COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Бүсгүйчүүдийн сэдэв: СТИЛЛЭГ харагдах 10 алтан дүрэм

2020 оны 8 сарын 06

Arslan.mn

"Хувцас бурхан бие чөтгөр" гэж бид хэзээнээс хэлэлцсээр ирсэн билээ. Гэвч хүн бүр өөрийнхөө биеийн галбир,  сонирхдог загвар, тухайн цаг үеийнхээ трэндийг дагаж дэгжин хээнцэр, эмэгтэйлэг харагдаж чаддаггүй нь харамсалтай. Та бүхнийхээ хувцаслалтын мэдлэгт нэмэр болох үүднээс өнөөдрийн дугаараараа бүх цаг үеийн хувцаслалтын шилдэг 10 зөвлөгөөг хүргэж байна. Бүсгүйчүүд минь бидний бэлтгэсэн зөвлөгөөнөөс санаа авч өдөр бүрийг цэцэг шиг хөөрхөн, дэгжин угтаарай. 

1.Цагаан сорочкон цамц өмс

Arslan.mn

Алдарт жүжигчин Мэрилин Монрогоос (Marilyn Monroe) суралцъя. Цагаан сорочкон цамцыг жинсэн өмдтэй хослуулан өмссөн байгаа нь энгийн хэрнээ донжтой харагдаж байгаа биз? Бүсгүйчүүд бид 2-3 ээлжийн ийм цамцтай байхад ямар ч өмдөн дээр зохицуулаад өмсч болох юм. 

2.Тод өнгийн гоёл чимэглэлтэй хослуул

Arslan.mn

Хэрэв таны шүүгээн дэх хувцаснууд нэгэн хэвийн хул шаргал, хар хөх, саарал өнгөтэй байгаа бол тод өнгийн гоёл чимэглэлийг нэмж өгөх хэрэгтэй. Таны ерөнхий хувцаслалт нэгэн жигд даруухан өнгөтэй байгаад байгаа бол хоёр өнгөнөөс бүрдсэн тод өнгийн цүнх үүрэх сайхан санаа байх болно шүү. 

3.Өмдний урт гутлын өндөртэй зохицож байх ёстой

Arslan.mn

Эмэгтэйчүүдийн хийдэг түгээмэл алдаа бол нам ултай гутал өмссөн ч бай, өндөр өсгийтөөр гангарсан ч бай өмднийхөө уртыг сайн тохируулж чаддаггүй явдал байдаг. Мэргэжлийн стилистүүдийн зөвлөж байгаагаар өмдний урт шалнаас дээш 1,3-1,8 см байх нь тохиромжтой байдаг гэнэ. 

4.Хүзүүний ороолтоор гангарцгаая

Arslan.mn

Сайхан хувцасладаг, ганган эмэгтэйчүүд ямагт цүнхэндээ гоёмсог алчуур авч явдаг байна. Бид яагаад тэднээс суралцаж болохгүй гэж? 

5.Нэг брэндээрээ л дагна

Arslan.mn

Энэ жилийн хавар гарсан загвар ирж буй намрын загвартай төстэй байдаг учраас өөртөө таалагдсан нэг л брэндийнхээ хувцсыг өмсч байх хэрэгтэй. 

6.Ямар гутал өмсөхөө мэдэхгүй байвал...

Arslan.mn

Хэрэв та ямар гутал өмсөхөө сайн мэдэхгүй байгаа бол хул шаргал өнгийн туфль өмсөөрэй. Таны хөл хамаагүй урт харагдах болно. 

7.Сайн оёдолчинтой нөхөрлө

Arslan.mn

Таны биеийн онцлогийг сайтар мэддэг оёдолчин найзтай болоорой. Тэр л танд сайн таарахгүй байгаа хувцсыг таны биенд тохируулан өөрчилж, таны хувцасны сонирхлыг ойлгодог байх болно. 

Нарны шил

Arslan.mn

Өөрт зохисон гоёмсог нарны шил маш чухал гоёл. Ядарсан үедээ гоёмсог нүдний шилээ зүүх төдийд л та загварлаг харагдах болно. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618973
3 эможи

Зочин
2020-08-07 19:13
keyboard_arrow_up