COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Чих рүү ордог бус гадна талд нь зүүдэг том чихэвч хэрэглэхийг зөвлөж байна

2018 оны 10 сарын 20

Arslan.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд өсвөр үеийнхний 46 хувь нь сонсгол муудах шинж тэмдэг илэрсэн гэжээ. Мөн зургаан хүн тутмын нэгд сонсгол муудах шинж тэмдэг илэрсэн байдаг аж.

Орчин үед чихэвчийн хэрэглээ асар ихсэж байна. Гудамж талбай, гэрт гээд ажил хэрэг, хичээл сургуулиас эхлээд олон шалтгаанаар нас харгалзахгүй чихэвчийг хэрэглэж байна.

Гэвч олон улсын судалгаагаар өдөрт 50 хувиас чангагүй хөгжим болон яриаг 30 минут сонсоход хэвийн гэж үздэг. Үүнээс ихэдвэл сонсголд муугаар нөлөөлдөг аж.

Чихэвчний хөгжим ирээдүйн сонсголын аппараттай эсвэл дунгийн суулгацтай хүмүүсийг бэлдэж байна

Тэгвэл зайлшгүй шаардлагаар чихэвч хэрэглэдэг бол чих уруу ордог жижиг чихэвч бус чихийг бүхэлд нь дардаг том чихэвч хэрэглэхийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих, хамар, хоолойн тасгийн эрхлэгч АУ-ны доктор Л.Бямбасүрэн зөвлөж байна.

Тэрбээр, “Сүүлийн хэдэн жил чихэвч ашигладаг нь түгээмэл болоод байна. Ингэхдээ ихэвчлэн чихэн дотор ордог жижиг чихэвчийг хэрэглэж байна. Дээр нь тухайн дуу хөгжим, яриаг ихэвчлэн өндөр хэлбэлзэл дээр сонсож байна. Ингэснээр сонсголын мэдрэл ядарч, сонсголын эсүүд гэмтдэг. Чихэвчний хөгжим ирээдүйн сонсголын аппараттай эсвэл дунгийн суулгацтай хүмүүсийг бэлдэж байна гэсэн үг.

Чих орчмын яс дуу чимээг дамжуулдаг. Чихэнд ордог жижиг чихэвч хэрэглэхэд гаднын чимээ давхар сонсогддог тул тэр чимээг дарахын тулд чанга сонсдог. Чанга сонсох нь сонсголд муугаар нөлөөлнө. Харин том буюу чихийг бүрхэж байрладаг чихэвч нь гадна талыг нь хаачихдаг тул дууг нам түвшинд сонсох боломжтой болдог. Зайлшгүй чихэвч ашиглах шаардлага гарвал аль болох битүүмжлэл сайтай, гадна талд нь зүүдэг чихэвч сонгох хэрэгтэй” гэдгийг хэллээ.

Мөн тэрбээр өндөр давтамжтай дуу чимээнд ажилладаг хүмүүс сонсгол хамгаалах хэрэгслүүдийг тогтмол хэрэглэж байхыг зөвлөсөн. Өндөр дуу чимээнд найман цагаар долоо хоног ажиллахад сонсголын эсүүд гэмтэж эхэлдэг гэсэн судалгаа байдаг тул ийм дуу чимээнээс хамгаалах шаардлагатай байдаг аж. Тухайлбал, төмөр замын машинистууд 5-10 жилийн дараа сонсгол буурч, сонсох мэдрэлийн эмгэгтэй болдог байна. Тиймээс хамгаалах хэрэгслүүдийг хэрэглэж хэвших шаардлагатай гэв.

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596245
1 эможи

keyboard_arrow_up