COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Өдрийн турш эрч хүч, эерэг энергитэй байхад тус болох өглөөний 6 ДАДАЛ

2019 оны 9 сарын 07

Arslan.mn

"Өглөөд сэрэх бүртээ амьд, эрүүл саруул байгаа гэдэгтээ баярлаж талархах хэрэгтэй. Хэрэв та талархах шалтгаан олж харахгүй байгаа бол асуудал танд өөрт байна гэсэн үг" – Текумсе

Бидний өглөөний дадал зуршил нь хортой ч бай эрүүл ч бай бидний бүтэн өдрийн байдлыг тодорхойлж байдаг. Та эрүүл өглөөний зуршилтай болсноор таны өдөр тэр чигтээ сайхан өнгөрөх болно. Харин хортой зуршил нь сайхан өдрийн эхлэл болж чадахгүй байх. Хэдий сайн унтаж амрах нь таны өдрийг ямар болж өнгрөхийг тодорхойлдог ч гэсэн таны өглөөний зуршил маш чухал юм. Энэхүү нийтлэлд бид танд тус болохуйц өглөөний 6 зуршилыг хүргэж байна. 

1. Ухаалаг гар утсыг хол тавь.

Ухаалаг гар утасны оронд өөрийн хүсэл, зорилго, ажлын төлөвлөгөө гэх мэтийг бичиж тэмдэглэж байх дэвтэртэй бол. Хэрэв унтахын өмнө эсвэл өглөө сэрсэний дараа таны толгойд ямар нэгэн гайхалтай санаа төрвөл мартхаасаа өмнө тэмдэглэж авах нь зөв юм.

Дэвтэрээ орныхоо ойролцоо хадгалж, үе үе бичиж тэмдэглэсэн зүйлсээ эхнээс нь уншиж байх хэрэгтэй. Энэ нь танд эерэг энерги төрүүлж, сөрөг бодлуудыг холдуулахад тус болох юм.

2. Бясалгал хий.

Бясалгал нь бидний сэтгэл хөдлөл, сэтгэлийн амар амгаланг олход эерэг нөлөө үзүүлдэг. Харвардын их сургуулийн шинжлэх ухааны судалгаагаар бясалгал хийх нь хүнийг эерэгээр сэтгэхэд тус болхоос гадна хүний анхаарал сэрэмжтэй, илүү үр бүтээлтэй байхад тус болдог гэдэг нь батлагджээ.

Бясалгал хийхдээ заавал бүтэн цаг суух хэрэггүй. Өглөөд 5-15 минутыг бясалгал хийхэд зориулахад хангалттай юм.

3. Дүрслэх.

Бясалгалтай адилхан дүрслэл нь маш олон давуу талтай. Дүрслэх гэдэг нь өөрийн оюун санаандаа ямар нэгэн зүйлийг төсөөлөн бодох юм. Бидний тохиолдолд та өөрийн өдрийг хэрхэн яаж өнгрөхийг төсөөлнө.

4. Бүлээн юм уух.

Таны ямар уух зүйл сонгох нь чухал биш хэдий ч өглөөд цай, нимбэгтэй ус уух нь тохиромжтой. Уух зүйлийнхээ амтыг сонжихоос илүүтэй ууж байгаа зүйл тань таны бие махбодид орсноор ямар нөлөө үзүүлэх вэ гэдэгт анхаар.

5. Орноосоо зөв босох.

Маш олон хүмүүс өглөөд босох дургүй байдаг. Энэ нь хамгийн түрүүнд хүн орноосоо яаж босох вэ гэдгийг анхаардаггүйг харуулж байгаа юм. Танд орноосоо зөв босох чухал мэт санагдахгүй байгаа болов ч хэрхэн орноосоо босох нь таны өдөр хэрхэн өнгөрхөд нөлөөлөх хүчин зүйл юм.

Яаж босох вэ гэж үү? Баруун талруугаа харж хэвтээж, дараа нь сууж буй байрлал эзлээд, хөлөө газар тавьсны дараа нуруу тэгш удаан босоорой. Энэ арга нь зүрх, нурууны ачааллыг тайлахад тус болдог юм.

6. Эрүүл өглөөний цай бэлтгэх.

Өглөөний цай бол бүтэн өдрийн туршийн хамгийн чухал хооллолт юм. Өглөөний цай бол таны биенд хамгийн чухал нөлөө үзүүлдэг зүйл юм. Өглөөний цайг ууснаар та бүтэн өдрийн энергиэр цэнэглэгдэж, сэтгэл санаа өөдрөг өдрийг эхлүүлнэ.

Өнөө үед та интернэтээс маш олон төрлийн эрүүл хооллолтын жор олох боломжтой. Тиймээс хүссэн эрүүл хоолоо хийж бэлтгээд, хооллохдоо анхаарлаа төвлөрүүлж, тухтай сууж, хоолоо удаан зажилж, гайхалтай амтыг нь мэдэрч идээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
605190
11 эможи

Зочин
2019-09-07 20:10
Зочин
2019-09-07 12:15
гоё хэлжээ
зочин
2019-06-26 10:55
алдаагаа анхаарч бичээрэй
keyboard_arrow_up