COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

МЭДЛЭГТ НЭМЭР: Энэ цагийн удирдагчдад зайлшгүй хэрэгтэй 5 чадвар

2019 оны 12 сарын 11

Arslan.mn

Бидний амьдарч буй энэ цаг үе өмнө нь хэзээ ч байгаагүй ер бусын хурдаар урагшилж байна. Ирэх 10 жилийн хугацаанд энэхүү даяаршил, дижитал эрин нийт ажиллах хүчний 30%-ийг автомат болгох нь нэгэнт тодорхой болсон билээ.

Удирдагчдын туршлага, ажлын арга барил хором секундээр хуучирч байгаа энэ цаг үед дараах 5 чадвар зайлшгүй хэрэгтэй.

1.Сурах болон сурах шаардлагагүй зүйлсийг мэдэх

Байгууллагуудын зарим алба хэлтэс  үгүй болж, менежментийн ямар ур чадвараар тэднийг орлохыг одоогоор шууд тааварлах боломжгүй ч зарим судлаачид 2030 он гэхэд Европ болон АНУ-д техникийн чадвартай ажилчдын хэрэгцээ 14%-аар багасч, технологийн мэргэжилтнүүдийн эрэлт 55%-аар өснө хэмээн үзэж байна. Үүнээс гадна дэлхий банк хүн ба нийгмийн харилцааны ур чадвар ихээхэн чухал болохыг онцолж байгаа. Түргэн бөгөөд бүтээлчээр суралцах аргыг эзэмших нь хамгийн чухал нэгэн хэрэгцээ болоод байна.

2. Түншлэл тогтоох

Энэ цаг үе менежрүүдээс харилцан ашигтайгаар оролцогч бүх талд ашигтай байх хамтран ажиллахыг шаардаж байна. Учир нь McKinsey-ийн хийсэн судалгаанаас харахад, ойрын 50 жилийн хугацаанд дэлхийн ДНБ-ний өсөлт 40%-аар буурч, нэг хүнд ногдох орлого 20%-аар багасах болно. Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шинэ зах зээл өсөн нэмэгдэхийн хэрээр бизнесийн өрсөлдөөн шинэ санаачилга, цаг хэмнэсэн технологи, харилцан зохицох бизнес загвар дээр суурилах болно гэсэн таамаглал бий. 2025 он гэхэд дэлхийн дундаж өсөлтөөс арав магадгүй зуу дахин нэмэгдэж буй аж үйлдвэрүүдийг “Өсөлтийн халаас” гэж нэрлэнэ. Хөгжиж буй орнуудын Хятад, Бразил, Орос гэх мэт өсөлтийн халаасанд автомашин үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, жижиглэн худалдаа зэрэг орно. Зах зээлийг соргог мэдэрдэг удирдагчдын хувьд интернэтэд суурилсан шинэ технологи, био технологи, сэргээгдэх эрчим хүч зэрэг эдийн засгийн чухал салбаруудад аль хэдийн анхаарал хандуулаад эхэлсэн байна. Эдгээр салбар нь бүгд олон салбаруудын дундах түншлэлийг бий болгож байгаа юм. 

3. Соёлын харилцааны орчинг ойлгох

Дэлхий дахинаа технологийн даяарчлалаа дагаад улс орнуудын соёл, үнэт зүйлсийн хувьд мөн даяаршиж байна. Шанхайд амьдарч байгаа өсвөр насны хүүхэд өвөө эмээгийнхээ соёл, зан заншлыг ойлгохоос илүүтэйгээр Нью-Йоркод амьдарч байгаа үе тэнгийн хүүхдүүдийн соёл, үнэт зүйлсийг харж мэдэрч, ойлгож байна. Хэл соёлын ялгаа нь харилцан бие биенээ ойлгоход хүндрэл учруулахгүй байгаа бөгөөд бид өдөр тутмын амьдралдаа нийгмийн сүлжээгээр дамжуулан дэлхийн бүх улс үндэстний амьдрал ахуйтай танилцах боломж олгож байна. Технологи, нийгмийн сүлжээний үр дүнд дэлхийн хүүхдүүд адилхан кино үзэж, ижилхэн тоглоом тоглож байгаа нь шинэ үеийнхний шинэ харилцаа, шинэ түншлэлийг бий болгож байгаа юм. Хэрвээ та шинэ үеийнхэнд зориулан бизнес хийх гэж байгаа бол улс үндэстнүүдийн соёлын хэм хэмжээг мэдэхээс гадна тэдний бий болгож буй дундын шинэ соёлыг судлах хэрэгтэй.

4. Өөрийгөө борлуулах чадвар

Орчин цагийн жинхэнэ удирдагчид бизнесээ борлуулахаас өмнө өөрийнхөө үнэ цэнийг нэмэгдүүлж, нийгмийн сүлжээ болон мэргэжлийн орчинд өөрийгөө борлуулж чадвал бизнес нь дагаад амжилттай өсөн нэмэгдэнэ гэсэн судалгааг хийжээ. Хэрвээ танд хэрэгтэй байгаа мэргэжилтнийг ажиллуулахыг хүсвэл ажлын байрны уйтгартай орчин биш эрч хүч өгөх, сэтгэл санааг нь сэргээх, урам зоригийг нь бадраах нөхцөлийг бүрдүүлэх нь шинэ мянганы залуусыг татах нэг хөшүүрэг байх болно.

5. Өөртөө болон асуудалд дүн шинжилгээ хийх чадвар

Манлайллын тодорхойлолтыг дараах байдлаар томъёолж болно.

Манлайлал = өөрийгөө ойлгох, удирдах + бусдад нөлөөлж, ойлгох + нөхцөл байдлыг ойлгож хөтлөх чадвар

Манлайлал, удирдлагын арга барилын талаар та олон зүйл олж уншиж өөрийгөө урамшуулж болно. Гэхдээ удирдагч бүрийн удирдах арга барил дахин давтагдашгүй өөр байдаг. Тэрхүү ур чадварыг та туршлага, алдаа оноо, хийж хэрэгжүүлсэн ажил, хамтарч ажилласан хүмүүсээс олж авах болно. Дугуй унахыг хүсч байгаа бол ном уншаад сурахгүй шүү дээ, харин хэд дахин оролдож, унаж босч, хөлөө шалбалж, тэнцвэрээ мэдэрч байж сурдаг. Удирдагч байх яг л үүнтэй ижил.

Эх сурвалж: business.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611476
0 эможи

Зочин
2019-12-11 23:44
keyboard_arrow_up