COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Төмсийг усанд биш ууранд чанавал амин дэмээ алдахгүй

2018 оны 10 сарын 18

Arslan.mn

Өмнөд африкаас гаралтай энэ ногоонд С, B, B6, PP, K зэрэг амин дэм агуулагддаг. Энэ нь цусны даралт хэлбэлзэх, толгой өвдөх, бамбай булчирхай томрох гээд олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчлэн анагаах нөлөөтэй.  Та өдөрт 300 гр төмс хоолондоо хэрэглэвэл өдрийн C аминдэмийн хэрэгцээнийхээ 70-75 хувийг авах нь. 
Харин 400 гр төмс идвэл калийн хэрэгцээгээ бүрэн хангаж чадна. Шинэ ургацын төмсөнд "С" аминдэм 25 мг байдаг бол өвлийн төмс, эсвэл  2 сар хадгалсан төмсөнд энэ хэмжээ 12 мг хүртэл буурсан байдаг аж. Төмсөн дэх глюкоз нь хүний биед амархан шингэдэг тул зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг хэмээн эрдэмтэд нотолжээ.

Мөн төмс нь зүрхний агшилтыг сайжруулахаас гадна калийг хамгийн ихээр агуулдаг. Үүнээс гадна ходоодны архаг хэлбэрийн үрэвслийн үед түүхий төмсний шүүс хамгийн сайн эм болдог байна. Төмсний шүүс "C" амин дэмээр баялаг тул ходоодны хүчлийг хэвийн болгож, гэдэсний үйл ажиллагааг зохицуулан, өвдөлтийг намдаадаг аж. Сонирхуулж хэлэхэд ач тустай энэхүү ногоог XVI зууны үед Европын зарим улсуудад зөвхөн чимэглэлийн зориулалтаар ашигладаг байжээ.  Бүр XVII зуунд Ирландчууд төмсийг хүнсэндээ анх хэрэглэж, олон орны "нүдийг нээж"  өгчээ.

 Цусны даралт ихэсхэд өдөрт гурван удаа бага хэмжээгээр түүхий төмс ид. Үүнээс гадна төмсийг хальстай нь жигнэж идэх, түүхийгээр нь машиндаж шүүсийг уухад даралт буурдаг аж. Төмс ашиг тустай ч шарсан төмс, наранд удаан байж, хортой туяаг нь шингээсэн ногоорсон төмсөнд соланин хэмээх  гашуун шинж чанартай хорт бодис байдаг тул хүнсэнд хэрэглэхийг хориглодог.  Шарсан төмсөнд  6-8 грамм трансжир агуулагддаг. Энэ нь биед шингэдэггүй натураль биш тосны хүчлийг хэлдэг байна. Судалгааны дүнд шарсан төмс ихээр хэрэглэсэн хөхүүл эхийн сүүний чанар буурсан, диабет өвчний эрсдлийг нэмдэг, дархлаа бууруулдаг нь тогтоогджээ.  Төмсийг  зэвэрдэггүй, ган хутга эсвэл зориулалтын арилгагчаар цэвэрлэж байх хэрэгтэй. Учир нь төмөр хүрсэн төмсөн дэх C аминдэм задарч урвалд ордог.
Төмсийг чанах явцад "B" аминдэмийн 30% нь шөлөнд уусдаг бол харин ууранд чанаж болговол эрдэс бодисынхоо нэг хувийг л алддаг байна. Жижиглэж хэрчсэн төмсийг чанахад амин дэмийнхээ 35-50 хувийг, бүтнээр нь чанахад 75 хувийг хадгалж үлддэг аж. Төмс гоо сайханд ч нөлөөтэй гэнэ. Чанасан төмсийг сүү, өндөгний шартай хольж нүүрэндээ бигнүүр тавьдаг. Бүлээн бигнүүрээ 15-20 минут байлгаад авна. Дараа нь халуун, хүйтэн усаар ээлжлэн нүүрээ шавшина. Ийм бигнүүрийн дараа нүүрний арьс чангарч, жижиг үрчлээсүүд арилдаг.  Байнга гадаа ажилладаг хүмүүсийн гар улайж, хагаран ширүүн болдог. Энэ тохиолдолд чанасан төмсийг халуун сүүтэй хольж нухаад, цэвэр давуун дээр тавьж 10-15 минут гараа ороож бооно. Энэ аргыг 3-4 удаа хэрэглэхэд гарын арьс зөөлөн, чийглэг болдог.
  Хэрэв нүүр бүлцийж хавагнавал төмсийг үрж, шүүсийг нь аваад хавагнасан газарт шавшдаг.  Нүүрэнд сэвх нэмэгдвэл төмсний булцууг таллаж, цууны эсвэл нимбэгний хүчилд дүрж арчаарай.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596189
1 эможи

keyboard_arrow_up