COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Шинийн нэгний өглөө МӨР ГАРГАХ ЁС болон СУУДЛЫН ЗАСАЛ

2019 оны 2 сарын 04

Гахай жилд хийлгэх засал

Монголчууд Цагаан сарын шинийн нэгний өглөө зүг мөрөө гаргадаг уламжлалтай. Монголчуудын дөрвөн зүг, найман зовхис хэмээх зүг чигийн бэлгэдэл бол эртний байгалийн шүтлэгээс улбаатай юм. Энэ нь бурханы шашин Монгол оронд дэлгэрэх явцад агуулага нь улам дэлгэрч, шашин соёлын гүн гүнзгий агуулгатай болжээ. Чингээд Найман зүг буюу найман суудал нь арга, билиг таван махбодын харилцаагаар зохицуулагддаг болсон.

Шинийн нэгний өглөө зүг  чигээ гаргахдаа, тухайн жилд суусан хөлөлийн цог хийморийн зүгт гарч, буян хишгийн зүгээс ирдэг уламжлалтай. Хэрвээ мөр гаргах зүгт “хар нохойн ам” таарвал эмийн ба амин зүгт мөрөө гаргаад, буян хишгийн зүгээс гэртээ ирнэ. Эрэгтэй хүний "билгийн" насыг "ГАЛ"-аас нар зөв, эмэгтэй хүнийг "УС"-наас нар буруу тойруулан тоолж энэ жил ямар хөлөлд суусныг олно.

Шороо, огторгуй, уул, хий суудалд суувал "СУУДАЛ ӨНЦӨГДСӨН"-ий засал, гэр бүлийн нөхөр, эхнэр хоёрын суудал давхацвал "СУУДАЛ САЛГУУЛАХ" засал хийлгэдэг.

ЖИЧ: Зүг гаргахдаа хуучин уламжлалаар мориныхоо уяан дээрээс мөрөө гаргадаг байсан. Харин өнөө цагт суурин газар амьдардаг хүмүүс морины уяа гэдэгтэй ижил, хашаа, байрныхаа гадна тодорхой нэг цэг аваад, тэндээсээ мөрөө гаргахад болно.

УРВУУЛАГЧ ХЭМЭЭХ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН МӨР ГАРГАХ ЁСОН

Эх сурвалж: Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийд | Төгс буянт шинэ зурхайн ёсны XVII Жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн цаг улирлын бичиг

/Жил, сар өдрийн хар нохойн амыг зөрүүлэн тооцсон болно/

Эх сурвалж: ZINDAA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
7
haha an post
2
wow an post
yay an post
6
sad an post
4
ouch an post
4
confuse an post
2
angry an post
4
599976
55 эможи

Нямка
2019-02-04 19:19
Баярллаа
keyboard_arrow_up