7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 22, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

МЭДҮҮШТЭЙ: Үндсэн ажлынхаа 90% -ийг үдээс өмнө амжуулах 10 нууц

админ
2019 оны 10 сарын 04

Arslan.mn

Амжилттай яваа хүмүүсийн ихэнх нь үдийн цайны цаг болохоос өмнө үндсэн ажлынхаа 90% -ийг хийж гүйцэтгэсэн байх үр дүнтэй аргуудыг өөртөө боловсруулан хэрэгжүүлсэн байдаг. Үүний тул заавал үүр цайхаас өмнө сэрж, өглөөний турш оффистоо түгжигдэн суух шаардлагагүй. Ажил үүргээ үр дүнтэй, оновчтой байдлаар илүү богино хугацаанд амжуулах энгийн аргуудаас хуваалцаж байна.

1. Бичгийн ажлаа өглөөний цагаар хийж хэвших

Бичсэнээр тархи оюун санаа төвлөрч, үр бүтээмж дээшилдэг гэдгийг судалгаа нотолсон байдаг. Ийм л учраас цагийн менежментийн экспертүүд хийж гүйцэтгэх ёстой ажлуудаа мартаж, орхигдуулахгүйн тулд бичиж, тэмдэглэхийг зөвлөдөг. Тайлан гаргах, санамж бичиг үйлдэх, гэрээ хэлэлцээр боловсруулах гэх мэт бичгийн ажлууд таны өдөр тутмын ажлын нэг хэсэг бол, тэдгээр ажлуудаа өглөөний цагаар хийж амжуулахыг эрмэлз. Бичлэгийн гүйцэтгэл, чанар сайжирч, өдрийн үлдсэн хугацаа илүү үр дүнтэй өнгөрөхийг та харах болно.

2. Амрах, завсарлага авахын тул сэрүүлэг тавих

Амарч завсарлана гэдэг илүү бүтээмжтэй байхыг зорьж буй бидэнд сөрөг нөлөө үзүүлэх мэт санагдаж байж болох юм. Гэхдээ богино хугацааны түр зогсолт нь тархиа цэнэглэж, ажилдаа илүү гүнзгий төвлөрөх боломжийг олгодог гэнэ. Ажил дээрээ байх үедээ өдөр бүр ижил цагт түр завсарлага авч байхаар сэрүүлгээ тавь. Сэрүүлэг дуугарах үед хийж буй ажлаа түр хойш тавиад, сунгалтын дасгал хийх, оффисынхоо эргэн тойронд алхах, аяга кофе уух гэх мэтээр амарч тайвшрах зуршлыг өөртөө хэвшүүл. Хийж байгаа зүйлээсээ холдохгүйн тулд завсарлагын хугацааг 5 – 10 минут байлга. Хэдийгээр богинохон санагдаж болох ч, хамгийн тохиромжтой хугацаа шүү.

3. Өдрийнхөө ажлыг урьд орой нь төлөвлөх

Маргаашийн өдөр хийж гүйцэтгэх ёстой зүйлсийн жагсаалт гаргаж, ямар хугацаанд амжуулахыгаа төлөвлө. Хийх ажил бүртээ хангалттай хугацаа төлөвлөсөн эсэхээ нягтал, болж өгвөл хэт их ачаалалтай ажиллахгүй байхыг хичээ. Ажлаа амжуулсан бол жагсаалтнаасаа хасч, амжилтаараа бахарх. Хэрэв төлөвлөсөн ёсоороо амжуулж чадаагүй бол, дараагийн өдрийнхөө жагсаалтын нэгдүгээрт бичиж, тухайн ажлыг дуусгах хүртлээ өөр юу ч эхлүүлэх хэрэггүй.

4. Шийдвэр гаргах гэж удаан тээнэгэлзэхээс зайлсхийх

Ажил хэрэгтэй холбоотой жирийн шийдвэр гаргах шаардлагатай тулгарсан үедээ 60 секундын дүрмийг ашигла. Ерөнхийдөө танд зөв юм шиг санагдсан хамгийн анхны мэдрэмж л, хамгийн зөв шийдвэрт хөтөлдөг.

5. 80/20 –ийн дүрмийг ашиглах

Өдөр бүр хийдэг зүйлсийн зөвхөн 20% нь л гаргасан үр дүнгийн тань 80% -ийг эзэлдэг гэдгийг та мэдэх үү? Тэгэхээр, чухал шаардлагагүй үүргүүдийг жагсаалтаасаа хассанаар бүтээмжээ хэд дахин дээшлүүлж болох нь.

6. Өдрийн цайны цагаас хойш ирсэн имэйл, дуут мессежүүдийг анхаарах хэрэггүй

Хэрэв та имэйл, дуут мессежээ шалгах ажлыг өдрийн хамгийн эхэнд хийдэг бол, өглөөг бусдын хүсэлтийг биелүүлэх байдлаар угтдаг гэсэн үг. Харин үүний оронд, амин дэмээр баялаг өглөөний цайгаа амгалан тайван уух, сонин гарчиглах, дасгал хөдөлгөөн хийх зэргээр өглөөг илүү чухал зүйлд, өөрөө өөртөө зарцуул. Имэйлээ зөвхөн ажлын компьютер дээр суух үедээ шалгаж байхаар зохицуул.

7. Нэгэн зэрэг олон ажил хийхээ болих Нэг дор 10 ажлыг зэрэг хийх гэж оролдож байснаас, нэг л ажил үүрэг дээр анхаарлаа бүрэн төвлөрүүлж сур.

Өдөрт хийх ажлынхаа тоог 10 –аас олон байлгаснаараа бүтээмжийнхээ түвшинг бууруулна уу л гэхээс, огтхон ч сайжруулж чадахгүй. Энэ зарчмыг гэртээ байхдаа ч баримтал. Унтлагын өрөөнийхөө тоосыг соруулж байгаад гал тогооны өрөөнд угаах гээд орхичихсон аяга тавгаа санах хэрэггүй. Урдах ажлаа дуусгасныхаа дараа л өөр ажил руу ор.

8. Ширээгээ эмх цэгцтэй байлгах

Эмх цэгцгүй байдал, анхаарал сарниулдаг. Ажлаа дуусгаад гэртээ харихаасаа өмнө ширээн дээрх зүйлсээ цэгцэлж, файл бичиг баримтыг байх ёстой хавтсанд нь, хийх ёстой ажлаа тэмдэглэсэн зурвасаа гэр лүүгээ аваад яв. Орой нь маргаашийнхаа төлөвлөгөөнд оруулаад, цаасаа хогийн саванд хая. Цэвэрхэн ажлын орчин илүү ухамсартайгаар, тод далайцтайгаар тунгаан бодоход тань тусална.

9. Өглөө эрт бос

Маш олон хүмүүс өөрсдийгөө “өглөөний хүн” биш, яаж ч хичээгээд эрт босч чаддаггүй гэж ярьдаг. Хэрэв одоогийн байдлаар өглөөний 7 цагт босдог ч, бүхнийг амжуулах гэж багагүй яарч сандардаг бол, сэрүүлгээ 6 цагт болгон өөрчил. Өглөө эртлэн босохын тулд орой эрт унтах шаардлагатай ч, шөнөөс илүү өглөөд бүтээмж өндөртэй байдаг гэдгийг маш олон хүмүүс нотолдог.

10. Анхаарал сарниулах зүйлсийг үгүй болгох

Гэрт ч, ажил дээр ч мөн адил, анхаарал сарниулах зүйлсийг зайлуулах маш олон арга байдаг. Дуу чимээ тусгаарлах чихэвч худалдан ав. Хамт ажиллагсдадаа өглөөний тодорхой цагт утсаар, эсвэл биечлэн уулзаж ярилцах завгүй гэдгээ мэдэгд. Ажлын өрөөнийхөө хаалгыг хаа. Радио, телевизээ унтраа. Хэдийгээр энэ бүхэн танд саад болохгүй гэж бодож байж болох ч, анхаарлыг тань сарниулж, бүтээмжийг тань бууруулах хангалттай нөлөөтэй гэдгийг анхаар! Эдгээр 10 зөвлөгөө нь таныг илүү бүтээмжтэй байхад, үдийн цайны цагаас өмнө ажлынхаа ихэнх хэсгийг амжуулдаг нэгэн болоход туслах болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596709
2 эможи

Зочин
2019-10-04 12:55
keyboard_arrow_up