COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 09, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Танд ямар ШИЛ зохих вэ?

2020 оны 6 сарын 26

Чамин шилнүүдээс өөрт тохирохыг сонгохын тулд эхлээд нүүрнийхээ хэлбэрээ зөв тодорхойлцгооё. Ямар нүүрний хэлбэртэйгээ мэдэхгүй байвал толинд харж байгаад зураад үзээрэй.

Arslan.mn

Энэ төрлийн царайтай хүн бөөрөнхий жижигхэн эрүүтэй, ямар нэгэн өнцөггүй дугуй нүүртэй байдаг. Иймд улам дугуй харагдуулахгүйн тулд  бараан өнгөтэй, өргөн хүрээтэй шил сонгоорой. Нүүрний хэлбэрээ зохистой харагдуулахын тулд нүдний шил тань өргөн линзтэй байх ёстой.

Arslan.mn

Гурвалжин эрүүтэйн сацуу нүүрний урт өргөнөөсөө урт бол та зууван царайтай гэсэн үг.  Царайгаа улам зууван харагдуулахгүй нь тулд хэтэрхий том шилнээс татгалзаарай. Шилний дээд хүрээ хөмсөгнөөс доогуур эсвэл дээгүүр байх нь зохимжгүй. 

Arslan.mn

Нүүрний урт, өргөн нь бараг тэнцүү хэлбэрийн нүүр. Эрүү болон духны урт ижилхэн. Өнцөгтэй шил таны нүүрний хэлбэрийг улам дөрвөлжин харагдуулах тул дугуй хэлбэрийг сонгох хэрэгтэй. Шилний өргөн нүүрний тань өргөнтэй ижил хэмжээтэй байх ёстойг санаарай.Arslan.mn

Өргөн  нүүртэй харагдахгүйн тулд том шил сонгоорой. Шилний хүрээ, линзний өнгө таны үс, хөмсөг, нүүрний арьстай ижил өнгөтэй байх нь зохимжтой. 

Arslan.mn

Духнаасаа эрүү хүртэл нарийссан, урвуу харсан гурвалжин хэлбэрийн нүүртэй бол том шилнээс зайлсхийгээрэй. Учир нь таны нүүрний дээдхэсгийг улам өргөн харагдуулна. 
Нүдний хараанд өглөөний болоод үдийн нар хамгийн аюултай. Энэ үед тан руу ирэх нарны хурц туяаны 90 хувь нь нүдний алим руу нэвтэрдэг. Өглөөний болоод үдийн наранд хэр удаан байна тэр хэмжээгээр нүд тань гэмтэж байдаг. Тиймээс хамгийн сайн “туслахаа” зөв сонгоорой бүсгүйчүүд ээ!

 

Эх сурвалж: lead.style
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
616668
6 эможи

keyboard_arrow_up