Карантины үед унших ШИЛДЭГ 10 НОМ Карантины үед унших ШИЛДЭГ 10 НОМ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 07, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Карантины үед унших ШИЛДЭГ 10 НОМ

2020 оны 11 сарын 29

Ном бол ертөнцийг харах цонх мөн хэмээн В.И.Ленин хэлсэн байдаг шүү дээ. Ном гэдэг бол хүний сэтгэлгээг тэлж, мэдлэгээр тэтгэж байдаг зүйл билээ. Тиймдээ ч хэдий их уншина төдий чинээгээр сэтгэж, хэр бага уншина харин төдий чинээ сэтгэх чадвар нь муудаж байдаг юм байна.

Хүн бүрийн хувьд ном унших хурд янз бүр байдаг. Зарим хүмүүс нэг номыг ухаж удаан уншдаг байхад зарим хүмүүс хэдхэн өдрийн дотор л машиндаад өгдөг шүү дээ. Гэхдээ та аль ч төрлийн хүн байсан таньд нэг зүйлийг зөвлөе.

Та 1 сард зөвхөн 1 л ном унших норм өөртөө тогтоочих. Тэгэхээр 1 жилийн хугацаанд 12 ном уншаад дуусгачихна гэсэн үг.

Бүхэл бүтэн 12 өөр ертөнц, өөр мэдрэмжүүд, өнгө аясуудыг мэдрэн аялана гэдэг гайхамшигтай биш гэж үү?

Худлаа заа уншина даа гээл явсаар байтал таны ном тоосонд дарагдаж, номын шүүгээнд хадгалагдсаар аль хэдийн 1 сар, 2 сар өнгөрчдөг шүү дээ. Тэрний оронд зөвхөн нэг сарын турш нэг л номоо барьж аван уншихад л хангалттай.

  1. “Жак магийн бүтээсэн Алибаба” /2016 он/

Arslan.mn

……Ханжоугийн жижигхэн тосгонд амьдардаг ядуу гэр бүлээс гаралтай хятад хүү өдгөө дэлхийн тэрбумнуудын эгнээнд нэгэнт сойлон тодорж байна. Түүний үүсгэн байгуулсан эзэнт гүрэн өдрөөс өдөрт өсөн дэвжиж буй нь бидний нүдэн дээр илхэн харагдаж байгаа билээ.

Нийт 44 тэрбум долларын хөрөнгөтэй, өдгөө 56 насыг зооглож байгаа Жак магийн залуу насны адал явдалаар нь хамт аялаж, алдаа онооноос нь суралцмаар байвал энэ номыг заавал уншаарай. Таныг Jack ma-гийн амьдралаар аялуулах лифтэнд урьж байна.

2. “Ухаалаг хөрөнгө оруулалт” Бенжамин Граэм /1949 он/

Arslan.mn

“Банк санхүүгийн тухай ном гэхлээр л бидний толгойд шууд л богино хугацаанд их мөнгө олох тухай заах юм байна гэж ойлгодог. “

Харин энэ ном эсргээрээ таныг баян болгох тухай бус харин эрсдэлийг хэрхэн зөв тооцоолж сурах, хэрхэн өөрийн сэтгэл зүйг хянаж зөв хөрөнгө оруулахыг заана гэдгээ оршил хэсэгтээ шударгаар хэлээд өгсөн байдаг нь надад их таалагдсан.

“Ухаалагаар өөрийгөө удирдан хэрхэн зөв компанид, зөв цагт хөрөнгө оруулалт хийх вэ гэдгийг таньд заах болно.”

3. “How to win friends and influence people” Дейл Карнеги /1915 он/

Arslan.mn

“Дейл Карнеги гэхээр хүн бүрийн толгойд ямар хүн буудаг вэ?”

Магадгүй та нарын ихэнх нь түүнийг таних байх. Түүний 1915 онд бичсэн “The Art of Public Speaking” ном өдийг хүртэлх уран илтгэлийн номнуудын ноён оргил гэж хэлж болно.

Түүний 1936 онд бичсэн “How to win friends and influence people” бүтээлийг өөрийнхөө бусдад нөлөөлөх ур чадвараа дээшлүүлэх хүсэлтэй хүн бүрт санал болгож байна. Заавал уншаарай.

4. “Тэгээс нэг рүү тэмүүлэх нь” Питер Тиель /2014 он/

Arslan.mn

Энэхүү номыг Их сургуулийн багш маань бизнесийн удирдлагаар сурдаг оюутнуудад заавал уншихыг санал болгож байсан юм. Учир нь бизнесийг тэгээс 1 гэдэг оргил цэг рүү аваачихын тулд ямар стратеги баримтлахыг маш сонирхолтой баялаг жишээгээр тайлбарладаг байна.Бизнес эрхэх гэж байгаа, бизнесийн салбарт ажилладаг хүмүүсийн заавал унших ширээний ном юм. Заавал уншаарай.

5. “A Year to Remember” Н. Хулан /2019 он/

Arslan.mn

Залуу хүн байна даа энэ чинь одоо. Монголынхаа шинэ залуу зохиолчийн бүтээлийг аван уншиж, шинэ өнгө төрх, мэдрэмж авна гэдэгтээ итгэлтэй байна.

Уг номын зохиолч нь 52 долоо хоногийн турш буюу 1 жил хугацаанд өөртөө хэрэгжүүлсэн зүйлсүүдийн талаар маш сонирхолтойгоор бичсэн байна. Ихэвчлэн зуршил, дадал, хувь хүний хөгжилийн талаар гардаг гэнэ шүү.

6. “Баян аав, ядуу аав” Роберт Кийосаки /1997 он/

Arslan.mn

Зургаан сарыг юу хийж, уншиж эхэлмээр байна. Мөнгөнд хандах хандлагаа өөрчилмөөр байна уу? Тэгвэл энэхүү номыг заавал уншаарай.

Тэгээд эцэст нь та баян эцэг эх үү, ядуу эцэг эх үү гэдгээ нэг бодоод үзээрэй.

7. “Жаран цагаан хонь” роман Ж.Оюунгэрэл /2017 он/

Arslan.mn

“7 сард наадам найр болж налайгаал сууж байхдаа ганц 2 номны хуудас эргүүлэнгээ, хуушуур идэж, жаран цагаан хонио тоолоол сууж байвал бас л жаргал биш гэж үү?”

8. “Алтан цох” өгүүллэг Эдгар Аллан По /1843 он/

Arslan.mn

“Долоовор хуруун дээрээ улаан цохыг суулгаад хүслээ шивнэж нисгэж үзсэн л биздээ.” Үзээгүй бол заавал туршиж үзээрэй.

Улаан цохыг эртнээс аз дагуулдаг амьтан гэлцдэг. Тиймдээ ч энэхүү номны нэрэн дээрх цох уг зохиолын гол дүрийг эрдэнэс рүү хөтөлдөг гэнэ шүү.

“Хааяа ч ид шидэнд итгэхэд гэмгүй шүү”

9. “Хүн төрөлхтний товч түүх” Юваль Нойль Харари /2011 он/

Arslan.mn

Бум бужигнаж түм түжигнэсэн 9 сард юу уншмаар байна даа хонгорууд минь. Ураг төрлөө мэдэхгүй бол ойд сармагчин лугаа адил хэмээх үг байдаг билээ.

Хамгийн сонирхолтой нь зуун мянган жилийн өмнө дэлхий дээр хамгийн багадаа зургаан төрлийн хүн амьдарч байв. Харин өнөөдөр ердөө нэг л зүйлийн хүн үлдсэн нь бид буюу Хомо Сапиенсууд. Бусад төрлийн хүмүүст юу тохиолдсон бэ? Бидэнд бас юу тохиолдох вэ?

9 сардаа дэлхийн түүхээ, өөрийн үүсэл гарлаа судалцгаая.

10. “Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд” Франц Кафка /1915 он/

Arslan.mn

Намрын өнгө, зан араншинг нэг үгээр илэрхийлбэл Хувирал.”

Бүх зүйл нэг өнгөнөөс өөр нэг өнгө лүү хувиран өөрчлөгдөж, амьтай зүйлс амьгүй рүү шилжиж, намрын зан араншин ч хуйсагнуур байдаг шүү дээ.

Үүнтэй адил хүний сэтгэлээс олон янзын хувирал, өнгө аясууд ч илэрч байдаг.

“Хүний оршихуйн утга учир, мөн чанарыг баргар, түгшүүртэй өнгө аясаар хүүрнэхдээ уншигчийн доторх хүн ёсны, хүнлэг чанарын галыг ямагт өрдөн асааж байдаг Кафкагийн туурвил зүйн гоц шинж чанар ямар ч цаг үеийн уншигчдад нэн цочир, шинэлэг байх нь дамжиггүй юм.”

Дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл ЭНДЭЭС үзнэ үү.

Эх сурвалж: medium.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621606
3 эможи

BAT Mongol
2022-01-19 07:02
Би Улаанбаатарын Бат хатагтай байна, миний бизнест 230,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн банктай танилцсандаа үнэхээр их баяртай байна. Тэд өөрсдийн хувьцаа эзэмшигчид бөгөөд тэд бас бизнесээ сайжруулах сайн санаа хайж, SUPPORT@ECTBANKS хаягаар холбогдоорой. COM ECTBAN.KS@OUTLOOK.COM WWW.ECTBANKS.COM/REG
BAT Mongol
2022-01-19 06:41
Би Улаанбаатарын Бат хатагтай байна, миний бизнест 230,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн банктай танилцсандаа үнэхээр их баяртай байна. Тэд өөрсдийн хувьцаа эзэмшигчид бөгөөд тэд бас бизнесээ сайжруулах сайн санаа хайж, SUPPORT@ECTBANKS.COM хаягаар холбогдоорой. ECTBAN.KS@OUTLOOK.COM WWW.ECTBANKS.COM/REG
CHIMEG
2022-01-19 06:32
Өдрийн мэнд, би Монголоос ирсэн Чимэг байна, миний бөөрийг 480,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн DR WAYNE venkata эмнэлэгт баярлалаа. Тэдэнтэй DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM хаягаар холбогдоно уу
Зочин
2020-11-29 14:21
keyboard_arrow_up