COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Төрсний дараах үс уналтыг хэрхэн зогсоох вэ

2018 оны 12 сарын 06

Хүүхэд төрүүлсэний дараа үс их унадаг. Төрсний дараах үс уналтыг зогсоох аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

Алхам №1

Төрсний дараа кальци дутагдсаны улмаас үс унадаг. Хэрвээ таны хүүхэд таван сар хүрсэн бол та кальци уугаарай.

Алхам №2

Таны үс самнахад, угаахад унаж байгаа бол оливын тос болон өндөгний маск тавиарай. Долоо хоногийн турш үсэндээ маск тавьсанаар таны үс бэхжих болно.  Нэг ширхэг өндөг дээр гурван халбага оливын тос хийгээд сайтар хутгах шаардлагатай. Дараа нь маскаа үснийхээ хуйх болон үзүүрт сайтар түрхээд тусгай малгай өмс. 10 минутын дараа бүлээн усаар үсээ угаах хэрэгтэй.

 Алхам №3

Зөвхөн байгалийн гаралтай шампуниар үсээ угаах. Самартай шампунь үс уналтыг зогсооно.

 Алхам №4

Байцааны шүүсээр үсээ угаах. Өдөрт 2 удаа. Үргэлжлэх хугацаа гурван өдөр. Байцаа таны үсийг уян хатан болгохоос гадна хуйхыг эрүүлжүүлнэ.

Алхам №5

Үсээ будах, үсний индүү зэргийг хэрэглэхгүй байх. Хүүхдээ нэг нас хүртэл үсэндээ химийн гаралтай зүйл бүү хэрэглээрэй.

Алхам №6

Төмс, лимон, навч болон жимс жимсгэнэ байнга хэрэглэх.

Алхам №7

 

 Долоо хоногт нэг удаа загасны мах хэрэглэх. Загасны мах үс уналтыг зогсоодог.

 Алхам №8

 Таны хүүхэд таван сар хүрсэн бол та үс уналтыг зогсоох эм хэрэглэх боломжтой. Эмчээс зөвлөгөө аваарай.

Алхам №9

Давс бага хэрэглэ. Давс их хэмжээгээр хэрэглэхэд арьс хуурайших, үс ихээр унадаг. Тиймээс та давсыг бага багаар хэрэглээнээсээ хасах хэрэгтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597911
0 эможи

keyboard_arrow_up