Оройн 18 цагаас хойш идэж болох 12 ХҮНС Оройн 18 цагаас хойш идэж болох 12 ХҮНС
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Оройн 18 цагаас хойш идэж болох 12 ХҮНС

2020 оны 10 сарын 18

Олон хүмүүс гоё сайхан бие галбиртай болж,  турах нь хэцүү гэж боддог. Үнэндээ биед ашиг тустай болон амттай хүнсний тэнцвэрийг сайн хадгалж чадвал илүүдэл жингээ хасах нь тийм ч хэцүү биш юм. Мөн ихэнх нь хүн турах нэрийдлээр оройн зургаан цагаас хойш хоол идэлгүй, мацаг барих нь элбэг. Тэгвэл дэглэм барихад тань ямар нэгэн сөрөг нөлөөгүй, 18 цагаас хойш идэж болох 12 хүнсийг танилцуулж байна.

Эрдэнэ шиш

Оройн 6 цагаас хойш идэж болох 12 хүнс

Хүний биед хэрэгтэйгээс гадна амттай бүтээгдэхүүн. Гэхдээ лаазалсан бус болгосон эрдэнэ шиш байх хэрэгтэй. Хүний биен дэх холестеролыг гадагшлуулдаг өөх тос хуримтлагдахаас сэргийлдэг. Гэхдээ эрдэнэ шишийг үдээс өмнө идэхийг зөвлөдөг ба хэрвээ та хүнд хоол идсэн бол орой нь эрдэнэшишээс өөр ногоо хэрэглэх нь зүйтэй.

Тоор

Оройн 6 цагаас хойш идэж болох 12 хүнс

Эслэгээр баялаг энэ жимс нь бодисын солилцоог хурдасгадаг ба биед өөх тос хуримтлагдахаас сэргийлдэг. Дашрамд дурьдахад, эмч нар уг жимсийг өдрийн цагаар идэхийг зөвлөдөггүй аж.

Ногооны нухаш

Оройн 6 цагаас хойш идэж болох 12 хүнс

Цаг оройтсон ч гэртээ ногооны нухаш хийж идэх нь ямар ч сөрөг нөлөөгүй, бас таргалуулахгүй. Өөрийн дуртай ногоогоо сонгоно. Мөөг, хаш, хулуу гурав байж болох юм. Амттайгаас гадна маш тэжээллэг хоол болно.

Цоохор майлз

Оройн 6 цагаас хойш идэж болох 12 хүнс

Ямар ч илчлэг агуулдаггүй ногоо. Хоол шингээхэд онцгой үүрэгтэй энэ ногоо оройн хоолонд хамгийн шилдэг сонголт юм.

Манжин

Оройн 6 цагаас хойш идэж болох 12 хүнс

Олон хүн манжингийн амтанд тийм ч дуртай байдаггүй бөгөөд тэр бүр ашиг тусыг нь мэддэггүй. Манжин нь биеийг маш сайн цэвэрлэхээс гадна дархлааны системийг дэмждэг, биеийг энергиэр цэнэглэгч ногоо юм. Хоолны дэглэмийн орцонд яах аргагүй байх ёстой ногоо.

Хулуу

Оройн 6 цагаас хойш идэж болох 12 хүнс

Энэ улбар шар гоо үзэсгэлэн таны бие галбирыг яавч сүйтгэх ногоо биш. Харин ч маш олон төрлийн амттай хоол хийнгээ жингээ хасч болох юм. Шөл болон нухсан төмс, саладтай сайхан зохицно.

Байцаа

Оройн 6 цагаас хойш идэж болох 12 хүнс

Бүх төрлийн байцаа хүний биед хамгийн чухал амин дэмүүд болох B-ийн төрлийн бүх витаминуудыг агуулдаг. Байцаа бол гэдэс цэвэрлэж, жин хасахад шалгарсан ногоо юм. Оройн хоолонд төгс нийцэх бүтээгдэхүүн. Хэдэн ч цагт та байцаа идсэнээр жин нэмэхгүйгээр барахгүй харин ч илүүдэл жингээ хасах болно.

Мөөг

Оройн 6 цагаас хойш идэж болох 12 хүнс

Мөөг нь дангаараа тийм ч их илчлэг агуулдаггүй. Мөн тосонд шарж, хуурснаас буцалгасан нь илүү бага илчлэгтэй байх болно.

Хүрэн манжин

Оройн 6 цагаас хойш идэж болох 12 хүнс

Хүрэн манжин нь хүний биед хэрэгтэй, чухал бүтээгдэхүүний нэгд ордог. Бодисын солилцоог түргэсгэж, илүүдэл жингээс салахад тань туслах шилдэг ногоо төдийгүй эрүүл мэндэд маш их ач тустай. Байнга хэрэглэснээр цусны даралт ихсэх өвчинг мартах болно. Шарж, жигнэж, буцалгаж, түүхийгээр нь ч идсэн болно.

Сагамхай загас

Оройн 6 цагаас хойш идэж болох 12 хүнс

Цагаан загасыг эрүүл мэндийн хүнс гэж үздэг . Хүний биед хамгийн их тустай бүтээгдэхүүний нэгт ордог. Энэ загас нь олон амин дэм болон чухал эх үүсвэрүүдийг агуулдаг. Дархлааны систем болон олон чухал эрхтэн системийг хэвийн ажиллахад нөлөөлдөг үр дүнтэй.

Халбинь загас

18 цагаас хойш идэж болох бас нэгэн ашиг тустай загас бөгөөд өөх тосыг задалдаг метионин хэмээх бодис агуулдаг байна.

Киви

Оройн 6 цагаас хойш идэж болох 12 хүнс

Киви бол илүүдэл жингээсээ салахыг хүссэн хэн бүхэнд хэрэгтэй энгийн боловч маш ашиг тустай жимс юм. Их идсэний дараа гэдэс хүнд оргих, өөх шатаахад тустай ба биеийн ус-давсыг тэнцвэржүүлдэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
6
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
2
606151
24 эможи

Зочин
2020-10-19 17:27
shaa
2020-10-19 09:23
shaa lalaraaa oldiuul idiiinshdeee
Зочин
2020-03-22 10:21
ХЭЦ
Зочин
2019-10-26 16:44
Зочин
2019-10-25 15:40
keyboard_arrow_up