COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дэлгүүрийн талон эрүүл мэндэд хортойг мэдэх үү

2019 оны 1 сарын 19

Төрийн үйлчилгээ иргэдэд илүү хялбар хүрдэг боллоо Arslan.mn

Талон хэвлэхэд ашигладаг термо цаасны бүтэцэд эм эстроген гормонтой адил бисфенол А (BPA) гэдэг хүний эрүүл мэндэд аюултай химийн бодис ордог болохыг Гранадын их сургуулийн судлаачид тогтоожээ.

BPA  нь хавдар, үргүйдэл, аутизм, чихрийн шижин, үр зулбалт зэрэг эрсдэл дагуулдаг гэж мэргэжилтнүүд үзжээ. Сонирхуулахад, бисфенол А нь хүнсний бүтээгдэхүүний сав суулгын дотор талыг бүрдэг эпоксидын давирхайд ч бас агуулагддаг гэнэ.Судлаачид Бразил, Испани, Францын нийтийн хоолны газар болон дэлгүүрийн талонуудыг шинжилгээнд хамруулжээ. Эхний хоёр орны талонуудад бисфенол-А бодис 90 хувьтай, Францынхад арай бага 50 хувьтай байжээ. Термоцаасыг ердийнхөөс ялгахад амар, халаахад л хурдан харладаг ажээ. Талонуудаас хурдан салж, гэртээ хураахгүй байхыг судлаачид зөвлөв.Судалгааны удирдагч Николас Олеа ярихдаа, талоныг хоол хүнснээс нэн ялангуяа мах загаснаас хол байлгаж,  хаяхын өмнө үнгэж нугачиж болохгүй, мөн автомашин, цүнхэнд хадгалж болохгүй гэжээ.

Эх сурвалж: EAGLE.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
599432
3 эможи

Зочин
2019-01-20 16:10
tatwaraas zugtaad bnuu gv yu
keyboard_arrow_up