COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

VALENTINE: Хайртай хүндээ зориулах хоолны жорууд

2019 оны 2 сарын 13

Маргааш болох гэгээн хайрын баярын өдөртөө бэлэн үү. Хайртай хүнийнхээ ходоодыг баярлуулахад тус болоход тус болох хоолны цэсүүдийг хүлээн аваарай. 

Терияки соус, ногоотой тахианы мах

Орц: 

  • Давс багатай буурцагны соус
  • 4-5 ц.х зөгийн бал 
  • 3 ц.х цагаан будааны уксус 
  • 1 ц.х гүнждийн тос 
  • Хярж хэрчсэн сармис 3 ширхэг 
  • Үрсэн цагаан гаа тал ц.х
  • 1 ц.х цардуул 
  • Бага зэргийн ус 
  • Давс, хар перец
  • Тахианы ясгүй цээж мах 3 ширхэг (дундуур нь хуваана)
  • Хэрчсэн брокколи байцаа 3 аяга 
  • Хэрчсэн лууван 1 аяга 

Хийх арга: 

Юуны өмнө дунд зэргийн гал дээр  буурцгийн соус, зөгийн бал, уксус, гүнждийн тос, сармис, цагаан гаа, цардуул, усаа хийж хөөсөртөл нь хутгаад хажуу тийш нь тавьж амраана. Бичил долгион зуухаа урьдчилан 400 хэмд халаагаад шарах тавиураа мөнгөлөг цаасаар бүрнэ. Тахиагаа нэг бүрчлэн давс, хар перецэнд өнхрүүлэн амтлаад урьдчилан халаасан зуухандаа 20 минутын турш шарж, шарах тавцангаа авч тахиагаа нөгөө тийш нь харуулж эргүүлээрэй. Үүнийхээ дараа хэрчиж бэлтгэсэн ногоонуудаа тойруулан тарааж тавина. Хар перец, гүнждийн тос, соусаараа амтлаад ахин зуухандаа хийж 20 минут болгоно. Будаатай хольж идэх юм уу, ногоон сонгино, гүнждийн үр зэргээр амталбал илүү сайхан амттай болдог.

Терияки соус, ногоотой тахианы мах

Гахайн шарсан хавирга

Орц: 

Гахайн хавирга - 700 гр

Сүмсний орц:

  • Зөгийн бал - 2-3 хоолны халбага
  • Гич - 1 х.х
  • Кетчуп - 3 х.х
  • Нимбэгний шүүс
  • Шар буурцагны сүмс - 1-2 х.х
  • Давс - 0.5 цайны халбага
  • Элсэн чихэр - 0.5 ц.х
  • Нунтаг хар перец - Өөрөө тохируулна
  • Ургамлын тос - 2 х.х

Хийх арга:

  1. Сүмсэнд орох бүх орцыг хольж хутгана.
  2. Бэлтгэсэн сүмсээрээ хавиргануудаа бүрж амтална.
  3. Амталсан хавиргаа хөргөгчинд 3 цаг амраана.
  4. Хавтан дээр хавиргаа тарааж тавиад шарах шүүгээнд хийж 180 градуст болтол нь шарна. Эсвэл грилл дээр шарсан ч болно. Бэлэн болсон хавирган дээрээ сүмсээ хийнэ.

Гахайн шарсан хавирга

Оргилуун дарстай кекс

Орц:

  • 110 гр цөцгийн тос
  • 200 гр элсэн чихэр
  • 2 өндөг
  • Ванил
  • 210 гр гурил
  • ½ цайны халбага сод
  • ¼ цайны халбага исгэгч
  • ¼ цайны халбага давс
  • 115 гр цөцгий
  • 120 мл оргилуун дарс

Крем хийхэд:

  • 400 гр сахарын пудр
  • 220 гр цөцгийн тос
  • Ванил
  • 3-4 хоолны халбага оргилуун дарс
  • Гүзээлзгэнэ
  • Чихрийн үйрмэг

Хийх арга:

Элсэн чихэр болон цөцгийн тосоо миксердээд дээрээс нь өндөг, ванил хийж холино. Гурил, сода, хөөлгөгч болон давсыг өөр саванд хийж хутгана. Ахин өөр саванд цөцгийн тос болон оргилуун дарсаа хийж хутгах бөгөөд бэлэн болсон зүйлсээ бүгдийг нь хольж хутгана.

Тусгай жижиг бялууны хэвэнд зуурмагаа хийгээд 180 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 18-20 минут шарна. Болсон эсэхийг нь шүдний чигчлүүрээр шалгаж үзэх хэрэгтэй. Бэлэн болсон кексээ хөргөөрэй.

Сахарын пудр болон цөцгийн тосыг миксердээд ванил, оргилуун дарс хийгээд сайтар хутгана. Ингээд бэлэн болсон кремээрээ кексээ чимэглээрэй. Үүнээс гадна хүссэнээрээ жимсээр чимэглэж болно.

Оргилуун дарстай кекс

Шоколадан эклер

Орц:

Зуурмаг хийхэд:

  • Бага зэргийн ургамлын тос
  • 150 гр гурил
  • 40 гр какао
  • 300 мл сүү
  • 50 гр сахар
  • 120 гр цөцгийн тос
  • ½ цайны халбага давс
  • 2 өндөг

Крем хийхэд:

  • 120 гр сүүтэй шоколад
  • 480 гр сливки
  • 40 гр элсэн чихэр

Чөмөг хийхэд:

  • 250 гр хар шоколад
  • 240 гр сливки
  • 1½  хоолны халбага эрдэнэ шишийн сироп

Хийх арга:

Хоёр лист тослож, дээр нь 12 ширхэг зүрхэн хэв гаргана.  Гурил болон какаогаа хутгана. Кастрюланд сүү, элсэн чихэр, цөцгийн тос, давс хийж хутгаад дунд зэргийн гал дээр элсэн чихрээ уустал буцалгана. Буцалсных нь дараа какаотай гурилаа хийнэ.

Зуурмагаа дахин дунд зэргийн гал дээр тавьж нэг минут орчим буцалгаад өндгөө хийж миксердэнэ.

Листэн дээр тавьсан зүрхэн дээрээ зуурмагаа хийгээд шарах шүүгээгээ 220 градуст халааж, 200 градус хүртэл галыг нь багасгаад 10 минут шарна. Листээ дахин эргүүлж, 180 градус хүртэл галаа багасгаад дахин 7 минут шарах хэрэгтэй. Бэлэн болсон эклерээ голоор нь хувааж хөргөнө.

Энэ хооронд сүүтэй шоколадаа блендерт хийж жижиглэнэ. Тал сливки болон элсэн чихрээ зөөлөн гал дээр буцалгаж шоколадтайгаа холино. Кремээ гүйцэд хөргөх хэрэгтэй.

Чөмгөнд зориулсан шоколадаа блендэрт хийж жижиглэнэ. Сливки болон сиропоо зөөлөн гал дээр буцалгаад шоколадтайгаа холино. Эклерний дээд талыг кремээрээ түрхээд нөгөө талыг нь давхарлаж тавиарай.

Шоколадан эклер

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600205
0 эможи

keyboard_arrow_up