COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эрэгтэй хүний амжилтын 90% нь түүний гэрлэсэн эмэгтэйгээс шалтгаалдаг байна

2019 оны 9 сарын 11

Arslan.mn

Гэхдээ мэдээж та өөрөө хүч чадлаа дайчлах хэрэгтэй. Таны амжилт нь та ямар хүмүүсээр хүрээлүүлж байгаатай шууд холбоотой юм шүү. Ялангуяа таны эхнэрээс их зүйл шалтгаална. Карнеги-Меллоны Их Сургуулийн хийсэн судалгаагаар гэр бүлийн хүний нөлөө таны гаргах шийдвэрт маш ихээр нөлөөлдөг байна. Эхнэр нь дэмжиж байдаг хүмүүс илүү их амжилтад хүрэх магадлалтай юм. Эрдэмтэд 163 гэр бүлийн дунд хийсэн судалгаагаар ийм дүгнэлт хийжээ.

Хос болгонд ямар нэг оюун ухааны бодлого бодох эсвэл шагналын төлөө өрсөлдөх боломж өгсөн байна. Гэр бүлийн хүн нь дэмжсэн хосууд ихэнхдээ шагналын төлөө тэмцэлдэж байжээ. Тэдний харилцаа нь сайн, ажлын амжилт, сэтгэл зүйн байдал нь ч илүү байсан бөгөөд ийм хосууд илүү аз жаргалтай байв. Үүний хамгийн тод жишээ нь энэ дэлхий дээрх олон гэр бүл билээ. Мишель Обама, Марк Цукерберг болон Прицилла Чан, болон Бейонсе нар гэх мэт.

Тэд бүгд гэр бүлийн хүний дэмжлэггүйгээр ийм амжилтад хүрэх боломжгүй байсан хэмээн баталдаг.

“Би Мишельгүйгээр юу ч хийж чадахгүй байсан. Би өдөр тутмын олон харилцаанд түүний тусламжинд найддаг”. Та гэр бүл болоход нэг их ач холбогдол өгдөггүй байж болох ч хамгийн ойрын хүний дэмжлэг маш чухал ач холбогдолтой юм шүү. Энэ нь таныг зөвхөн амжилтад хүргэх төдийгүй илүү аз жаргалтай амьдрахад тань тус болно. 

Эх сурвалж: xopom.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
607949
2 эможи

keyboard_arrow_up