COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эерэг бодол: Амьдралыг харах ялгаатай арга зам

2019 оны 11 сарын 22

Arslan.mn

Сэтгэл гутрал гэдэг нь сэтгэлээр унах, уйтарлах, урам хугарах, буюу гутарсан мэдрэмтэй болохыг хэлнэ. Энэ нь хүн бүрийн амьралын ямаг нэгэн мөчид тохиолддог сэтгэл хөдлөл юм.

СЭТГЭЛ ГУТРАЛТАЙ ХҮНД ДАРААХ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЧ БОЛНО

Бие махбодийн шинж тэмдэг

• Ядрах мэдрэмж, бие эцэж цуцсан, сульдсан мэдрэмж
• Тодорхой газаргүй хамаг биеэр өвдөх мэдрэмж

Мэдрэмжийн шинж тэмдэг

• Уйтгарлах, гутрах мэдрэмж
• Амьдрах, хүмүүстэй харилцах, ажиллах сонирхолгүй болох
• Өөрийгөө буруутгах мэдрэмж

Сэтгэхүйн шинж тэмдэг

• Ирээдүйдээ итгэх илтгэлгүй болох
• Шийдвэр гаргаж чадахгүй болох
• Өөрийгөө бусдаас дорд үнэлэх бодол
• Өөрийгөө үхчихсэн бол дээр байх байсан гэсэн бодол
• Амиа хорлох бодол, төлөвлөгөө
• Анхаарлаа төвлөрүүлж чадахгүй болох

Төрх үйлийн шинж тэмдэг
• Нойр алдагдах /ихэнхдээ нойргүйддэг боловч үе үе их унтдаг/
• Хоолны дур буурах /Заримдаа хоолонд хэт дуртай болох
• Бэлгийн дур хүсэл буурах

СЭТГЭЛ ТҮГШИХ ЭМГЭГТЭЙ ХҮНД ДАРААХ ШИНЖ ТЭМДГҮҮД ИЛЭРЧ БОЛНО

Бие махбодийн шинж тэмдэг

  • Зүрх дэлсэж байна гэж мэдрэх
  • Хоолой боож байгаа мэт мэдрэмж
  • Толгой дүүрэх
  • Чичрэх, бүх бие салганах
  • Толгой өвдөх
  • Үе мөч буюу нүүрэн дээр ямар нэг юмаар, утсаар хатгаж байгаа мэт мэдрэмж /заримдаа арьсан дээр хорхой явж байгаа мэт/

Мэдрэмжийн шинж тэмдэг

  • Ямар нэгэн аймшигтай зүйл тохиолдох гэж байгаа мэт мэдрэмж төрөх
  • Айх мэдрэмжтэй болох

Сэтгэхүйн шинж тэмдэг

  • Өөрийнхөө асуудал, эрүүл мэндийн төлөө хэт их сана зовох
  • Өөрийгөө удахгүй үхнэ, хянах чадвараа алдана эсвэл солиорно гэж бодох /эдгээр бодол биемахбодийн хүнд шинж тэмдэг болон маш хүчтэй шинж тэмдэг болон маш хүчтэй айдастай хавсарч гарч ирэх нь олонтаа тохиолдоно/
  • Нэг төрлийн сэтгэл зовоосон санаа бодлоо зогсоохыг оролдсон ч толгой дотор нь байнга эргэлдэж байна.

Төрх үйлийн шинж тэмдэг

  • Зах зээлийн газар буюу олон нийтийн тээвэр зэрэг өөрт нь айдас төрүүлэх нөхцөлд байдалд орохоос зайлсхийх
  • Нойр хулжих

Зарим хүмүүс бэрхшээлтэй нөхцөл байдалтай тулгарахаараа сэтгэл гутралд ордогийн гол шалтгаан бол амьдралыг сөрөг буюу уруу талаас нь хардагтай холбоотой байдаг. Тэгвэл сэтгэл гутралыг хэрхэн даван гарах, амьдралыг эерэг талаас нь харахад тань бидний мэдээлэл тус болно.

Энд зарим сөрөг ба эерэг бодлын жишээнүүдээс хүргэе

Сөрөг бодол: Хэрэв хэн нэгэн надад дургүй байгаа бол энэ нь надад ямар нэг дутагдал байна гэсэн үг.
Эерэг бодол: Ихэнх хүмүүс надтай л адил гэдгийг би мэднэ. Гэхдээ энэ хүн надад дургүй байгаа нь надад дутагдал байна гэсэн үг биш юм.

Сөрөг бодол: Би дандаа гунигтай байдлыг мэдэрч байх болно. Миний амьдралд юу ч өөрчлөгдөхгүй байх болно.
Эерэг бодол: Эдгээр мэдрэмжүүд бол түр зуурынх. Би сайн биш байгаа учраас л энэ арга замыг мэдэрч байгаа хэрэг. Эрүүл мэндийн ажилтанд энэ тухайгаа ярьж, эмээ уун тулгамдсан асуудлаа шийдэхийг хичээвэл сэтгэл санаа минь өөдрөг болно.

Сөрөг бодол: Шалгалтад унасан нь миний буруу. Би олигтой амьдарч чадахгүй.
Эерэг бодол: Хэн ч гэсэн шалтгалтад унаж болно. Би улам илүү хичээн суралцах хэрэгтэй. Дараагийн удаа би шалгалтаа заавал давах болно.

Хэрвээ таны найз нөхөд, ах дүү, үр хүүхэд, эцэг эхэд дээрх шинж тэмдэг илэрч, аливааг сөрөг талаас нь харах гээд байвал энэ нь сэтгэцийн эмгэг учраас аль болох засч, залруулахад нь тусалж байгаарай. Та доорхи үе шатыг баримтлан, тухайн хүнд аль болохоор эерэг зүйл бодоход нь туслахыг эрмэлзэх хэрэгтэй.

• Тухайн хүнд сөрөг бодол, аливаа таагүй мэдрэмжээ ойлгон тэдгээр нь хэрхэн хүнийг гунигтай болгодог талаар зааж сургах.
• Хүн өөртөө “Би үнэхээр ингэж итгэж байна уу? гэсэн асуултыг тавьж байх. Түүндээ хариулахын тулд найз нөхөд болон төрөл төрөгсөд зэрэг итгэлтэй хүмүүстэйгээ ярилцах нь чухал. Хүн өөрөөсөө яг ийм ижил нөхцөл байдалд байгаа бусад хүмүүс надтай адилхан юм бодох болов уу гэж асууж болох юм.
• Дараа нь энэхүү бодлоо өөрчлөхийг хичээх хэрэгтэй. Энэ нь дор дурьдсан жишээнүүдийн нэгэн адил саяханы сөрөг бодол санаа болон таагүй нөхцөл байдлаасаа ангижрахад нь тус болно.

Жишээ авч үзье

Тухайн хүн ажилд орох гээд тэнцээгүй ба дараах бодолтой байв:
• Би хэнд ч хэрэггүй амьтан. Би хэзээ ч ажилтай болохгүй бизээ.
• Би дандаа л ажилгүй, ядуу байх болно. Хэрэв би ажилгүй бол хэн ч надтай гэрлэхгүй.
• Миний амьдрал эцэстээ сайн сайхан болно.

Эдгээр сэтгэл хөдлөл нь сэтгэлийн таагүй байдал болон сэтгэл гутралд хүргэн нь бий.

Тэгвэл одоо, ийм нөхцөл байдлыг өөр талаас нь харцгаая.
• Ажилд ороход хэцүү гэдгийг олон хүн мэддэг болохоор дайждаг бололтой.
• Миний өргөдөл сайн бичигдээгүй тул дахин өргөдөл гаргахын өмнө зарим туслалцаа авах шаардлагатай гэж бодож байна.
• Би ажилтай болоогүй л дээ. Гэхдээ илүү их боломж гаргах болно. Би өмнө нь ажил эрхэлж, түүнийгээ сайн хйиж байсан.

Эдгээр сэтгэл хөдлөлийн үр дүн нь илүү их итгэл найдварыг төрүүлж болох юм.

БЭЛТГЭСЭН: Н.БАТАА

Эх сурвалж: updown.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610823
3 эможи

keyboard_arrow_up