COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Завгүй бүсгүйчүүдийн “амийг аврах” 3 минутын оройн арьс арчилгаа

2019 оны 6 сарын 25

Arslan.mn

Хоолоо ч идэх завгүй өнгөрдөг өдрүүд бидэнд олон бий. Гэвч өдөржин гадны нөлөөнд автаж, бохирдсон арьсаа орой унтахын өмнө заавал цэвэрлэж, арчилж сурна гэдэг бидний арьс гоо сайхныхаа төлөө хийж байгаа хамгийн, бүр хамгийн чухал хөрөнгө оруулалт. Хэрхэн энэ хоёрыг ухаалгаар хослуулах вэ? Ингээд завгүй бүсгүйчүүл арьс арчилгаандаа хэрэглэвэл тохирох арга техник болоод бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

Алхам 1 – Будгаа гялс арилгая (30 секунд)
Гэртээ хэдэн цагт ч орж ирсэн бай хувцсаа солингоо нүүрнийхээ будгийг арилгаж хэвшээрэй. Будгаа арилгах цагийг түргэвчилхийн тулд зориулалтын будаг арилгагч нойтон сальфетка аваарай. Энэ бол хамгийн хурдан арга бөгөөд толинд харах бараг шаардлагагүйгээр будгаа арилгах бололцоог чамд олгоно. Эхлээд нүд уруулынхаа будгийг зөөлөн дарж арчаад дараа нь нүүрнийхээ кремийг арилгангаа чих, хүзүүгээ ч мөн арчаарай.

Алхам 2 – Цэвэрлэх (1 минут) 
Цэвэрлэгээ, арчилгааны хэсэг эхлэхээс өмнө арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ угаалгын өрөөндөө хадгалахыг санал болгож байна. Энэ нь маш хурдан ашиглахад чинь туслах юм. За ингээд будгаа арилгачихсан бол угаалгын өрөөндөө орж хөөсөн цэвэрлэгчнээс багахан авч хөөсрүүлээд арьсаа цэвэрлээрэй. Хөөсрүүлэгч сетка хэрэглэвэл бүтээгдэхүүн хурдан, сайн хөөсөрнө. Тэрхүү хөөсөөрөө 40 сек -1 минут орчим арьсаа цэвэрлэнэ. Хамрын хоёр угалз, үзүүр, уруулын зах, болон чихний урд, ард талаа мартав аа. Мөн хүзүүгээ цэвэрлэчихвэл бүр ч сайн. Тос болон бусад төрлийн нүүр цэвэрлэгчийг бодвол хөөс ашиглахад хялбар мөн яарсан үед хэрэглэхэд тохиромжтой байдаг.

Алхам 3 – Тоникоо дэргэдээ байлга (1 минут) 
Нүүр цэвэрлэчихээд алчуураар бус хөвөнгөөр арчаарай. Хэрвээ арьс чинь хуурай бол усыг нь арчиж авалгүй арьсандаа аль болох шингээж, өөрөөр нь хатаагаарай. Ингээд тоникоо хөвөнд шингээгээд нүүрээ арчаарай. Ахиж багаханыг алган дээрээ аваад арьсандаа шингээж өгөөрэй. Хамгийн гол нь сайтар шингээж, арьсандаа товшиж өгөх хэрэгтэй шүү. Тоникний найрлага нь арьсан дах хүчил шүлт (pH)-ийг тэнцвэржүүлж байдаг учраас хэзээ ч алгасаж болохгүй алхам чинь юм шүү.

Алхам 4 – Шөнийн маск (30 секунд) 
Шөнийн маскийн давуу тал нь тавьчихаад л унтчихаж болдог юм. Өөрөөр хэлбэл маскаа хэдэн минут хүлээж, арилгах шаардлагагүй гэсэн үг. Харин өглөө босоод бүлээн усаар зайлахад л хангалттай. Ингээд л 3-хан минутанд арьс арчилгаа чинь болчихлоо.

Гэхдээ яг энэ маягаар өдөр бүр хэрэглэх нь тохиромжгүй. Өөрөөр хэлбэл шөнийн маскыг 7 хоногт 2-3 удаа л хэрэглэх заалттай байдаг. Нөгөө талаас арьсаа үргэлж хойш тавиад яваад байх нь өөрөө буруу гэдгийг санаарай. Бид чинь өөрөө өөртөө цаг гаргаж, санаа тавьж, сайхан бүхнийг зориулж байж аз жаргалтай болдог бүсгүй хүмүүс шүү дээ. Сэтгэл, цаг гээд зориулж байгаа бүх зүйл чинь багадвал арьс чинь ч “гомдох” болно. Тиймээс үлдсэн өдрүүддээ аль болох өөртөө цаг гаргаж доорх дарааллын дагуу арчилж дадаарай.

Эх сурвалж: goolingoo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605234
1 эможи

DR. PRADHAN
2019-06-26 00:41
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь нэн яаралтай бөөрний хандивлагчдыг яаралтай эрж хайж байгаа бөгөөд бөөрний зардлыг 780,000 ам.доллараар үнэлдэг. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно. .
keyboard_arrow_up