COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ямар хобби хүний тархийг хамгийн их хөгжүүлдэг вэ?

2019 оны 9 сарын 30

Ямар хобби хүний тархийг хамгийн их хөгжүүлдэг вэ?

Нас явах хэрээр зөвхөн бидний бие бус тархи ч гэсэн дагаад хөгширч байдаг нь харамсалтай. Зөвхөн ахмад хүмүүс ч гэлтгүй дундаж насны эрүүл хүмүүст тархи насжсаны шинж тэмдэг болох ой санамж муудаж амархан мартах, будилах, ухаан санаа орон гаран болох тохиолдлууд илэрч байдаг. Харин судлаачид хэрэв хүн зөв хооллож, идэвхтэй амьдарч, тархи, сэтгэн бодох чадвар хөгжүүлэх дасгалуудыг тогтмол хийдэг байснаар ахмад насандаа хэнээс ч илүү цэцэн цэлмэг ухаантай хэвээр байж чадна гэж үздэг байна. Ингээд та бүхэнд сонирхолтойн зэрэгцээ тархины хөгжилд маш их тустай хоббинуудыг танилцуулъя.

1. Бясалгал хийх

Бясалгал хийх

Бясалгал нь стрессийг багасгах, цусны даралтыг бууруулах, төвлөрөх чадварыг сайжруулахад гайхалтай үр нөлөөтэй. Өдөрт аравхан минутыг бясалгалд зарцуулснаар таны сэтгэл санаа дээшилж, тархины тань ажиллагаа сайжрах болно.

2. Ургамал ногоо тарих

Ургамал ногоо тарих

Цэцэг жимс, ногоо арчилж ургуулснаар дараах ашиг тусыг танд өгнө.
Стрессийн дааврын ялгаралтыг бууруулна
Сэтгэл санаа эерэг болно
Сэтгэл ханамж байнга авна
Зөнөх өвчний эрсдэлийг 36 хувиар бууруулна
Цэвэр агаарт өнгөрүүлэх цаг нэмэгдэнэ
Хөдөлгөөн нэмэгдэнэ

3. Хоол хийх

Хоол хийх

Гэртээ хоолоо бэлтгэж, хийж иддэг хүмүүсийн эрүүл мэнд харьцангуй сайн байдгийг олон судалгаа харуулжээ. Эрүүл бүтээгдэхүүн хэрэглэх болон хоол хийх явцад анхаарал хандуулах нь тархины ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

4. Унших

Унших

Унших үйл нь төвлөрч сургах, үгийн санг баяжуулах, төсөөллийг сайжруулах, анализ хийх чадварыг хөгжүүлэх гэх мэт олон ашиг тустай. Мөн ном уншсанаар стрессийн түвшин даруй 69 хувиар буурдаг байна.

5. Хөгжмийн зэмсэг тоглох

Хөгжмийн зэмсэг тоглох

Хөгжмийн зэмсгээр тоглох нь танихуйн хөгжилд дэм болж, мотор ур чадвар буюу биеийн эв дүйг сайжруулдаг байна. Мөн насанд хүрэгсэд болон хүүхдүүдийн IQ-г дээшлүүлэх ашиг тустай.

6. Шатар тоглох

Шатар тоглох

Шатар нь ямар ч эргэлзээгүйгээр тархины хамгийн үр дүнтэй дасгал гэж тооцогддог. Шатар тоглох үед зүүн, баруун тархи хоёулаа идэвхжиж, ой ухаан сайжирдаг байна.

7. Бүжиглэх

Бүжиглэх

Бүжиглэх нь бие махбодод хамгийн төгс дасгал болоод зогсохгүй стрессийн түвшинг бууруулж серотониний түвшинг нэмэгдүүлж өгдөг байна. Цогц хөдөлгөөнд суралцаж, цээжлэхэд тархины бүхий л хэсгүүд ажилладаг тул оюун ухаанд бас чухал ач тустай.

8. Багийн спортоор хичээллэх

Багийн спортоор хичээллэх

Багийн спорт нь хөдөлгөөний бүхий л төрлийг шаардахаас гадна бусадтай харилцаа үүсгэх, нөхөрлөл бий болгоход тустай. Харилцаа дутагдсанаар тархины хөгжил болон биеийн ерөнхий эрүүл мэндэд муугаар нөлөөлж байдаг аж.. 

9. Тулааны урлагаар хичээллэх

Тулааны урлагаар хичээллэхБусдаас өөрийгөө хамгаалах чадвар өгөхөөс гадна тулааны урлаг нь төвлөрүүлэх, тэнцвэр сайжруулах, оюун ухаан, бие махбодын уялдааг бий болгох зэрэг тархийг хөгжүүлэх олон ач тусыг бас өгдөг.

10. Нэхэх, сүлжих

Нэхэх, сүлжих

Судлаачдын үзсэнээр нэхэх үйл нь түгшүүр, сэтгэл гутрал болон архаг өвчнийг намдаах хамгийн гайхалтай эм болдог ажээ. Тархи болон гарны үйл ажиллагааг зэрэг шаарддаг тул нэхэх нь бясалгал хийхээс дутахгүй үр ашигтай аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
6
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608667
9 эможи

Зочин
2019-10-01 01:30
Зочин
2019-09-30 15:20
keyboard_arrow_up