COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Судалгаа: Хүүхэд төрсөн эхний жилд хосууд 2500-аас дээш удаа маргалддаг

2019 оны 10 сарын 19

Хүүхэд төрүүлж, өсгөх нь гэр бүлийн амьдралын хамгийн баяр жаргалтай үе хэдий ч нөгөө талаар хосуудын харилцаанд тулгардаг том сорилтуудын нэг юм. Тэгвэл ChannelMum, The Baby Show хамтран хүүхэд төрсөн эхний жилд хосуудын харилцаанд ямар өөрчлөлт ордгийг тодруулах зорилготой судалгааг хийжээ. 

2000 орчим эцэг эх хамрагдсан энэхүү судалгаагаар, хүүхэд төрсөн эхний нэг жилд хосууд өдөрт долоогоос дээш удаа, жилд 2500 гаруй удаа ам зөрдөг гэсэн үр дүн гарчээ. Хэн нь хамгийн их ядарсан, хэн шөнө босож хүүхдээ авах тухай асуудал нь маргаан гарах гол шалтгаан болдог гэнэ.

Түүнчлэн:  16 хувь нь бэлгийн амьдрал нь өмнөх шигээ идэвхтэй байхаа больсноос
17 хувь нь хамтрагчийнх нь хайр, халамж буурснаас
12 хувь нь эхнэр, нөхрийн аль нэг нь секс хийхийг шаардсанаас 
Мөн гэрийн ажил, хүүхэд асрах (хооллох, тэврэх, живх солих гэх мэт) үүргээс үүдэн маргалддаг гэж судалгаанд оролцогчид хариулжээ. 

Судалгааны тайланд дурдагдсан бусад өөрчлөлтүүдийг дурдвал: 

Дээрх маргаануудаас үүдэж таван хос тутмын нэг нь хүүхэд төрсөн эхний жилд салдаг. 
Хүүхэд төрснөөр тэдний амьдралд гарах өөрчлөлтөд бэлтгэлгүй байсан гэж 10 хос тутмын зургаа нь хариулжээ. 

Судалгаанд оролцогчдын 30 хувь нь зарим үед таваас дээш хоног эхнэр, нөхөртэйгээ үг дуугарахгүй явдаг. 
25 хувь нь хүүхэд төрснөөс хойш хамтрагчтайгаа ойр дотно байж чадахгүй байгаадаа 
20 хувь нь санхүүгийн чадамж өмнөхөөсөө багассанд дасах хэцүү гэж тус тус хариулсан байна.

Сайн мэдээ нь гэвэл, судалгаанд оролцогчдын 23 хувь нь шаардлагатай үед эцэг эх, найз нөхдөөсөө тусламж хүсдэг гэж хариулжээ. Мөн шөнө ээлжилж босох, секс хийх тогтсон хуваарьтай болох, найзуудтайгаа гадуур гарах, тогтмол болзоонд явах зэргээр харилцаагаа сэргээж, үл ойлголцлоос сэргийлэхээр хичээдэг гэжээ. 

Эх сурвалж: ub.life
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609439
2 эможи

Зочин
2019-10-23 12:47
xxxaxaxa xen toolood suuj bdiin
Зочин
2019-10-19 16:57
keyboard_arrow_up