COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 05, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Сэтгэл санааны эрүүл тайван байдлаа хадгалах 5 ДАДАЛ

админ
2020 оны 2 сарын 19

Arslan.mn

Сэтгэл санааны эрүүл тайван байдал нь аз жаргал төдийгүй ажлын амжилт бүтээлд шууд төлөөлдөг чухал хүчин зүйл юм. Төлөв түвшин бөгөөд тайван амгалан байхад тань туслах 5 зөвлөмжийг хүргэж байна.

Бүх зүйлийг хянаж чадахгүй гэдгийг ойлго

Бүх зүйлийг хянаж удирдах гэсэн бодол нь сэтгэл зовнилын эх үүсвэр юм. Тиймээс өөрөөсөө хамаарах зүйлсэд буюу өмнөө байгаа ажилд төвлөрч, илүү бодолд бүү автаарай. Энэ нь таны бодол сэлгүүцэж, хийсвэр шинэ асуудал үүсгэхээс сэргийлэх болно.

1.Бүх зүйлийг хянаж чадахгүй гэдгийг ойлго

 Хийж байгаа зүйлээ ямар явцтай байгааг үргэлж хяна

Их ажилд дарагдан завгүй өрнөсөөр дуусах өдрүүд бий. Тэгвэл та хэдий завгүй байсан ч хэсэг хормыг өөртөө гаргаж, хийж буй үйлдэл, түүний чанар, үр дагаврыг тунгаах нь тухайн цаг мөчид хийж буй зүйлээ сайжруулах түлхүүр юм.

2.Хийж байгаа зүйлээ ямар явцтай байгааг үргэлж хяна

Эерэг бодолд төвлөр

Сэтгэл зовнил мэдрэх үед хийж буй зүйлээ түр орхиж богино завсарлага авах нь чухал юм. Сандлаасаа босч хэсэг алх, агаарт гар эсвэл хөгжим сонс. Орчноо солих нь тархинд бодлоо өөрчлөх нэгэн дохио болдог бөгөөд өөрийн эргэн тойронд байх эерэг зүйлс танд илүү тод анзаарагдана.

3.Эерэг бодолд төвлөр

Айдас эргэлзээг ухамсартайгаар эсэргүүц

Олон тохиолдолд таны бодлыг чилээж буй зүйл нь таны өөрийн бодож олсон хийсвэр асуудлууд байдаг. Айдсаас бүү ай. Ийнхүү айдас эргэлзээ, сэтгэл зовнилыг дарж сурах нь дараагийн удаа ижил мэдрэмжүүд бий болохоос сэргийлэх, түүнийг арилгахад таныг бэлтгэх юм.

4.Айдас эргэлзээг ухамсартайгаар эсэргүүц

Өнгөрсөнд харамсахаа боль

Амжилттай хүмүүсийн нэгэн нууц нь анхаарал, бодлоо төвлөрүүлэн чиглүүлэх зүйлд зохицуулалт хийх юм. Хүн бүрт л бүтэлгүйтэл тохиолддог боловч түүнийгээ эргэн санаж, хэт автах нь сэтгэлзүйн хувьд нуралтыг бий болгодог. Бүтэлгүйтэл бол таны өсч хөгжихөд тусалсан нэгэн шат гэдгийг санаж, зөвхөн урагш алхаарай.

5.Өнгөрсөнд харамсахаа боль

Эх сурвалж: info.ncd.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613939
3 эможи

Зочин
2020-02-19 18:19
keyboard_arrow_up