COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ТООС СОРОГЧНЫ тухай таны мэдэх ёстой зүйлс

2019 оны 10 сарын 30

тоос соруулах зурган илэрцүүд

Энийг уншаагүй байж тоос сорогч авах хэрэггүй. Тоос сорогчийн тухай эзэгтэй бүр мэдэх ёстой энгийн мэдлэгүүдийг шингээсэн энэхүү нийтлэлийг заавал уншаарай.

• Шүүлтүүр системийн тухай

Тоос сорогчтой холбоотой үүсдэг гол асуудал бол орон сууцны агаар дахь тоосны эргэлт юм. Ямар ч тоос сорогчоос гадагш гарч буй агаарын урсгалд тоосны нарийн ширхэг агуулагдаж байдаг. Шүүх систем яаж ч сайн байгаад бичил тоосонцор, хөнөөлт микро организм их бага хэмжээгээр эргээд та бидний амьсгалж буй агаарт тархана. Агаар дахь тоос, бичил тоосонцрыг байнга зуун хувь найдвартай шүүх шүүлтүүр бүтээх нь техник технологийн талаасаа боломжгүй. Учир нь ямар ч сайн фильтр-шүүлтүүр ашиглалтын явцад бохирдож мууддаг.

Гэхдээ үйлдвэрлэгч компаниуд сүүлийн жилүүдэд агаар цэвэрлэж шүүх, тоос сорогчоос гарч буй агаарын урсгалыг хэвийн горимд байлгах тал дээр үлэмжхэн амжилт гаргаж чадсан. Орчин үеийн гэр ахуйн зориулалттай тоос сорогчийн фильтр-шүүлтүүр доорх хэд хэдэн ангилалд хуваагддаг:

— Сольдог фильтр:
Ийм фильтрийг хэдэн сардаа нэг удаа солино. Ийм төрлийн шүүлтүүртэй тоос сорогчийн гол дутагдал нь тогтмол хугацаанд нэмэлт шүүлтүүр худалдаж авах зардал юм.

— Угаадаг фильтр:
Поролон-хөөсөнцөр материалаар бүтээдэг ийм фильтр үүргээ нэлээн хэдэн жил хэвийн гүйцэтгэж чадна. Бохирдсон үед гоожуурын усанд угааж цэвэрлэнэ. Угаасан фильтрийг ашиглахын өмнө сайтар хатаах шаардлагатай. Учир нь тоос сорогчийн насосонд ус орох нь эвдэрч гэмтэх шалтгаан болоод зогсохгүй хэрэглэгчид аюултай.

— Циклон фильтр:
Ийм төрлийн шүүх системтэй тоос сорогчийн их бие дотор агаарын хуйларсан урсгал үүсэж төвөөс зугтаах хүчний үйлчлэлээр хог шороо, тоос зэрэг бохир нь тоос хураах контейнерт хуримтлагддаг.

— Усан фильтр:
Агаарын урсгал тоос сорогчийн их бие доторх усан давхаргаар дамжих үед тоос шороо норж хүндрэн тунаж үлдэнэ. Ийм тоос сорогчийн дутагдал нь фильтрийн усыг тогтмол хугацаанд солих шаардлагатай байдаг явдал.

— HEPA фильтр:
HEPA шүүлтүүр системтэй тоос сорогчийг тоос, тоосон доторх микро организмд харшилтай хүмүүст зориулан анх бүтээж байв. Агаар шүүх хамгийн үр дүнтэй системийн нэг HEPA фильтр нь 0.3 микрон хүртэлх хэмжээтэй нарийн тоосонцрыг 99.9%-ийн үр дүнтэй шүүж цэвэрлэдэг юм.

— Үнэрний фильтр:
Үнэрний фильтр нь бүрдэлдээ агаар дахь тааламжгүй үнэрийг шингээгч идэвхжүүлсэн нүүрс агуулдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
609861
3 эможи

Зочин
2019-10-31 07:53
Зарж байгаа дэлгүүрүүд нь ийи мэдээлэүл өгдөг үү, эсвэл дагалдах заавартаа байдаг юм уу?
Зочин
2019-10-30 17:53
Зочин
2019-10-30 11:31
keyboard_arrow_up