COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн улс орнууд хайрын өдрийг хэрхэн тэмдэглэдэг вэ

2019 оны 2 сарын 13

valentines day зурган илэрцүүд

Маргааш гэгээн хайрын өдөр. Энэ өдрийг хосууд бие биедээ бэлэг солилцон хайраа илчилж тэмдэглэдэг билээ. Энэ өдрийн хамгийн том билэгдэл бол мэдээж шоколад. Шоколадгүйгээр Валентины баярыг төсөөлөхийн аргагүй. Тэгвэл энэ өдрийг дэлхийн улс орнууд өөр өөрсдийн өнгө аястайгаар тэмдэглэдэг аж. 

Канад

Уг баярыг орон даяар маш єргєн тэмдэглэж, vдэшлэг зохиодог байна. Мєн дурлалт хосуудаас гадна цэцэрлэг, сургуулиудад vдэшлэг зохиож, гараар хийсэн Валентины бэлэг солилцдог. Энэ vеэрээ тэд ил захидал, шоколад, сарнай, чихэр зэргийг бэлэглэдэг.

Англи

Тус улс нь Гэгээн Валентины баярыг хамгийн єргєн дэлгэр тэмдэглэдэг. Хайртай хvндээ сэтгэлээ илэрхийлж, хамгийн онцгой гэсэн бэлгийг дурсгадаг байна. Хvvхдvvдээр дуу дуулуулж, хариуд нь чихэр єгдєг ажээ. Англид валентины баярт зориулан бичсэн олон шvлэг, дуу байдаг аж.

Япон

Энэ баярыг євєрмєц тэмдэглэдэг орон юм. Хоёрдугаар сарын 14-нд эмэгтэйчvvд нь хайртай залуудаа бэлэг єгдєг. Харин гуравдугаар сарын 14-нд White Day /Цагаан єдєр/ хэмээн нэрлэж эрэгтэйчvvд нь эмэгтэйчvvддээ бэлэг єгдєг байна. Японд Валентины баяраар эмэгтэйчvvд нь эрэгтэйчvvддээ шоколад бэлэглэдэг заншилтай. Энэ баярыг сvvлчийн 20 жил идэвхтэй тэмдэглэж байгаа ажээ.

Тайвань

Гэгээн Валентины єдрєєр залуу хосууд бие биедээ сарнай цэцэг болон сэтгэл татсан хайрын нандин vгсээр дvvрэн чамин бэлэг сэлтийг илгээдэг. Тайванийн ёс заншлаар нэг ширхэг улаан сарнай бэлэглэх нь “Ганцхан чамд хайртай” гэсэн утгыг агуулдаг бол 11 ширхэг сарнай нь “Чи надад таалагддаг” гэсэн санааг илэрхийлдэг байна. Мєн 99 ширхэг сарнай бэлэглэх нь “Vvрд хамт байгаач” гэсэн утгыг илэрхийлдэг учраас энэ єдєр сарнай цэцэг олоход маш хэцvv байдаг ажээ.

Герман

Германд гэгээн Валентины єдрєєр гэрлэсэн болон гэрлээгvй хосууд бие биендээ цэцэг бэлэглэдэг. Vvнээс гадна зvрхэн хэлбэртэй эд зvйлс мєн хайраа илчилсэн зурвас буюу захиа, шvлэг бичиж єгдєг байна. Гэгээн хайрын єдрийг тэмдэглэдэггvй хосууд байдаггvй гэнэ.

Америк

Америкт ихэвчлэн хvvхдvvд бие биетэйгээ бэлэг солилцохоос гадна ангийн vдэшлэг зохиодог байна. Америкчууд гэгээн Валентины єдрєєр нэг нэгэндээ ил захидал єгч тvvнийгээ єєрийнхєє хvссэнээрээ чимэглэдэг. Энэ єдєр хайртай хосууд бие биедээ ихэвчлэн цэцэг, шоколад, ил захидал, зурвас єгєхєєс гадна хайртай хосууд бие биедээ зориулан єєрсдийн гараар нэхсэн цамц, бээлий, ороолтыг бэлэглэдэг ажээ. Мєн зvрхэн хэлбэртэй дэрний уут ч хийж єгч бэлэглэж болдог байна. Энэ єдєр сэтгэлээсээ єгсєн бэлэг болгон аз жаргал, ариун нандин хайр сэтгэлийг шингээсэн байдаг ажээ.

Солонгос

Солонгосчуудын бэлэглэх дуртай бэлэг нь чихэр. Тэд гуравдугаар сарын 14-нийг “Гэгээн єдєр” гэж нэрлэдэг бєгєєд олон залуус бие биедээ хайраа илчилдэг байна. Мєн дєрєвдvгээр сарын 14-нийг хар буюу бvрхэг єдєр хэмээн тэмдэглэдэг аж. Энэ vеэр хар єнгийн хувцастай бєєнєєрєє цугларч хамтдаа гоймон идэцгээдэг байна.

Испани

Испанид Гэгээн Валентины єдрєєр эрчvvд нь эмэгтэйдээ сарнай цэцгийн баглаа илгээдэг байна. Мэдээж энд мєн нандин хайрын vгс багтаж байдаг нь тодорхой юм.

Эх сурвалж: ERENNEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600194
1 эможи

Лол
2020-07-29 19:10
Солонгосчууд 4н сарын 14нд ямар гоё баяр тэмдэглдэг юм бэ? хаха
keyboard_arrow_up