7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдийн анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх найман сонгодог аялгуу

админ
2019 оны 11 сарын 02

Arslan.mn

Хөгжмийн аялгууг ашиглаж хүүхдийн бүтээлч сэтгэлгээг өдөөх, зан авир засах, анхаарал тогтворжилтыг сайжруулж болдог гэдгийг аав ээжүүд маань сонсож байсан биз ээ. Гэхдээ дурын нэгэн хөгжим биш байх нь. Ингээд төвлөрөлт нэмэгдүүлэхэд ямар хөгжим сонгоход тохиромжтой талаарх зөвлөгөөг хүргэе.

Бидний уураг тархи Дельта, Тета, Альфа, Бета, Гамма гэсэн давтамжуудын үелзэлд шилжин ажилладаг. Энэ дундаас Альфа долгион нь төсөөлөл, уран сэтгэмж, ой тогтоолт болон төвлөрөлтийг нэмэгдүүлдэг. Товчхондоо, хүний тархи Альфа долгионы хэлбэлзэлийн үед дээд зэргээр төвлөрдөг байна. Альфа долгион нь 04:00-06:00 цагийн хооронд идэвхтэй байх ба мөрөөдөх, бясалгах, гөлрөх ширтэх үед ч түр бий болдог. Мөн бид хүссэн үедээ тархиа альфа долгионы хэлбэлзэлд тохируулж, анхаарлаа төвлөрүүлэх арга байдаг. Үүний тулд тусгай хөгжим сонгож сонсох хэрэгтэй.

ҮҮНД:

1. Ludwig van Beethoven: ‘Emperor Concerto for Piano, No. 5’

2. Wolfgang Amadeus Mozart: ‘Symphony No. 40 in G Minor’

3. Johann Sebastian Bach: ‘Brandenburg Concertos’

4. George Frideric Handel: ‘Water Music’

5. Johannes Brahms: ‘Concerto for Violin, D Major’

6. Antonio Vivaldi: ‘The Four Seasons’

7. Peter Ilyich Tchaikovsky: ‘Concerto for Piano No. 1’

8. Johann Pachelbel: ‘Canon in D’

Эдгээр аялгууг анхаарал төвлөрөлт муу, тогтвортой суудаггүй, хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй, нэг зүйлээ хийж дуусаагүй уйддаг хүүхдэдээ өдөрт бүр, тогтмол цагт 15-20′ сонсгож хэвшвэл үр дүнтэй. Мөн шалгалт өгөх гэж буй оюутан, сурагчид шалгалтаас 10-15′ өмнө сонсоход тохиромжтой.

Насан хүрэгчдийн хувьд машин барьж явахдаа болон эрсдэлтэй техниктэй ажиллаж байх үедээ сонсохыг хориглоно!

Эх сурвалж: network.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609987
2 эможи

Зочин
2019-11-03 07:47
Зочин
2019-11-02 12:47
keyboard_arrow_up