COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Гэрийн нөхцөлд ХАНИАДНААС САЛАХ хялбар, үр дүнтэй арга

2019 оны 11 сарын 05

Холбоотой Зураг

Өвлийн улиралд хүний биеийн эсэргүүцэл суларч хүүхэд, хөгшидгүй ханиаданд нэрвэгдэх нь элбэг болдог. Дөнгөж ханиаж эхлэх үед хамар хоолой сэрвэгнэх, битүүрэх, шархирах шинж тэмдэг илэрнэ. Энэ үед нь гэрийн нөхцөлд хялбар аргаар хэрхэн эмчлэх талаар хүргэж байна.

Зөгийн балаар ханиад дарах

Нэг цайны халбага зөгийн балыг цайны гурван халбага шар манжингийн шүүстэй хольж өдөрт дөрвөн удаа, хамартаа дусаана. Тав таван дуслаар, хүссэн цагтаа дусааж болно. Бага насны хүүхдэд шар манжингийн шүүсийг хэрэглэж болно. Нярай хүүхдэд хэрэглэх уусмалыг нэг цайны халбага зөгийн балыг хоёр халбага бүлээн усанд уусгаж бэлтгэнэ. Үүнийгээ хөвөнд шингээж хамрын нүхэнд 20 минут орчим байлгаж болно. Хүүхэд тавгүйтэж, уцаарлаад байвал хамрын нүхийг нь арчиж цэвэрлээрэй.

Сүүгээр ханиад дарах арга

500 гр сүүг бага зэрэг халааж дотор нь шинэхэн өндөг нэгийг хагалж хийгээд хутгана. Дээрээс нь цайны халбага зөгийн бал, хоёр цайны халбага цөцгийн тос нэмээд сайтар хутгаарай. Ингэж бэлтгэсэн сүүг орой унтахын өмнө ууна. Мөн сүүнд чихэр өвс буцалгаж уусан ч болно. Сүүнд цагаан тос, зөөхий хольж өглөө өлөн дээрээ уувал ханиад намдаах үр дүнтэй эмчилгээ болно.

Хий ханиалгах үед

Чацарганыг нухаж сайн няцлаад 200 гр усанд 10гр-ыг хийж 30 минут буцалгана. Үүнийг хоолны халбагаар өдөрт гурван удаа уугаарай. Цагаан гааны буцалсан шүүсийг мөн ууж болно. Том хүн таван ширхэг янлуйг 150 гр усанд хийж 2-3 минут буцалгаад бүлээнээр уувал хий ханиалга дарагдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599368
1 эможи

keyboard_arrow_up