COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдээ цэцэрлэгээс авахдаа АСУУХ АСУУЛТ

2019 оны 9 сарын 07

Arslan.mn

Таны хүүхэд инээгээд "ээжээ, хурдан цэцэрлэг рүү явъя, би шинэ юм сурмаар байна" гээд өглөө таны хацрыг зөөлхөн үнсэж сэрээгээд гарнаас чинь "босоорой" гэж татах хүүхдийг ээж аав бүр мөрөөддөг байх. Үүний тулд та цэцэрлэгтэй эерэг холбоог бий болгож цэцэрлэгт явах бол маш чухал ажил болохыг ойлгуулаарай.
Харин аав ээжүүд цэцэрлэгээс хүүхдээ авахдаа:

  • Багш нь зодсон уу?
  • Хүүхэд зодсон уу? гэх мэтчилэн сөрөг холбоог бий болгох асуултуудыг асуудаг. Эсвэл ерөнхий асуулт асууж ерөнхий хариултыг авдаг.

Үүний оронд доорх асуултуудаас асуугаарай:

  1. Өнөөдөр ямар тоглоомуудаар тоглосон бэ?
  2. ямар тоглоом нь хамгийн гоё байсан бэ?
  3. Багш нь шинэ зүйл зааж өгсөн үү? (Цэцэрлэгийн найзаасаа шинэ зүйл сурсан уу?). Гэртээ очиж байгаад аав ээж хоёртоо харуулаарай.
  4. Өнөөдөр хэн нэгэнд миний охин тусалсан уу? Яаж тусалсан бэ?
  5. Өнөөдөр хэнд баярлалаа гэж хэлсэн бэ? Юунд баярлалаа гэж хэлсэн бэ?
  6. Хүүхдүүдтэй тоглосон уу? Ямар хүүхдүүдтэй тоглосон.
  7. Хэзээ хамгийн их баярласан бэ? (Юунд баярласан бэ? )
  8. Хэзээ хамгийн их гунигласан бэ? (Яагаад гунигласан? Юу хийсэн?). Энэ үед гунигийг даван туулах арга замуудыг хэлж өгөөрэй.
  9. Ямар хоол өнөөдөр идсэн бэ? Хоолонд нь юу юу байсан бэ? Ээж нь ямар хоол байсныг таах гээд үзье. Дараа нь хоёулаа хоолны цэсээ харж шалгая.
  10. Миний охин өнөөдөр өндөр болсон уу? Хоёулаа өндрөө үзье. (Хоолоо цадталаа идээд сайн унтаад байвал өндөр болдог талаар хэлэхээ мартуузай 
  11. Өнөөдөр сонирхолтой содон зүйл цэцэрлэг дээр нь болсон уу? (Юу гайхшруулсан бэ?)
  12. Хүүхдээ ярьж чадахгүй эсвэл муу ярьдаг гэж бодолгүй асуугаад байгаарай. Хүүхэд тань өөрийнхөөрөөө таньд ойлгуулах гэж хичээх болно

Сэтгэл зүйч Г. Хулан

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607787
9 эможи

Зочин
2019-09-07 20:12
keyboard_arrow_up