Дэлхийн шилдэг хөрөнгө оруулагчид  ӨГЛӨӨГ юу УНШИЖ эхлүүлдэг вэ? Дэлхийн шилдэг хөрөнгө оруулагчид ӨГЛӨӨГ юу УНШИЖ эхлүүлдэг вэ?
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн шилдэг хөрөнгө оруулагчид ӨГЛӨӨГ юу УНШИЖ эхлүүлдэг вэ?

2020 оны 12 сарын 24

Дэлхийн шилдэг венчур капиталын хөрөнгө орчуулагчид өглөөг халуун аяга кофе, сүүлийн үеийн арилжааны талаар блог, товхимлууд уншиж эхэлдэг нь нууц биш юм.

Эдгээрээс хамгийн их уншигчтай нь Twitter, Tumblr компаниудын гарааны хөрөнгийг босгож байсан хөрөнгө оруулагч Фрэд Вилсоны блог болох AVC, Term Sheet хэмээх сэтгүүлч Дэн Примакын хөтлөн явуулдаг байсан арилжааны мэдээний талаарх өдөр тутмын товхимлыг уншдаг талаар дата аналист Жо Ховде мэдээлжээ.

Хөрөнгө оруулагчдын хамгийн их уншдаг мэдээг тодорхойлоход “Хорин Минутын Хөрөнгө Оруулагч”/Twenty Minute VC/ подкастанд оролцсон 200 гаруй хүний ярилцлагыг ашигласан байна.

Image result for business man reading blog

Баримт нотолгоотой судалгаанаас дутуугүй, хүний зөн совингоос их зүйл хамаардаг хөрөнгө оруулалтын ертөнцөд бизнесийн гараагаа эхэлж байгаа старт апууд, эсхүл хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүст блог, мэдээллийн товхимлууд асар их мэдлэг, чиглэлийг олгодог. Учир нь иймэрхүү блог, ном товхимлын зохиолчид нь ихэвчлэн өөр бусад амжилт  туршлагатай хөрөнгө оруулагчид байдаг тул бизнес эрхлэгчдэд ч мөн хэрэгтэй мэдээллийн эх сурвалж болж чаддаг байна.

Хөрөнгө оруулалтын талаар бусад топ эх сурвалжуудад Mattermark Daily товхимол, хөрөнгө оруулагч Бенедикт Эвансын хөтлөн явуулдаг “Бен Эвансын товхимол”, мөн TechStars компани, Foundry Group пүүсийг үүсгэн байгуулагч Брэд Фелдийн хөтлөн явуулдаг “Feld Thoughts” багтжээ.

Хөрөнгө оруулагчид юу уншдаг вэ

Эх сурвалж: http://info.ncd.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603012
2 эможи

keyboard_arrow_up