COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хэтэрхий их юм бодож шаналдаг “хүмүүс” үүнийг уншаарай ...

2019 оны 8 сарын 22

Arslan.mn

Бодлыг биш мэдрэмжийг дага…

Элдэв янзын бодлууд таныг байнга дарамтлаад амар тайван байлгахгүй байна уу? Энэ нийгэмд бодолгүй амьдрах боломжгүй ч хамгийн гол нь бодох шаардлагтай үедээ бодчихоод бодох шаардлагагүй үедээ бодохоо больж л сурахсан. Даана ч бодол танд ийм зав зай өгөхгүй. Өглөө үдэшгүй, өдөр шөнөгүй байнга дарамталж толгойг чинь задлах дөхөнө. Бодохгүй гэх тусам улам бодогдоно.

Олон зүйл бодох тусам та бүр л зовно шүү. Хүүхдүүд олон бодолгүй болохоороо л аз жаргалтай байдаг. Тэгвэл яаж таныг дарангуйлагч бодлын учирыг олох вэ. Бодолыг биш мэдрэмжийг дага. Алхахдаа алхаагаа л мэдэр. Өөр зүйл бүү бод. Идэхдээ хоолны амтыг л мэдэр.

Өөр зүйл бүү бод. Автобусанд сууж явахдаа хэрэггүй хаяг уншиж байхын оронд хамраар орж гарч буй амьсаглыг мэдэр. Хөгжим сонсож аялгуунд уус. Хацарыг тань илбэж буй салхийг мэдэр.

Тэнгэрт өөрийгөө гайхуулж буй үүлсийг бишир. Танд амьдрал бэлэглэж буй наранд таларх. Бодолыг бүү дэмж. Мэдрэмжийг л дэмж.

Эх сурвалж:  Фэйсбүүк
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
3
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
607136
20 эможи

keyboard_arrow_up