COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ухаалаг ажиллах супер үр дүнтэй 7 АРГА

2020 оны 6 сарын 26

Arslan.mn

Энэ бол шаргуу ажилладаг, илүү амжилттай байдаг хүмүүсийн хувьд нийтлэг буруу ойлголт юм. Та өөрийнхөө болон байгуулагынхаа хувьд хамгийн чухал зорилгуудад хүрэхийн тулд шаргуу ажиллаж чаддаггүй. Та ухаалаг ажиллах хэрэгтэй. Менежментийн тэргүүлэх мэргэжилтэн Петер Дракер “Үр ашиг гэдэг бол аливаа зүйлийгзөвөөр хийх явдал юм. Үр ашигт байдал гэдэг бол зөв зүйлийг хийх явдал юм” хэмээн дурдсан байдаг. Та ямар ч ажил хийдэг бай, илүү ухаалаг, амжилттай ажиллах дараах 7 арга бий.

1. Өөрийн цагийг хамгийн сайнаар ашиглах хуваарийг бий болго.

Даалгавар, хурал, уулзалтуудыг ар араас нь төлөвлө. Ингэснээр та өдөрт олон удаа оффисоос гарахгүй. Цайны цагаа энэ цаг хугацаатай нэгтгэснээр өдөрт төсөл бүр дээр хэр их цаг зарцуулж байгаагаа төлөвлө.

2. Өдөр тутмын, 7 хоног тутмын болон сар тутмынхаа хийх ажлын жагсаалт гарга.

Сар тутамдаа хийх хэрэгтэй байгаа хамгийн чухал зүйлсээ тодруулж, тэдгээр ажлуудаа 7 хоног, өдрөөр хийх ажлынхаа жагсаалтанд хувааж оруул. Энэ бол том төслийг хийж гүйцэтгэх хамгийн үр дүнтэй арга бөгөөд таны цаг аль болох үр дүнтэй зарцуулагдах болно.

3. Зөвхөн өөрийнхөө хийх ажлыг шийдвэрлэж, үлдсэн ажлаа бусад хүмүүсээр хийлгэ.

Өөрөө завгүй ажил хийж, чухал зүйлсийг орхигдуулахаас зайлсхий. Эхлээд танай багт таны гарт байгаа ажлуудыг хийж чадах хүмүүс байгаа эсэхийг хар. Хэрэв байхгүй болөдөр тутмын нэгэн хэвийн ажлыг харьцангуй хямдаар хийж гүйцэтгэх Fiverr ,Fancy Hands гэх мэт вэбсайтууд маш олон байдаг бөгөөд тэд таны ажлыг хийхдээ баяртай байх болно.

4. Таны хийж чадахгүй зүйлсийг сайн хийдэг хүмүүсийг олж, ажилд ав.

Таньд бичиг цаасны ажил хийх хэрэгтэй төсөл байгаа боловч та үнэхээр юм бичих дургүй юу? Тэгвэл тэрхүү ажлыг зохицуулж, бичих дуртай хэн нэгнийг ажилд ав. Ингэснээр таны ачаалал буурна. Өөрийн давуу талтай зүйлийг хийж, хийж чаддаггүй ажилдаа хүмүүсийг ажилд ав.

5. Зорилгодоо хүрэх эцсийн хугацааг тогтоож, түүндээ хүрэх үед өөрийгөө урамшуул.

Эцсийн хугацааг тогтооно гэдэг бол таны хувьд зорилгодоо хүрэх чухал алхам юм. Та бүх зүйлийг цаг хугацаандаа багтаж хийж байгаа эсэхээ бататгахын тулд жинхэнэ эцсийн хугацаанаас хэд хоногийн өмнө хийж дуусган, өөртөө амьсгаа авах боломж олго. Аливаа зүйлсийг эрт хийж дуусгаснаар дараа дараагийн ажлаа хоцрохгүй хийх боломжийг олгоно.

6. Өөрийн ажил дээрх анхаарал сарниулсан зүйлсийг арилга.

Ажлын өдөр интернэт рүү орж, ухаалаг утсаараа тоглож, утсаар хувийн яриа ярьж, хувийн ажил хийхээс зайлсхий. Мөн зорилгодоо хүрэхэд тохиолдох анхаарал сарниулсан бусад зүйлсээс зайлсхий. Хэрэв та ажил дээрх болон хувийн ажлаа үргэлжлүүлэн хийх дадлыг хөгжүүлж байгаа бол өдрийн турш хийх хэрэгтэй зүйлсээ хийж гүйцэтгэж,хийдэг хүн гэсэн үг. Энэ нь таны гэртээ байх цагийг илүү амар, тааламжтай байх боломжийг олгоно.

7. И-мэйлүүдээ богино бөгөөд зорилго, утга агуулгатай бич.

Нэг өгүүлбэр бичих гэж байгаа бол догол мөр ашиглах хэрэггүй. Ингэх нь таны болон хүлээн авагчийн цаг хугацааг үргүй зарцуулж болох юм. Хүмүүс тодорхой бөгөөд шулуухан и-мэйл мессежүүдэд хурдан хариу өгөх хандлагатай байдаг. Мөн энэ байдалдаа үргэлж эелдэг бөгөөд хүндэтгэлтэй байгааг харуулж байх хэрэгтэй.

Эх сурвалж: biznetwork.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615286
3 эможи

keyboard_arrow_up