COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 07, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Зөөврийн компьютер (notebook) худалдан авагчдад өгөх ШИЛДЭГ ЗӨВЛӨГӨӨ

2019 оны 12 сарын 25

Arslan.mn
Мэдээлэл технологийн эрин үед зөөврийн компьютер нь  өдөр тутмын амины болон ажил хэрэг явуулахад нэн тэргүүнд  шаардлагатай технологийн дэвшилтэт бүтээгдэхүүн болоод байна.

Бид  хэрэгцээ  байгааг мэддэг ч яг ямар нөүтбүүк надад хэрэгтэй вэ? гэдгийг огт мэддэггүй. Иймээс сүүлийн үеийн өндөр үзүүлэлттэй гээд илүү өндөр үнээр авах, хямд гээд үзүүлэлт багатай эсвэл чанаргүй, баталгаагүйг сонгож санхүү болон цаг хугацаагаар хохирох эрсдэлүүд гардаг.

Иймд зөөврийн компьютер худалдан авахаар төлөвлөж буй хүн бүхэнд  өгөх бяцхан зөвлөмжийг хүргэе.

1. Та ямар программууд дээр ажилладаг вэ ?

Тоглоом тоглох, оффис программ дээр л  ажиллах, өрхийн хэрэгцээнд интернэт орчинд л ажиллах, дүрслэл графикийн программууд дээр байнга ажилладаг гэх зэрэг хэрэгцээгээ тодорхойлчихвол сонголт хийхэд илүү хялбар болно.Мэдээж үүнээс хамаараад таны хэрэгцээнд тохирох үзүүлэлт бүхий нөүтбүүкээ худалдааны зөвлөхийн тусламжтай сонгоно.

Жишээ нь Та цахим спортоор хичээллэдэг бол  GTX загварын график карттай , RAM- 8GB ба түүнээс дээш  байх шаардлагатай болно. Тэгэхээр танд  ASUS брэндийн Gamer загварууд илүү тохирох болно.   

2. Дэлгэцийн хэмжээг зөв сонгох

Ингэхдээ та нөүтбүүкээ байнга зөөвөрлөдөг бол 13-14 инч илүү тохиромжтой. Учир нь хөнгөн авсаархан төдийгүй цэнэгээ барих хугацаа урт байдаг байна. Харин 7 хоногтоо нэг удаа болон огт зөөж ашигладаггүй бол 15 болон түүнээс дээш инчийг сонгох нь ажлаа явуулахад  илүү урамтай, мэдээлэл уншихад хялбар зэрэг давуу талтай.

Жишээ нь Та байнга нөүтбүүкээ зөөж , байгууллагад сургалт семинар  явуулдаг бол аль болох бага инчийг сонгох хэрэгтэй. Тухайлбал Dell inspiron 3162 celeron загвар нь  ердөө 1 кг  жинтэй .

3. Нэмэлт холболтууд чухал

Утасгүй холболт /Wireless/, утастай холболт /LAN/, Bluetooth холболт мөн дээрээс нь USB 3.0  оролт 2 болон түүнээс дээш, HDMI буюу дуу дүрс дамжуулах зориулалт бүхий оролтууд  багтаж байна. Харин VGA оролт болон СD уншигч байх төдийлөн шаардлагагүй ба эдгээрийн хэрэглээ шинэ дэвшилтэт төхөөрөмжүүдэд ашиглагдахгүй  тул   улам  багасаж байна. Харин хуучны  төхөөрөмжтэй холбох шаардлага гарвал хувиргагч ашиглан шийдэж болно

4. Борлуулалтын дараах үйлчилгээ авах боломжтой.

Хэдий баталгаат хугацааг худалдан авсан газрууд олгодог ч энэхүү хугацаа дууссан тохиолдолд хэнд хандаж, хаанаас заавар зөвлөмж, туслалцаа авах вэ? Засвар үйлчилгээнээс гадна бүтээгдэхүүний сэлбэг захиалах боломжтой эсэх гээд  асуудлууд зөндөө тулгардаг.Иймээс найдвартай үйл ажиллагаа явуулдаг, сервис үйлчилгээ үзүүлдэг байгууллагыг сонгон худалдан авалт хийх хэрэгтэй .

5. Танигдсан брэнд сонгох

Одоогоор Apple, Dell, Asus, HP,Lenovo,Acer зэрэг брэндийн зөөврийн компьютерууд зах зээлд тэргүүлж байна.Иймд эдгээр бүтээгдэхүүнүүд нь хэрэглэгчдийн таашаал хүртсэн, найдвартай бүтээгдэхүүнд тооцож, Эдгээрээс сонголтоо хийх нь хамгийн зүйтэй сонголт юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
601509
5 эможи

Зочин
2019-12-25 19:52
keyboard_arrow_up