Маскнаас болж үүссэн арьсны асуудалтай хэрхэн тэмцэх вэ? Маскнаас болж үүссэн арьсны асуудалтай хэрхэн тэмцэх вэ?
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 07, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Маскнаас болж үүссэн арьсны асуудалтай хэрхэн тэмцэх вэ?

2020 оны 12 сарын 12

Ботокс, подтяжка бровей и другие бьюти-процедуры, которые стали популярны  после карантина | СПЛЕТНИК

Коронавирусын цар тахлын үеэр бидний хамгийн ихээр хэрэглэж байгаа нэг зүйл бол яахын аргагүй амны хаалт буюу маск юм. Тэгэхдээ амны хаалт зүүснээс болж олон хүн нэгэн тааламжгүй үр дагавартай тулгарсан нь амны хаалтаас үүдэлтэй батга, тууралт юм. Олон нийтийн сүлжээнд хүмүүс энэ талаар нэн даруй гомдоллож, маск акне буюу "маскне" гэх нэршил үүсгээд байгаа билээ.

Нью-Йоркийн гоо сайханч, арьсны мэргэжилтэн София Павиттын тайлбарлаж буйгаар бидний нүүрний гуравны нэгтэй тэнцэхүйц доод хэсгийн арьс харьцангуй эмзэг тул маскны улмаас амархан цочирч, урьд өмнө нь батганы асуудалтай тулгардаггүй байсан хүмүүс ч хүртэл батга, тууралттай болж байна. Софиягийн хэлснээр сүүлийн нэг сарын хугацаанд л гэхэд ийнхүү шинэ төрлийн батганы асуудалтай тулгарсан хэдэн арван хүн түүнд хандсан гэнэ.

Түүнчлэн амны хаалт зүүсэн үед агаарын солилцоо маш бага байдаг тул бидний хөлс ууршиж чадалгүй маск дотроо "үлддэг". Маскыг удаан хугацаанд зүүх үед дотор нь шороо тоосонцор, себум цугларч арьсан дээр нян үржих төгс нөхцөлийг бүрдүүлдэг гэсэн үг юм. Ингээд л энэ бүхний үр дүнд батга гарч байгаа болохыг мэргэжилтэн онцоллоо.
 

Тэгэхээр "маскне"-гээс хэрхэн урьдчилан сэргийлж, тэмцэх вэ?
  • Юуны өмнө маскаа зүүхээс өмнө болон дараа нь арьсаа зөөлөн цэвэрлэгчээр тогтмол цэвэрлэх хэрэгтэй. Ингэснээр маскны дор нян үржихээс сэргийлнэ.
  • Химийн гаралтай гуужуулагч хэрэглэн арьсны гадаргуу дээрх үхсэн эд эсүүдийг цэвэрлэх хэрэгтэй. . Химийн гаралтай гуужуулагч гэхээр эрсдэлтэй мэт сонсогдож болзошгүй ч үнэндээ ямар ч төрлийн арьсанд хэрэглэх боломжтой байдаг. Хамгийн гол нь ямар хүчил сонгож хэрэглэхээ сайтар судалж, илүү хуурай арьстай бол сүүн хүчил зэрэг зөөлөн нөлөөтэй хүчил сонгох нь зүйтэй. Арьсыг цочроох хатуу найрлагатай скраб хэрэглэхээс зайлсхийгээрэй.
  • Ийнхүү сайтар цэвэрлэж, гуужуулсны дараа арьсыг тайвшруулах үйлчилгээтэй чийгшүүлэгч тос түрхэх нь маш чухал. Зөөлөн бүтэцтэй, үнэртүүлэгч ороогүй, нүх бөглөдөггүй, гиалуроны хүчил агуулдаг тоснууд арьсыг тайвшруулж, чийгшүүлж, хамгаалалтын давхаргыг сэргээх болно.
  • Мөн нянг арьсны нүхнүүд рүү илүү гүн орохоос сэргийлэн хүнд, зузаан крем түрхэхгүй байхыг зөвлөх байна. Үүний оронд өнгөтэй чийгшүүлэгч тос, өнгөтэй нарны тос, BB, CC крем зэргийг туршаад үзээрэй.
  • Олон удаа хэрэглэх боломжтой маск зүүдэг бол арьсаа үрэвсүүлэхгүйн тулд маскаа зүүх бүртээ угааж, цэвэрлэж заншаарай.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620205
1 эможи

Зочин
2020-10-04 03:12
keyboard_arrow_up