COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хугацаа нь дууссан ГОО САЙХНЫ бүтээгдэхүүн хэрэглэвэл яах бол?

2019 оны 8 сарын 09

Arslan.mnХугацаа нь дууссан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэвэл яах бол? 

Сайн сайхан бүх зүйлд төгсгөл байдгын нэгэн адил арьс арчилгаа гоо сайхны бүтээгдэхүүнүүд ч бас хугацаа нь дуусаж хэрэггүй болдог тухай дараах нийтлэлд харуулж байна. Маш үнэтэй авсан зовхины тосоо хараахан  дуусгаж чадаагүй байж байтал хугацаа нь дуусчихна гэхээр бас хэцүү сонсогдож байгаа биз? 

Товчхондоо таны хэрэглэж байгаа бүхий л гоо сайхны бүтээгдэхүүнүүд дуусах хугацаатай ба таны багагүй мөнгө  төлж авсан зовхины тос ба чийгшүүлэх тоснууд тань үүрд хэрэглэгдэх боломжгүй.Таны арьсанд ямарваа нэгэн муу нөлөө үзүүлэхээс нь урьтаж хугацаа нь дууссан бүтээгдэхүүнүүдээсээ хурдхан шиг салах хэрэгтэй.  

Хугацаа нь дууссан арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг ямар учраас хаях хэрэгтэй вэ?

Arslan.mn

FDA (Food and drug Administration)-ын үзэж байгаагаар гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн хадгалагдах хугацаа нь хэр хугацаанд хэрэглэх вэ гэсэн таны хүлээлт, хэрэглэхэд хэр аюулгүй зөв хадгалсан бэ зэргээс шалтгаалж янз бүр байдаг. 

Нэгэнт л хугацаа нь дуусчихсан бол хэр их үлдсэн нь ч хамаагүй, үр дүн нь шууд унадаг. Өөрөөр хэлбэл тухайн бүтээгдэхүүний үр өгөөж  огт байхгүй болж, та арьсандаа огт хэрэггүй зүйл ямар ч зорилгогүйгээр түрхэж байна гэсэн үг билээ. Нөгөөтэйгүүр ийм бүтээгдэхүүнийг хэрэглэхэд арьсанд сайн үйлчилгээ үзүүлэхгүйгээр зогсохгүй, арьсыг тань цочроож, арьсан дээр юм гарч эхэлдэг. Дараа нь харамсахгүйн тулд хугацаа нь дууссан бүх бүтээгдэхүүнүүдээ  яг одоо хогийн сав уруу шидээрэй.    

Хэзээ хаях ёстой вэ?

Гоо сайхны бүтээгдэхүүнүүд тэр болгон талх масло шиг дуусах хугацаа нь ил тод үзэгдэхүйц бичээстэй байдаггүй. Тиймээс хэзээ нь хаяхуу гэдэг нь заримдаа бүрхэг байх тохиолдол бий. Ерөнхий нэг зааварчилгаа байдаг ба энэ нь гоо сайхны бүтээгдэхүнүүдийг ихэнхдээ 6 сараас 1 жилийн хугацаанд хэрэглэж  дуусгах ёстой байдаг. Хэрвээ та цонхоор гадагшаа харах юм бол магадгүй хаврын (зун, намар,өвөл) их цэвэрлэгээний үе болжээ гэдгийг хараад л мэдэж болдог. Харин өөрийн хэрэглэж байгаа юмнууддаа хэзээ их цэвэрлэгээ хийх тал дээр эргэлзэнгүй байгаа бол тухайн бүтээгдэхүүний харагдах байдал, үнэр зэрэгт анхаарал хандуулаад үзээрэй. Хэрэв гоо сайхны бүтээгдэхүүн чинв харахад, үнэрлэхэд онцгүй болцон байвал эдгээрээс ангижрах цаг иржээ  гэсэн үг юм. Өөр нэгэн мэдэхэд илүүдэхгүй зүйл байдаг бөгөөд энэ нь бүтээгдэхүүнийг эргүүлэн харуулвал шилнийх нь ёроолд хадгалах хугацаа нь бичээстэй байгааг харж болно. 

Мөн бүтээгдэхүүний сав, шилийг онгойлговол дотор талд тоо бичээстэй байхыг олж харж болно. Энэ нь хэдий хугацаанд хэрэглэж уусгавал зохилтойг харуулж байгаа  тоо юм. Хэзээ онгойлгосон гэдэг нарийн хугацаагаа мэдэж байх тохиолдолд энэ тоо тустай байж болох л юм. Зарим нэг тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнүүд, тухайлбал нарны хамгаалалттай тоснууд нь яг дагаж мөрдөх ёстой тодорхой  хугацаатай.  

Гоо сайхны бүтээгдэхүүний амьдрах хугацааг хэрхэн уртасгах вэ?

Бохир гараар дамжин нян гоо сайхны бүтээгдэхүүнд орно

Бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах ямар нэгэн алхам хийх боломжгүй ч гэлээ дараах хэдэн зүйлсийг хийхээс татгалзаарай.

Үүнд: бүтээгдэхүүндээ хуруугаараа бүү хүр, хуруугаар дамжин элдэв нян гоо сайхны бүтээгдэхүүнд тань орсноор сөрөг үр дагаврууд өгөх болно. Үүний  оронд байнгын давтамжтайгаар цэвэрлэж байдаг тусгай түрхэгч, шпатулаг хэрэглэж заншаарай. 

Мөн түүнээс гадна гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ зөв хадгал. Бидний хувьд угаалгын өрөө, шүршүүртээ хадгалах нь тун элбэг  байдаг. Хэт халуун болон чийг нь бүтээгдэхүүний бүтцэд нөлөөлдөг байна. Харин хуурай сэрүүн газар хадгалах нь тун чухал юм. Одоо танд  Мари-Кондог уншаад үзээрэй гэж зөвлөх л үлдлээ дээ. 

Эх сурвалж: beautysecrets.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606625
0 эможи

Зочин
2019-08-09 18:23
мэдээлэл өгсөнд баярлалаа
keyboard_arrow_up