COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Англи хэлний дуудлагаа сайжруулахад туслах шалгарсан 12 дуу

2018 оны 11 сарын 25

Англи хэлний дуудлагаа сайжруулахад туслах шалгарсан 12 дуу

Гадаад хэлээ сайжруулахын тулд дуу сонсох нь эхэндээ тийм ч амар байхгүй байж мэдэх ч хэл сурах үр дүнтэй төдийгүй маш зугаатай аргуудын нэг юм. Үүний тулд ердөө хэдхэн дүрмийг дарааллын дагуу мөрдөхөд л хангалттай.

Эхлээд дууны ерөнхий утга санааг ойлгоно. Үүний тулд бага зэрэг дүрмийн мэдлэг хэрэгтэй. Харин дараа  нь мэдэхгүй үгнүүдээ орчуулж, дууныхаа үгийг цээжилж дуулаарай.

ABBA- I have a dream

 

Англи хэлний хэцүү хэллэгийн нэг “th” нийлэмжийг зөв дуудахад тусална. Түүнчлэн “th” болон “s” дуудлагын ялгааг ойлгож авахаас гадна, “ea”,  “ng” нийлэмжийг зөв дуудахад энэ дуу туслах болно.

Avril Lavigne- When you’re gone

 

Гийгүүлэгчийн өмнө орсон болон эгшигтэй хосолсон “o” авиаг хэрхэн зөв дуудахыг энэ дуунаас сураарай. Хэлэхэд хэцүү “th”, “w” нийлэмжүүд олон давтагдана.

Adele-One and Only

 

“ch”, “c” авианы ялгаа, үгийн төгсгөлд орсон “y” эгшгийг хэрхэн зөв дуудахыг сураарай.

Aretha Franklin- I say a little Prayer

 

Үгийн төгсгөлд орсон “e”, “ee” үсгийг хэрхэн зөв дуудахаа мэдэхгүй хүмүүст туслах хамгийн тохиромжтой дуу. Түүнчлэн “a” авиа олон авиатай нийлж хэрхэн дуудагдахыг анзаараарай.

Ben E. King- Stand by Me

 

Энэ дуу надад “u”, “a” үсгийн дуудлагын ялгааг сайн ойлгуулж өгсөн билээ.

Beyonce-Halo

 

“u” үсгийн олон төрлийн дуудлагыг энэ дуунаас мэдэж аваарай. Жишээлбэл, “put”, “built” үгэнд “u” үсгийг хоёр өөр төрлөөр дуудаж байна.

Boston-More Than a Feeling

 

“o”, “a” эгшиг үгийн эхэнд болон дунд, богино, урт эгшиг нь хэрхэн ялгаатай дуудагддагийг сураарай.

Cher-Strong enough

 

Энэ дуунаас үгийн дунд болон сүүлд орсон “y” үсэг богино болон урт эгшгээр ямар ялгаатай уншигддагийг мэдэж авах боломжтой.

Christina Aguilera- Beautiful

 

“o”, “oo” эгшиг, “ng” болон “w” үсгийн дуудлага, “o” үсэг “w” үсгийн өмнө болон хойно хэрхэн ялгаатай дуудагддагийг суралцаарай.

Cutting Crew- I’ve been in Love before

 

“o” үсгийг өөр өөр үсгийн нийлэмжтэй хэрхэн ялгаатай уншигддагийг мэдэх боломжтой

Bruno Mars- The Way You Are

 

Англи хэл анхлан сурч байгаа хүнд “ing” үсгийн нийлэмжийг хэлэх тийм ч амар биш. “ing”, “p”, “air” нийлэмжийг хэрхэн хэрэглэгддэгийг дуртай дууныхаа үгнээс мэдэж авч болно.

Coldplay- The Speed of Sound

 

Энэ гайхалтай дууны үгэнд “i” үсэг олон өөр дуудлагаар дуудагдана. Түүчнлэн “s”, “z” үсгийн дуудлагын ялгааг хараарай. “get in”, “of mine” үгийн хэсэгт хэрхэн өргөлт авч байгааг анзаарахаа бүү мартаарай. 

Эх сурвалж: www.eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
7
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
3
confuse an post
angry an post
1
597531
23 эможи

keyboard_arrow_up