7 хоногийн тойм 24°C 2392.55 ₮
12 сарын 10, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

СОНЖОО: Ордууд дундажаар хэд насладаг вэ?

админ
2018 оны 3 сарын 31

Arslan.mn

Шинжлэх ухаан биш одод эрхэс хэд наслахыг тань мэддэг гэнэ. Америкийн эрдэмтэд (хэн, хаана, хэзээ гэдэг нь тодорхойгүй) тэнгэрийн биетүүд хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар маш том судалгаа хийсэн байна. Тус судалгаанд одоо амьд байгаа болон өмнө нь амьдарч байсан нийт 60,000 хүн оролцсон бөгөөд тэдгээр хүмүүс аль ордны хүмүүс хэд насалдгийг олж мэдэхэд том нэмэр үзүүлсэн юм. Энэ гайхамшигтай судалгаа ердөө 5,000 хүнийг судлахад л үр дүнгээ өгч эхэлсэн байна.

Судалгааны эцэст урт наслах хувь тавилантай ордоор Үхрийн орд тодорсон бол хорвоотой танилцах түүх нь олон хуудас үргэлжлэхгүй хүмүүсээр Хилэнцийнхэн шалгарсан байна. Нэмж сонирхуулахад оддын байрлал таны эрүүл мэндэд ч гэсэн хамаатай гэнэ.

Хонины орд

Хонины орд өөрийн харьяатуудад харамгүй загнаж эмэгтэйчүүдэд 78, эрчүүдэд 79 наслах лүндэн буулгасан байна. Гэсэн хэдий ч тэднийг дараах зүйлсээс болгоомжлохыг сануулжээ: нойргүйдэл, зүрхний өвчин мөн мигрень. Зөвлөмж: Амьдралыг гүн ухаанчаар харах хэрэгтэй. Тэгж байж л эрүүл амьдарна.

Үхрийн орд

Үхрийн ордныхон урт удаан наслаг гээд тэнгэрт гялалзах одод хэлж гэнэ ээ… Энэ ордны эмэгтэйчүүд 80, эрчүүд 82 насалдаг гэнэ. Тэднийг үхэл рүү түлхдэг зүйлс дотор шээс бэлгийн замын өвчин, үе мөчний өвчин мөн таргалалт ордог байна.  Зөвлөмж: Эрүүл явбал 100 ч насалж болно.

Ихрийн орд

Урт наслах тавилантай гэдгээ мэдээгүй ихрийн ордныхон амьдралыг хэврэг гэж итгэсээр хямралд орж өвчин тусах нь элбэг тохиолддог. Үүний үр дүнд амьсгалын замын өвчин, үе мөчний өвчтэй болдог аж. Үнэн хэрэгтээ эрчүүд нь 78, эмэгтэйчүүд нь 85 насалдаг гэнэ. Зөвлөмж: Хоол хүнсээ тааруулж идэх хэрэгтэй. Хэт бага идэхээс сэргийл.

Мэлхийн орд

Эрчүүдийн наслалт 68, эмэгтэйчүүдийнх 73. Энэхүү ордонд төрсөн хүмүүс эмчид үзүүлэхгүй, эрүүл амьдрахгүй байвал бурхантай эрт уулздаг жамтай. Тэд ихэнхдээ зүрх судасны болон ходоод гэдэсний өвчнөөр өвчилдөг гэмтэй. Зөвлөмж: Тогтмол эмчид үзүүлэх нь хамгийн зөв арга юм.

Арслангийн орд

Энэ ордны хүмүүс элбэг 74 насалдаг ч өвдөж байгаагаа хүнд мэдэгдэхгүй өөртөө хадгалдгаасаа болж өвчинд амархан нэрвэгддэг байна. Эрт оношлуулах нь хамгийн зөв шийдэл. Тэдний зүрх, нуруу бас нүд өвдөх нь их. Зөвлөмж: Юу болж байгаагаа дотны хүмүүстээ хэлж байх хэрэгтэй.

Охины орд

Эмэгтэйчүүд 81, эрчүүд 77 насалдаг байна. Эрүүл мэндийн хувьд тэд чийрэг ч хоол боловсруулах эрхтэндээ анхаарал хандуулж байхгүй бол болохгүй. Зөвлөмж: Хэт их идэхээс сэргийлж, ходоодондоо амрах боломж өгч байх хэрэгтэй. Түүнчлэн зөв хооллож чадвал тэнгэр таныг ивээх болно.

Жинлүүрийн орд

Энэхүү ордныхон хамгийн урт насалдаг (эрчүүд 73, эмэгтэйчүүд 77) хүмүүс биш ч гэсэн… Дархлаагаа сайн дэмжиж чадвал арьс, нуруу, бөөрний өвчнөөс зугтаж заасан хугацаанаас хавьгүй удаан амьдарч чадна. Зөвлөмж: Хүйтэн, чийгтэй газраас хол бай

Хилэнцийн орд

Хамгийн богино насалдаг орд. Эрчүүд 63, эмэгтэйчүүд 62. Яагаад вэ гэж үү? Яагаад гэвэл эмч дээр очихыг хүсдэггүй хүмүүс болохоор тэр. Тэд өөрсдийн амьдралаараа амьдарч аль болох эмчээс хол байхыг хичээдэг. Зөвлөмж: Эмч дээр очихгүй гээд байгаа бол өөрийгөө сайн тордож сурах хэрэгтэй.

Нумын орд

Хамгийн амархан өвддөг ордуудын нэг бол нум юм. Тулгуур эрхтний болон зүрх судасны ужиг өвчин тэдний насыг богиносгодог. Эрчүүд 69, эмэгтэйчүүд 73. Зөвлөмж: Эмэгтэйчүүд анхаарлаа үс, хумс мөн арьсандаа хандуулах хэрэгтэй. Харин эрчүүд түрүү булчирхайдаа.

Матрын орд

Тэд маш тэсвэртэй хүмүүс. Ямар ч өвчнийг зоригтой даваад гардаг. Тийм ч учраас өвчин тэднээс салдаггүй гэнэ. Амьдрах хугацаандаа дунджаар арав гаруй өвчинтэй тэмцэх хэрэгтэй болдог. Ингэж матрын ордны эрчүүд 77, эмэгтэйчүүд 80 насалдаг байна. Зөвлөмж: Үе мөч, сонсгол, цөс дамжуулах зам мөн хоол боловсруулах эрхтэндээ анхаарал хандуулж бай.

Хумхын орд

Тэд дунджаар 72 насалдаг. Тэдний физиологийн байдлыг тайлбарлахад хэцүү. Зун нь хатгаа авдаг мөртлөө өвөл найтаадаг ч үгүй аж. Зөвлөмж: Цусны эргэлт, хараа, ходоод гэдэсний зам, стресстэй холбоотой өвчнөөс болгоомжлох хэрэгтэй.

Загасны орд

Эмэгтэйчүүд 75, эрэгтэйчүүд 71 нас. Хамгийн их өвддөг орд бол Загас юм. Тэд уушги, үе мөч, арьсны маш олон өвчнийг даван туулж байж урт настай золгодог. Зөвлөмж: Ямар ус хэрэглэж байгаадаа хянуур хандаж байх хэрэгтэй.

Эх сурвалж: goomongol.today
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
55535
4 эможи
keyboard_arrow_up