COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

VALENTINE: Валентины өдрөөр хайртай хүнээ баярлуулах шилдэг санаанууд

2019 оны 2 сарын 13

Бүх л хосууд гэгээн Валентины өдрийг хайртай хүнтэйгээ хэзээ ч мартагдашгүйгээр гайхалтай өнгөрүүлэхийг хүсэж байгаа нь дамжиггүй. Гэхдээ дөнгөж үерхэж байгаа залуу хосуудад, эсвэл гэрлэсэн эхнэр, нөхөр хоёрт ч ялгаагүй 2-р сарын 14-нд төгс болзооны санаа олно гэдэг тийм ч хялбар зүйл биш байдаг. Тиймээс та бүхэнд Валентины өдөр хайртай хүнтэйгээ юу хийх, ямар бэлэг өгөх, ямар хоол хийхэд тохиромжтой болохыг хос хоёрын харилцааны төвшин ямар шатанд байгаа дээр үндэслэн ангилсан цогц мэдээллийг хүргэж байна. 

Валентины өдрөөр хайртай хүнээ баярлуулах шилдэг санаанууд

1 Дөнгөж үерхэж эхэлж байгаа бол:

Болзооны санаанууд:

  • Амттан идэж, коктейл ууж суух. Сүртэй оройн зоог барихаас аль болох татгалзаарай.
  • Тэшүүрээр гулгах. Гар гараасаа барилцаж, хөгжилтэйгөөр инээлдэн гулгах нь романтик биш гэж үү? Монголд том заалттай ролик тэшүүрийн төв нээгдсэн тул очоод үзээрэй.
  • Бүжгийн клубд явах. Бүжгийн клуб эсвэл жижигхэн газар болдог амьд хөгжмийн тоглолтыг хамтдаа үзэж болно.
  • Оддыг ажиглах. Хотоос ойрхон гарч, дарс уунгаа шөнийн тэнгэрийн оддыг ажиглаж болно.
  • Спортын тэмцээн, наадам үзэх. Хайртынхаа сонирхдог спортын тэмцээнийг үзэж, түүний дуртай багийг хамт дэмжих нь сонирхолтой биш гэж үү?
  • Хамт зүгээр л алхах. Анх удаа хотоор зугаалж байгаа юм шиг алхаж, эсвэл нэгнийхээ очих дуртай хотын аль нэг хэсэгт болзож болно.

Ямар бэлэг өгөхөд тохиромжтой вэ?

  • Энгийн баглаа цэцэг
  • Чихмэл тоглоом
  • Дуртай хамтлаг, дуучных нь тоглолтын тасалбар
  • Шоколад, макароны набор
  • Шампанск, дарс

Дөнгөж үерхэж эхэлж байгаа бол:

2 Та хоёрын анхны валентин биш бол:

Болзооны санаа:

  • Дуртай ресторандаа тансаг оройн зоог барих. Хамтдаа оройн зоог барьж, өөрсдийн ирээдүйг ярилцаж романтик оройг өнгөрүүлээрэй.
  • Хамтдаа бүжиг сурах. Салса, твист зэрэг бүжгүүдийг заалган сурч болно. 
  • Хамтдаа өвөрмөц хоол хийж идэх. Эсвэл шоколадаар амттан хийж болно.
  • Дуурь үзэх
  • Уран зургийн галерей, музей үзэх

Ямар бэлэг өгөхөд тохиромжтой вэ?

  • Сарнайн баглаа
  • Чанартай чихэвч
  • Гэрийн торгон халаад
  • Гоо сайхны бүтээгдэхүүний бэлгийн иж бүрдэл
  • Өөрийнх нь нэрийг сийлсэн зүүлт

Та хоёрын анхны валентин биш бол:

3 Бие биедээ дассан бол:

Болзооны санаа: 

  • Караокед дуулах. 
  • Бассейнд сэлэх.
  • Амралтанд явах, аялалд гарах.
  • Галт тэргээр нэг тийшээ явах. 
  • Хошин шог, комеди үзэх

Ямар бэлэг өгөхөд тохиромжтой вэ?

  • Цаг
  • Хоббид нь зориулсан хэрэгслүүд
  • Тасалгааны гоёмсог цэцэг

Бие биедээ дассан бол:

4 Гэрлэсэн бол:

Болзооны санаа: 

  • Анхны болзоогоо дахин хийх. Хамтдаа анх орж байсан ресторандаа дахин орж болно.
  • Хамтдаа хийх романтик зүйлсийн төлөвлөгөөг гаргах. Цаашид хийх болзооны санаануудаа жижиг цааснууд дээр бичиж шилэнд хийн хадгалаарай.
  • Алжаалаа тайлах. Спа, массажинд орж болно.
  • Тэжээвэр амьтантай болох. Амьтны дэлгүүр ороод үзээрэй. Гэр бүлдээ гишүүн нэмж яагаад болохгүй гэж?
  • Хуучин зургуудаа үзэх. Дурсамж болсон зургуудаа үзэж, шинээр угаалгаж, жаазлан тавьж болно.
  • Нэг нэгнийхээ хоббиг туршиж үзэх

Ямар бэлэг өгөхөд тохиромжтой вэ?

  • Хамт өнгөрүүлсэн жилийнхээ тоогоор сарнай бэлэглэх
  • Гоёмсог савхин түрийвч
  • Арьсан хүрэм
  • Сэтгэлийн үг, зураг хэвлүүлсэн утасны гэр
Эх сурвалж: CAAK.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600204
3 эможи

keyboard_arrow_up