COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Шүдний сойзоо хэрхэн цэвэрлэх вэ?

2019 оны 5 сарын 14

Arslan.mn

АНУ-ын Флорида мужийн анагаахын сургуулийн клиникийн профессор Sharon Cooper DDS, PhD-ын анхааруулж байгаагаар халдварт өвчин туссан хүний амны хөндийн вирус, бактери нь шүдний сойзны гадаргуу дээр 7 хоногийн турш дамжин халдварлаж өвчин үүсгэх чадвартай. Эдгээр нян бактериуд таны буйлны шархаар дамжин халдварласнаар амны хөндийн эрүүл, бичил организмуудад ч сөргөөр нөлөөлнө.

Сойзоо хэрхэн цэвэрлэх вэ?

Хэрвээ та эрхтэн тогтолцооны өвчин эсвэл дархлааны эмгэгтэй бол урсгал усанд сайн угаахаас гадна амны хөндий болон хоолой зайлдаг бактерийн эсрэг уусмалаар угааж болно. Сүүлийн үед олон төрлийн сойз ариутгагч бэлэн төхөөрөмжүүд худалдаалж эхэлсэн ба зарим төхөөрөмж хэт ягаан туяааны гэрлээр бичил биетэнг устгахад ашиглаж байна.

Зөв хадгалах нь чухал

Шүднийхээ сойзыг угаасан бол босоогоор нь хатаах хэрэгтэй. Угаасны дараа битүү саванд хийгээд удаан хугацаагаар хадгалах нь бактери үржих таатай орчныг бүрдүүлдэг.

Сойзоо хэзээ солих вэ?

Шүдний сойзыг 3–4 сар тутам солино. Мөн сойзны элэгдлийг харах хэрэгтэй. Элэгдсэн үстэй сойз таны шүдийг хангалттай цэвэрлэж чадахгүй бөгөөд шүд угаах биш бохь зажилсантай адилхан үр дүнтэй гэж Cooper эмч анхааруулсан байна.

Шүдний сойзоо бусадтай хуваалцаж болохгүй.

Ямар ч гэр бүлийн гишүүд, хосууд байсан хамаагүй шүдний сойзоо хуваалцана гэдэг нь шүлс, бактериа хуваалцаж байгаатай адил. Ингэснээр таны амны хөндий өвчлөхөөс гадна шүд цоорох өвчин, тулгуур эд, буйлны үрэвсэл үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603482
3 эможи

keyboard_arrow_up