COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Их унтах нь эрүүл мэндэд хортой болохыг тогтоожээ

2018 оны 12 сарын 17

Arslan.mn

Канад, Хятадын эрдэмтэд хамтран хийсэн судалгааны үр дүнд өдөрт наймаас илүү цаг унтдаг хүмүүст зүрх судасны өвчний эрсдэл нэмэгддэг болохыг тогтоосон байна. Энэхүү судалгааг Канадын Макмастер их сургууль, Бээжингийн Фү Вай эмнэлгийн судлаач, мэргэжилтнүүд хийжээ. 2003 оноос хойш явуулсан энэ судалгаанд 21 орны 35-70 насны 116 мянган хүн оролцсон байна. Судалгааны эхний найман жилд зүрх судасны өвчний 4300 гаруй тохиолдлыг эрдэмтэд бүртгэсэн аж.

Цуглуулсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийхдээ мэргэжилтнүүд нас, хүйс, архи, тамхины хэрэглээ, зүрх судасны өвчин удам дамжсан эсэх, чихрийн шижин, цусны даралттай эсэх зэрэгт анхаарлаа хандуулж байжээ. Насанд хүрсэн хүн хоногт 6-8 цаг унтах нь хамгийн тохиромжтой бөгөөд эрүүл мэндэд асуудал үүсэх эрсдэл багабайсныг тогтоосон байна. Харин өдөрт 8-9 цаг унтах нь өвчин тусах эрсдэлийг 5 хувиар, 9-10 цаг унтвал 17 хувиар, 10-аас дээш бол 41 хувиар нэмэгдүүлдэг аж. Гэхдээ 6-аас бага цаг нойроо авах нь мөн эрүүл мэндэд асуудал үүсгэх эрсдэлийг 9 хувиар нэмэгдүүлдэг байна. Түүнчлэн шөнийн цагаар зургаагаас олон цаг унтдаг хүмүүс өдрийн цагаар 30-60 минут дугхийх хэрэггүй гэж эрдэмтэд зөвлөж байна. Харин шөнө хангалттай нойр авч чадаагүй хүмүүс өдрийн унтлага нойроо нөхөхөд тустай бөгөөд өвчлөх эрсдэл нь төдийлөн нэмэгддэггүй ажээ.

Эх сурвалж: www.eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598368
2 эможи

keyboard_arrow_up