ТА МЭДЭХ ҮҮ: Таныг аз жаргалтай хүн болгох 20-н дадал
2019 оны 4 сарын 12

Хорвоо дээрхи амьд амтан бүхний чин хүсэл эрмэлзэлийн нэг бол АЗ ЖАРГАЛ-тай амьдрал. Гэхдээ бид АЗ ЖАРГАЛ-ыг холоос хайх нь элбэг. Гэтэл АЗ ЖАРГАЛ гэдэг зүйл бидний өдөр тутмын амьдрал дунд дэргэд минь л нуугдаж байдгийг мэддэггүй. Тэгвэл бид тэрхүү нуугдсан аз жаргалаа хэрхэн ил болгож АЗ ЖАРГАЛ-тай хүн болон хувирах вэ. Яг энэ асуултанд хариулт болгох үүднээс АЗ ЖАРГАЛ-тай хүний хэвшүүлбэл зохих 20-н дадалыг хүргэж байна.
- Хүнд хэцүү санагдах үед хүүхэд шиг аашла. Бүр айлын эрх хүүхэд шиг бай.
- Ямар нэг асуудлыг шийдэх гэж хэт их бодоод хэрэггүй
- “Хэнд би атаархдаг вэ” гэсэн асуултыг өөртөө тавь. Гадаад оронд аялдаг найздаа атаархдаг бол өөрөө аялах төлөвлөгөө гарга. Хоол сайн хийдэг эгчдээ атаархдаг бол хоолны хичээлд суух цаг ав.
- Урьд өмнө тохиолдсон сайхан үйл явдлуудаа эргэн сана.
- Шинэ юм худалдаж аваад хэсэг зуур ч гэсэн таашаал эдлэ.
- Салхинд гарч, цэвэр агаарт зугаалах нь аз жаргалыг амсах бас нэгэн хэлбэр.
- Өөрийгөө хайрла. Алдаа гаргасан ч харамсалгүй, “туршлага боллоо” хэмээн өөдрөгөөр бод.
- Аз жаргалтай болох шилдэг арга бол бусдад аз жаргал бэлэглэх.
- Бусдыг аз жаргалтай болгох шилдэг арга бол өөрөө аз жаргалтай байх.
- Эерэг энергитэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Фэйсбүүкийн найзуудаасаа байнга гомдол тавьж, үглэдэг найзуудаа хас
- Байнга инээмсэглэ. Хөгжилтэй биш байсан ч инээдтэй зүйл бодоод инээхийг хичээ. Бид аз жаргалтай болохоор инээдэггүй, инээж байгаа болохоор аз жаргалтай байдаг.
- Жижиг зүйлд ч баярла. Том амжилт, гавьяа байгуулсан бол тэмдэглэх нь ойлгомжтой ч маш жижиг ололт, ялалтад ч баярлаж сурах хэрэгтэй.
- Хүмүүст туслаж дэмж. Буян, хандивийн ажилд оролцох нь хүмүүст аз жаргал бэлэглэдэг. Сэтгэл судлалд “хүнд туслах кайф” гэсэн ойлголт бий. Ийм кайфтай хүн стресст орох нь бага байдаг.
- Эргэн тойрноосоо эерэг зүйлийг нь хардаг бай. Ингэснээр та эрүүл мэнд, аз жаргалыг сонгож байна гэсэн үг.
- Гар утас, интернэтээс хэсэг зуур холд. Тархи чинь амарч, эрч хүч орно.
- Спортоор хичээлэл. Фитнесс, йогоор хичээллэснээр хүн өөрийнхөө биеийг үнэлж, хайрладаг. Мөн хөлсөө гаргах нь аз жаргалын эндорфин гормон ялгаруулдаг.
- “Намайг хүмүүс юу гэж бодож байгаа бол” гэж хэзээ ч битгий бод.
- Аз жаргал гэдэг зорилго биш харин амьдралын хэв маяг юм.
- Хамгийн хүнд, хэцүү ажлаа хамгийн түрүүнд хий. Дараа нь гэж хойшлуулвал энэ ажлын дарамт бүтэн өдөр таныг дагана.
- Дуртай юмаа хийж, хүссэн хоолоо идэж, өөрийгөө эрхлүүлэх цаг гарга.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

8

5

1

1
602186
15 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:




