COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Өглөөний цайндаа уух хялбархан шоколадтай кекс хийж сурцгаая

2018 оны 11 сарын 10

Хамгийн хурдан хамгийн амархан энэ дессерт чиний амьдралдаа амсаж байсан дессертүүдээс хамгийн амттай нь байх болно! Шаардагдах хугацаа ердөө 6 минут. 2 хүний шоколадтай cupcakeийг хийхэд:

• 4 хоолны халбага цагаан гурил

 4 хоолны халбага элсэн чихэр

• 2 хоолны халбага кокоаны нунтаг /+½ цайны халбагагыг чимэглэхэд/

• 1 өндөг • 2 хоолны халбага ургамлын тос

• 3 хоолны халбага сүү

• 4 цайны халбага Nutella шоколадны крем

• Жимс жимсгэнэ Хийх арга: 1. Гурил, элсэн чихэр, кокоа, чимх давсыг дунд зэргийн саванд хийж холиод дээр нь өндөг, ургамлын тос, сүүгээ нэмнэ. Бэлэн болгосон хольцоо сайтар миксердэнэ. 2. Cupcake-ны зориулалттай аяган хэлбэртэй цаасанд бэлдсэн хольцоосоо нэг нэг том халбагагыг хийнэ.

Тэгээд тэднийхээ яг голд нь нэг нэг цайны халбага шоколадны крем хийгээд бяцхан бялууны бэлдэцээ халбагаараа тэгшилнэ. Шарах шүүгээнд /microwave/ 1 минут орчим болго. Өсөлт нь зогсвол бэлэн болсон гэсэн үг. Бялуугаа кокоаны нунтаг, жимсгэнэ, сиропоор чимэглэж олгоно. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597036
1 эможи

keyboard_arrow_up