дөрвөн төрөлд тус бүр нэг кино бүтээлийг шалгаруулж, цом, өргөмжлөл, мөнгөн шагналтай.

Үндсэн шаардлага:

Монгол кино уралдаанд 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс 2017 оны 09 дүгээр сарын 15-ны дотор бүтээгдсэн “Уран сайхны кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”, “Нээлтийн кино” гэсэн дөрвөн төрлийн кино бүтээл байна. Нээлтийн киноны шалгаруулалт нь огт нээлтээ хийгээгүй, шинэ бүрэн хэмжээний Монголын уран сайхны кино оролцох боломжтой. Урьд өмнө нь нээлтээ хийгээгүй шалгарсан кино бүтээл нь "Улаанбаатар" Олон Улсын кино наадмын албан ёсны нээлтийн бүтээл болох эрхийн эзэн болох ба 2017 оны 9 сарын 20-нд олон нийтэд зарлана.

Сонгон шалгаруулах шалгуур:

  • Монголын кино урлагийн салбарын өнөөгийн хөгжил, урлаг, уран сайхан болон дуу дүрсний өндөр чанартай бүтээл байх,
  • Киноны баг нь уран сайхны кино бүтээх чиглэлээр гурваас доошгүй жил бүр бүтээлтэй ажилласан дадлага туршлагатай байх,
  • Англи субтитртай байвал давуу талтай, шалгарсан кинонууд субтитр хийх үүрэг хүлээх,

Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын кино урлагийн зөвлөл болон тус салбарын төлөөлөл хийж “Улаанбаатар” Олон Улсын IX кино наадмын ажлын хэсэгт танилцуулна. Нээлтийн киноноос бусад шалгаруулалтын эцсийн дүнг 2017 оны 10 дугаар сарын 10-нд зарлана.

Бүрдүүлэх материал болон өргөдлийн маягт

  • Өргөдлийн маягт (Тусгай өргөдлийн маягт хавсаргасан болно, мөн
    Нийслэлийн Соёл, урлагийн газрын доорх хаягаар авах боломжтой)
  • Киноны товч түүх
  • Kино багийн танилцуулга
  • Уран бүтээлчийн намтар болон бүтээлийн жагсаалт
  • Кино компани, студийн танилцуулга
  • Киноны DVD хувь

Хугацаа

  • Өргөдлийг холбогдох материалын хамт 2017 оны 9 дүгээр сарын 18-ыг дуустал Нийслэлийн Соёл, урлагийн газарт ирүүлнэ үү.
  • Өргөдөлтэй холбоотой асуудлаар Нийслэлийн Соёл, урлагийн газрын
    11-321529 утсаар холбогдоно уу.
  • Монголын Кино Урлагийн Зөвлөл. Утас 99011145, 99767176
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47006
0 эможи
keyboard_arrow_up