COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Сурагч танд хичээлээ хийхэд туслах 10 АППЛИКЕЙШН

2020 оны 3 сарын 05

Arslan.mn

Техник технологийн эрин үед сошиал ертөнцийг зөв ашиглаж, удирдан чиглүүлж сурснаар бид бүхэнд тэр чинээгээрээ эерэг үр дагавар авчирдаг. Үүний тулд зөв аппуудыг сонгоход л хангалттай. Тэгвэл та бүхэндээ цаг хугацааг хэмнэж, гүйцэтгэх ажлыг хөнгөвчлөн хичээл хийхэд тань тустай аппликейшнуудыг танилцуулж байна.

1. MYSTUDYLIFE

Янз бүрийн даалгавар, бие даалт, шалгалтууд дунд төөрсөөр заримыг нь мартах, бэлдэж амжихгүй байх тохиолдол гардаг л биз дээ. Үүнээс сэргийлэх, мөн илүү үр бүтээлтэй суралцахад энэхүү аппликейшн тусална. Оюутан, сурагчдад зориулсан энэхүү аппликейшнийг ашиглан та хичээлийн хуваарь, даалгавар, шалгалт зэргээ календарьд оруулан урьдчилан сануулах боломжтой. Мөн Windows, iOS, android хувилбаруудтай тул хаанаас ч ашиглаж болох юм.

2. SOUNDNOTE

iPad, iPhone барьдаг хүмүүсийн дунд эрэлттэй тус аппликейшн нь дуу хураагуур, мөн дэвтрийн үүргийг зэрэг гүйцэтгэнэ. Та лекцээ хураагаад авчхын сацуу зургийг нь аваад нэгтгэж болдгоороо бусад аппликейшнуудаас давуу юм.

3.ONE NOTE

Их сургуульд ч, ахлах сургуульд ч зайлшгүй хийдэг зүйл бол тэмдэглэл хөтлөх билээ. Гараар бичихэд удаан, байнга дэвтэр, бал авч явах хэцүү санагддаг биз дээ. Тэгвэл таныг утсан дээрээ хэрэгтэй зүйлсээ тэмдэглэж авахад “One Note” аппликейшн тусална.

4. OFFICE LENS

Самбар юм уу дэвтэр дээр бичсэн зүйлсээ Office Lens-ыг ашиглан PDF, Word, PowerPoint болгож хөрвүүлэх боломжийг танд олгох ба Microsoft-ийн аппликейшн тул дээр дурдсан OneNote-той хамтад нь ашиглах боломжтой.

5.GOCONQR

График, оюуны зураглал, флашкард, тэмдэглэл, сорилууд бүхий энэ апп нь шалгалтад бэлдэж буй оюутан, сурагч бүрийн ашиглах хэрэгтэй аппликейшн юм. Мөн найзууд, ангийнхан болон бусад улсын сурагчидтай холбогдон, хичээлээ хамтдаа давтах боломжийг олгодог.

6.Scribd

Дэлхийн хамгийн том онлайн номын санд тавтай морил! Scribd нь хэдэн сая ном бусад эрдэм шинжилгээний материалаас өөрийн хичээлд хэрэгтэй мэдээллийг олоход тус болох болно. Эдгээр мэдээллийг өөрт хялбар байдлаар эмхлэн зохион байгуулах ч боломжтой. Өөрт хэрэгтэй номыг нэг дор цуглуулан өөрийн гэсэн номын санг үүсгэж болно

7. Easybib

Ямар нэгэн эссэ, бие даалт хийхэд аль нэг ном сурвалжаас зүй зохистойгоор эш татах шаардлага гардаг. Тэгвэл энэ асуудлыг Easybib аппликейшнаар шийдэж болно. Ердөө номын бар кодыг нь уншуулаад MLA, APA, Chicago гэсэн хэлбэрүүдээс сонгож эш татах боломжтой. Гэхдээ голдуу англи хэл дээрх номон дээр ажиллана гэдгийг санаарай.

8.Studious

Шалгалт, шүүлгийн хуваарь, гэрийн ажил дуусгах хугацаа, хичээлийн хуваарь гэх мэт мэдээллийг Studious-т найдаад л хадгалчих. Яг хугацаа нь болоход тань сануулахыг энэхүү аппликейшн төгс гүйцэтгэнэ.

9.SelfControl

Залуус хичээл давтах үедээ анхаарал сарних нь хялбар байдаг. Сошиал сүлжээ, найзуудын facebook зураг гээд л анхаарал татах зүйлс ч элбэг. Харин SelfControl-г ашиглан яг хичээл хийх үедээ тодорхой веб хуудаснуудыг хаах арга хэмжээ авах нь хичээлдээ төвлөрөхөд тань тус болно. Мэдээж хичээлийн дараа бол дуртай веб сайтдаа чөлөөтэй аялаж болно шүү дээ .

10.TED

Гайхалтай, алдартай хүмүүсийг гар утсан дээр чинь аваад ирнэ. Өндөр чанартай бичлэгүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулан танд хүргэх TED аппликейшн нь бизнес эрхлэгчид, багш, сурган хүмүүжүүлэгчид, компьютерийн мэргэжилтнүүд, урлагийн авьяастнууд гээд л бүхий л салбарын ГАЙХАЛТАЙ хүмүүсийн сонирхолтой яриаг сонсох боломж олгоно. Оюунаа цоо шинэ зүйлсээр цэнэглэж байх нь зөв биз дээ!

Т.Хулан

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
18
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614431
26 эможи

Энхбаяр
2024-04-24 21:41
Маш гоё сайхан
enerel
2024-03-08 17:52
goe
enerel
2024-03-08 17:51
goe
Цэг
2024-02-21 23:13
Гоё
zochin
2020-03-05 16:48
hergtei medeelel bn.
keyboard_arrow_up