COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Царайны өнгөөр эрүүл мэндээ шинжээрэй

2020 оны 1 сарын 14

Arslan.mn

Хүний сэтгэл санааны байдал нүүр, царайн дээр илэрдэг. Царайны хувирлаар бодол, ааш авирыг мэдрэх боломжтой. “Нүүр нь цаас шиг цайв”, “царай нь улаа бутрав” гэхчилэн үг хэллэг нь зөвхөн хувирал өөрчлөлт төдийгүй хүний эрүүл мэндийн байдлыг илтгэх нь бий. Зориудаар цайх эсвэл улайх боломжгүй. Иймд эрүүл мэндийн ерөнхий төлөвийг царайны өнгөөр тодруулж болно.

  • Хацар байнга улаа бутрах сүрьеэ өвчинтэй байх магадлал байна.
  • Хэт цайвар арьс бие организмд төмөр эсвэл В12 витамин дутагдсаных. Цус багатайн шинж.
  • Нүүр царай шарлах цөс чулуужих, элэгний өвчин, гепатитын шинж тэмдэг буйн дохио.
  • Саарал өнгөтэй царай гэдэс ходоодны үйл ажиллагааг шалгуул.
  • Хэрэв хүзүүний арьс улаавтар туяатай болвол гэдэсний хөндийд үрэвслийн процесс явагдаж байж болно.
  • Дух, хацар, хамар, эрүүн дээр /40-өөс дээш насныханд/ батга шавах, ягаан батганууд гарч эхэлвэл бамбай булчирхайн систем доголдсоны илрэл. Түүнчлэн элэг, ходоодны өвчлөл архагшиж буйн дохио байж болно.
  • Царайнд тугалган цэнхэр туяа үүсвэл хорт хавдраар өвчилж болзошгүйн илрэл.
  • Нүдний дор сэлхэрч хавантдаг бол зүрх судасны өвчлөлийн шинж тэмдэг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612590
2 эможи

Зочин
2020-01-14 16:54
keyboard_arrow_up