COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

2019 онд МАРКЕТИНГИЙН салбарт ШИНЭ СОНИН юу байна ?

2019 оны 9 сарын 02

Маркетингийн ертөнц цаг үргэлж л хувьсан шинэчлэгдэж байдаг. Өөрсдийн хэрэглэгчдийн зан төлвийг дөнгөж ойлгож эхэлж байтал дахин шинэ технологи, шинэ трэнд гарч ирж, түүнийгээ дагаад customer's behavior буюу хэрэглэгчийн зан төлөв дахиад л өөрчлөгдөх нь бий. 

Тийм учраас жил бүр өмнөх жилийн болоод тухайн оны трэндийг ажиглаж мэдэх нь чухал. Ингээд та бүхэндээ 2019 оны маркетингийн трэндүүдийг хүргэе!

1. Маркетингийн юүлүүр хоолой өөрчлөгдөж байна

Marketing funnel

Forbes сэтгүүлд бичсэнээр маркетингийн юүлүүр хоолой нь ашиг авчрах гэсэн хэн бүхнийг хүлээн авч, тохиромжгүй гэж үзсэн сэжмүүдээс татгалздаг байсан. Тэгвэл одооноос эхлэн компаниуд өөрсдийг нь сонирхож буй бүхий л хэрэглэгчдийг бага багаар маркетингийн юүлүүр хоолой руу оруулах тал дээр анхаарч ажиллаж байна.

Ашиг авчрах эсэхээс үл хамааран танай брэнд, үйлчилгээг сонирхож буй хүмүүсийг хоолой руу ойртуулах нь илүү зардал багатай, тогтвортой байдгаас гадна бага цаг хугацааг зарцуулдаг.

2. Контент бол бүх зүйл болжээ

Бизнес эрхлэгчид мэдээж бүх хэрэглэгчдээ өөртөө татахыг хүсч байгаа. Харин тэднийг татаж байх соронз бол контент юм. Тиймээс үзэгчдийг урам зоригоор дүүргэх, тэдний бодол санааг өдөөх зэргээр сэтгэл хөдлөл рүү нь чиглэсэн контент маркетингийн эрин үе иржээ.

Гэвч зүгээр нэг контенm бүтээгээд хэн нэгэн хариу өгөхийг хүлээх бус, харин тэднийг хуваалцах, оролцох байдлаар хамтарч ажиллахыг урамшуулах зорилготой контентүүдийг цацах хэрэгтэй. Энэ нь энгийн нэгэн зар сурталчилгаа, видео эсвэл нийтлэл байхаас үл хамааран контент бүрт та болон хэрэглэгч гэсэн 2 хаалга нээгдэж байгааг ойлгож, харилцан  engagement үүсгэх нь зүйтэй. Тухайлбал, танай компани хэрэглэгчээ сонсдог, тэдэнд талархдаг гэдгээ контентоор дамжуулан илэрхийлэх боломжтой.

3. Chatbot хаашаа ч явахгүй

Харилцагчийн үйлчилгээ чухал хэдий ч хүн бүр утсаар ярих эсвэл имэйл унших дуртай байдаггүй. Мөн хэрэглэгчид тодорхой асуултанд хурдан хариу авах хүсэлтэй болсон. Ийм л учраас энэ оны трэндэд Chatbot байсаар байна. Цаашид ч байх болно, харин ч бүр илүү хөгжингүй ботуудтай болох болно. Grand view судалгаанаас 2025 он гэхэд чатботын зах зээл 1.25 тэр бум ам.долларт хүрнэ хэмээн таамаглалаа. Эцсийн хэрэглэгчдийн 45% нь чатботыг харилцагчийн үйлчилгээнд нэвтрүүлэхийг илүүд үзэж байна.

Манай улсад ч мөн адил ихэнх томоохон байгууллагууд, банк болон үл хөдлөхийн салбарууд чат ботыг өдөр тутамдаа ашиглаж байна.

4. Хиймэл оюун ухаан улам илүү хөгжсөөр

Маркетингийн ертөнцөд хиймэл оюун ухаан улам бүр эрчээ авсаар байна. Хиймэл оюун ухаан нь өгөгдлийн дүн шинжилгээг илүү үр дүнтэй хийж, болзошгүй удирдамжийг хурдан чиглүүлэх зэргээр хүний гараар хийхэд цаг авах олон ажлуудыг хөнгөвчилдөг. Хэрэв та одоохондоо хиймэл оюун ухааныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол хэрэглэгчийн түүнд өгөх хариу үйлдэл болон өрсөлдөгчид тань үүнийг хэрхэн ашиглаж буйг анзаараад үзэхэд илүүдэхгүй.

5. Voice search буюу дуун хайлт нь түгээмэл болж байна

Хэрэглэгчийн хайлтын зан төлөв хүртэл илүү хялбар болж өөрчлөгдөж байна. Тэд онлайнаар дэлгүүр хэсэхдээ өөрийн дуу хойлойгоор дамжуулан хайлт хийж эхэллээ. Судалгаагаар 2017 онд хэрэглэгчид дуун хайлтаар худалдаа хийх нь 1.8 тэр бум ам.долларт хүрсэн бол 2022 он гэхэд 40 тэр бум ам.доллар хүртэл өсөх хандлагатай байна.

Дуун хайлт нь маш ухаалаг технологи юм. Энэ нь зөвхөн мэдээлэл хайх дээр ч бус дэлгэц рүү харалгүйгээр худалдан авалт хийх, захиалга өгөх зэрэг боломжуудыг хэрэглэгчдэд давхар өгч байгаа юм. Үүнийгээ дагаад бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээндээ дуун хайлт оновчлолхийх эрэлттэй тулгараад байна.

Amazon Echo, Google home зэрэг ухаалаг төхөөрөмж хэрэглэгчдийн тоо өдөр тутам өссөөр байгаа. Мөн дуун хайлтын хажуугаар зургаар хайх үзэгдэл ч мөн түгээмэл хэвээр байна. Хүмүүс ухаалаг утасны камераар хүссэн зургаа дараад google, pinterest зэргээс хайлт хийж, дэлгэрэнгүй мэдээллийг олж байна.
6. Vertical video илүү олон үзэгчдэд хүрч байна

Зөв цагт зөв хийгдсэн контент тэр тусмаа видео ямар их хүчтэйг та хэдийн мэдэж байгаа. Харин одоо сошиал медиа тэр дундаа Инстаграм ТВ эрчээ авч байгаатай холбогдуулан vertical video улам алдартай болсоор байна. Харьцааны хувьд 9:16, 4:5 зэрэг хэмжээтэй видео сурталчилгаа хийдэг боллоо. Google-ийн дараа Youtube маш том хайлтын сувагт ордог учраас vertical video-г дутуу үнэлэх хэрэггүй.

7. Z generation буюу Шинэ Мянганыхан дээр анхаарал хандуулах цаг болжээ

Z generation буюу Шинэ Мянганыхан дээр анхаарал хандуулах цаг болжээ

Шинэ Мянганыхан нас ахисаар. Энэ нь тэд ажиллах хүчин болж худалдан авах чадвар нь дээшилж байна гэсэн үг. Тийм учраас хэрэв та маркетер эсвэл бизнес эрхлэгч бол Z generation-ийнхэний зан төлөв дээр анхаарлаа хандуулах шаардлагатай. Энэ тийм хэцүү биш ч шинэ мянганыхан оригинал (бусдыг хуулбарлаагүй) байхыг шаардахын зэрэгцээ нийгэмд хариуцлагатай бизнес эрхэлж буй эсэх дээр анхаарал тавьдаг хандлагатай.

Тэд бидний амьдрах орчныг илүү сонирхолтой, гоё болгож байгаа эерэг байгууллагуудаар үйлчлүүлэх сонирхолтой болжээ. Цаг хугацаа болон үйлчилгээний соёл, хялбаршуулсан байдал зэрэг нь тэдний хувьд маш чухал.

Мөн тэд телевиз үзэхээс илүүтэй гар утас хэрэглэдэг, тэдний 41% нь сурталчилгааг блок хийдэг (ad block) зэргийг мэдэж байхад илүүдэхгүй

8. Нөлөөллийн маркетинг ч өөрчлөгдөж байна

adult-business-computer-2422286

Сошиал медиа стратеги боловсруулахад нөлөөллийн маркетинг гэсэн классик нэр томьёотой тулгардаг. Гэхдээ нөлөөлөгч нь хэн байна гэдэг өмнөх ойлголтоос өөр болоод байна. Урьд өмнө нь компаниуд одод, олны танил нэртэй хүмүүсийг ашиглан маркетинг хийдэг байсан бол одоо хэрэглэгчид өөрсдийн үе тэнгийнхэнд илүүтэй итгэх болжээ.

Жишээлбэл, Исландын хөлдөөсөн хүнсний борлуулалтын компани олны танил нөлөөлөгчөө "жинхэнэ" хүнээр солих (микро нөлөө үзүүлэгч) түншлэлд шилжсэн байна. Энэ тохиолдолд ээжүүд маш хүчтэй нөлөөлөгчид болж байгаа юм. Маркетинг улам бүр төвөгтэй болж байгаа тул шинэ үеийн маркетерүүд бид зах зээлд шинээр гарч ирж буй технологи, арга, загварыг практикт анхаарч, туршиж үзэж байх нь чухал юм.

Эх сурвалж: bzp.mn/blog
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607533
0 эможи

Зочин
2019-09-03 02:17
Зочин
2019-09-02 11:35
сонирхолтой
keyboard_arrow_up