COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ШИЛДЭГ ЗӨВЛӨГӨӨ: Хөшиг хэрхэн сонох вэ

2019 оны 10 сарын 03

Хөшиг нь хурц гэрлийг халхлах, хэт халалтыг багасгах, хувийн нууцлалыг хамгаалах, дотоод орон зайг тухтай, дулаахан уур амьсгалтай болгох чухал нөлөөтэй.

Хэрвээ та минималист хэв маягаар гэрээ тохижуулхаар шийдсэн бол хөшигөө ч гэсэн уг хэв маягийг алдагдуулахгүйгээр сонгох хэрэгтэй.

Эдгээр суурь өнгөтэй харшлахгүйгээр ойролцоо болон бага зэрэг гүн, цулгуй өнгийг сонгоход гэмгүй. Өнөө үед ихэнх хүмүүсийн сонголт минималист хөшиг болоод байна.

Минималист загварын хөшигнүүдтэй танилцая.

Arslan.mn

Минималист интерьерийн гол суурь өнгө нь цагаан. Цагаан хана дээр ямар ч өнгийн хөшиг ашиглаж хүссэн уур амьсгалаа бий болгох боломжтой. Цагаан өнгийн хөшиг нь гэрийг илүү цэвэрхэн, цэлгэр, тайван харагдуулдаг.

Arslan.mn

Бор өнгийн цулгуй хөшиг нь гэрийг тав тухтай, дулаахан уур амьсгалтай түүнчлэн натурал харагдуулдаг бөгөөд энэ төрлийн хөшгийг цайвар модон тавилгатай хослуулж ашиглавал зүгээр. Материалын сонголт их чухал байдаг. Хэт гүн, хүнд, зузаан материал нь гэрийн орон зайг багасгаж харагдуулах талтай.

Arslan.mn

Минималист өнгөний талаар өмнө нь танилцуулж байсан билээ. Цайвар ягаан, цулгуй өнгө нь гэрт зөөлхөн, тайван уур амьсгалыг мэдрүүлдэг. Уг өнгийг охидын болон унталгын өрөөнд сонгох нь илүү зохимжтой.

Arslan.mn

Гэр тань цагаан өнгийн ханатай бол дулаахан уур амьсгалтай болгохыг хүсвэл тодотгох өнгө буюу accent color болох өнгийг сонгох нь зүйтэй. Энд мөн л материалын сонголт их чухал. Мөн тухайн өнгөтэй хорших өнгийн эд зүйлс байрлуулсанаар хоорондын уялдаа холбоог бий болгоно.

Arslan.mn

Гэр тань цагаан өнгийн ханатай бол дулаахан уур амьсгалтай болгохыг хүсвэл тодотгох өнгө буюу accent color болох өнгийг сонгох нь зүйтэй. Энд мөн л материалын сонголт их чухал. Мөн тухайн өнгөтэй хорших өнгийн эд зүйлс байрлуулсанаар хоорондын уялдаа холбоог бий болгоно.

 

 

Эх сурвалж: MList.design
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
608833
1 эможи

Зочин
2019-10-03 19:17
Зочин
2019-10-03 16:11
keyboard_arrow_up