COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 06, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Гуалиг харагдахын тулд ямар жийнс сонгох вэ?

админ
2020 оны 4 сарын 23

Гуалиг харагдахын тулд ямар жийнс сонгох вэ?

“Лийр”  хэлбэртэй бие галбир нь бүсгүйчүүдийн хамгийн төгс бие галбир бөгөөд энэ нь нарийн бэлхүүс, хөвсгөр ташаатайд оршино. Гэхдээ энэ төрлийн галбиртай бүсгүйчүүдийн хувьд тохирох хувцас сонгох гэдэг хэцүү байдаг. Өмдөн дээр л гэхэд нарийн бэлхүүсэндээ тааруулж, сонгох үед өгзөг, ташаа хэсгээрээ багтахгүй байх магадлал маш өндөр.

Энэ төрлийн галбирыг маш олон нэрээр нэрлэдэг ч ерөнхийдөө нарийн хүзүү, төгс гар, цээж, нарийн мөр, нарийн бэлхүүс болон өргөн ташаа ордог байна. Дуучин Женнифер Лопес, жүжигчин Блейк Лайвли, дуучин Кристина Агилера, блогер Танеша Авашти нар уг галбирын төгс илэрхийлэл болно. Ингээд “лийр” галбиртай бүсгүйчүүд хэрхэн жийнсэн өмд сонгох талаар зөвлөгөөг хүргэе.

1. Ямар загварын жийнс зохих вэ?

Өргөн ташаатай бүсгүйчүүдийн хувцаслалтын гол зорилго нь өөрийн эмэгтэйлэг байдлыг тодотгох бөгөөд дээд тал болон доод талаа тэнцвэржүүлэх явдал юм.  Харин энэ асуудлыг шийдвэрлэхэд тэдэнд bootcut буюу доошоо өргөссөн өмд, шулуун өмд зохих бөгөөд үүнийг өндөр өсгийттэй хослуулах, эсвэл шагай ил гарсан богино өмд өмсөх зэргээр шийдвэрлэж болно.

Уүнээс гадна Тина Канделакигийн өмсдөг палаццо загвар мөн сайхан зохино. Гэхдээ даавуугаа сонгохдоо маш болгоомжтой байх хэрэгтэй. Хэрвээ та зузаан даавуу сонгох юм бол таны ташаа бодит байдлаасаа илүү том харагдах болно. Тиймээс зөөлөн даавуугаар оёсон жийнсийг сонгох нь зүйтэй.

Хэт өргөн биш сул хар бойфренд өмд, цагаан футболкатай мөн сайхан харагдана. Хар өнгө нь галбирлаг харагдуулдаг бөгөөд сул байдал нь бусдын анхаарлыг ташаанд татахгүй байхад тустай. Үүнээс гадна өвдөгнөөс, эсвэл ташаанаас доош өргөссөн өмдийг сонгож болно.Ямар загварын жийнс зохих вэ?

Бойфренд эсвэл шулуун жийнс сайхан зохино.

2. “Лийр” галбиртай бүсгүйчүүд мом буюу өндөр суудалтай өмдийг өмссөнөөр бэлхүүсээ тодотгож бүсгүйчүүдийн хүслийн галбир “элсэн цаг” мэт галбиртай болж болох юм. Хэрвээ та өндөр харагдахыг хүсэж байвал өмднийхөө шуумгийг дээш эргүүлж, шагайгаа ил гаргаарай.

Анхаараарай: Сүүлийн үед тренд болж буй өргөн, богино загварын өмд нь “лийр” галбиртай бүсгүйчүүдэд тохирохгүй. Энэ нь таны галбирыг утгагүй харагдуулна.

“Лийр” галбиртай бүсгүйчүүдэд доошоо өргөссөн өмд төгс зохицно.

3. Ямар суудалтай байх хэрэгтэй вэ?

Хэрвээ гэдэс хэсгээрээ асуудалтай бол өндөр суудалтай өмд сонгох хэрэгтэй. Харин нарийн бэлхүүстэй, өргөн ташаатай бүсгүйчүүдийн хувьд хүйснээс 2-3 см доор байрлах суудалтай өмдийг сонгоорой. Энэ төрлийн өмд нь таны давуу талыг тодотгож, сул талыг далдлах болно.  Ямар суудалтай байх хэрэгтэй вэ?

Хүйснээс хэдэн см доор байрлах дунд зэргийн суудалтай өмд тохирно

4. Ямар өнгийн жийнс сонгох вэ?

Жийнс сонгоход хамгийн хүндрэлтэй зүйлсийн нэг нь өнгө байдаг. Учир нь стандарт өнгө болох цэнхэр, эсвэл усан цэнхэр өнгө нь илүү махлаг харагдуулах магадлалтай. Үүнээс гадна цагаан, цайвар өнгөнөөс татгалзах хэрэгтэй. Жишээлбэл: Женнифер Лопес тайзан дээр цагаан жийнстэй гардаг нь бусдын анхаарлыг ташаандаа татахад хүргэдэг байна.

Хамгийн зөв сонголт нь бараан, нэг өнгийн жийнсийг сонгох явдал юм.  Дундуураа сум гаргаж болохуйц сул загварын өмдийг сонгосон ч болно.

Ямар өнгийн жийнс сонгох вэ?

Бараан өнгийн жийнс өмссөн Жей Ло

5. Жийнсийг юутай хослуулах вэ?

Бэлхүүсээ тодотгож, өргөн ташаагаа нуухын тулд цамцаа өмднийхөө дотор хийх нь хамгийн зөв сонголт байх болно. Хэрвээ таны хувцасны шүүгээнд энэ төрлийн хувцас байхгүй бол цамцаа өмднийхөө гадна талаар нь тавьж болох ч, цамцны үзүүрийн хэсэг биеийн хамгийн өргөн хэсэгт дуусах ёсгүй гэдгийг санаарай. Эс тэгвээс бүх анхаарал ташаа хэсэгт хандах болно.

Жийнсийг юутай хослуулах вэ?

Цамцаа өмднийхөө дотор хийх хэрэгтэй.

6. Юунаас татгалзах вэ?

Хэдийгээр орчин үед өөрийн бие галбирыг шүтэх, өөрийн биеийг байгаа чигээр нь хайрлах хэрэгтэй гэх үзэл давамгайлж байгаа ч стилистүүд хувцас сонголт дээрээ туршилт хийхгүй байхыг зөвлөж байна. Зарим төрлийн жийнснүүд таны бие галбирт зохицохгүй бөгөөд доор дурдсан жийнснээс татгалзаарай:

  • Богино суудалтай өмднүүд хамгийн урт хөлийг ч богино харагдуулахаас гадна ташааны хамгийн өргөн хэсгийг илүү тодотгож харуулна.
  • Ташааны ойролцоо байрлах ил халаас, чимэглэл гэх мэт зүйлс нь ташаа хэсэгт илүү анхаарал хандуулахад нөлөөлнө. Тиймээс ил бус халаастай жийнсэнд анхаарал хандуулаарай.Юунаас татгалзах вэ?

Цайвар бариу жийнс төгс сонголт биш

7. Доороо бөөгнөрсөн өмд нь таны хөлийг богиносгож харагдуулна.  

Тиймээс стандарт загварын өмд сонгож, шуумгийг нь эргүүлж шагайгаа ил гаргаарай.  Энэ нь таныг загварлаг харагдахад туслах болно.“Лийр” галбиртай бүсгүйчүүдийн хувьд скинни жийнс огт тохирохгүй. Учир нь энэ төрлийн жийнс нь ташааг хэт өргөн харагдуулж, бие галбирын хэм хэмжээг алдагдуулдаг. Үүнээс гадна хөлний доод хэсгийг  хэт барих ёсгүй.  Хэрвээ доогуур хэсгээрээ бариу өмд сонгосон бол урт түрийтэй гутал, эсвэл том богино түрийтэй гутлыг сонгоорой.

Ил халаас болон нэмэлт чимэглэл нь ташааг том харагдуулна

8. Яагаад дээгүүрээ сул хувцас өмсөх хэрэгтэй гэж?

Дээр бид цайвар өнгийн жийнс ташааг том харагдуулдаг хэмээн дурдсан. Гэхдээ цайвар өнгийн жийнсэн дээр сул цамц өмсөж, ташаагаа нууж чадах юм бол асуудлыг шийдвэрлэх боломжтой.

Хавар, зуны улиралд цэцэгс алагласан сул цамцыг сонгох боломжтой бол, өвлийн улиралд өөрийн хүссэн өнгийн сул загварын цамцыг өмссөнөөр та загварлаг, романтик нэгэн болж харагдана.

Яагаад дээгүүрээ сул хувцас өмсөх хэрэгтэй гэж?

Эх сурвалж: caak.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616416
1 эможи
keyboard_arrow_up