COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Гар утасны цацрагийн хөнөөлөөс өөрийгөө хамгаалах 10 арга

2018 оны 10 сарын 17

Arslan.mn

Гар утас гэдэг хаана ч явсан холбоо барих найдвартай хэрэгсэл гэдэг нь хэнд ч мэдээж. Өнөөдөр гар утасгүйгээр ямар ч ажил мэргэжлийн хүн, ер хэн хүний ажил амжих тухай бодохын ч хэрэггүй.

Гэхдээ гар утас нь эрүүл мэндэд хортой гэдгийг эрдэмтэд хэлж сануулсаар байгаа. Гар утасны цацраг нь хүний бие, ДНК-ийн эсэд хортой нөлөө үзүүлж, хавдар үүсгэдэг болохыг Британийн эрдэмтэд анх удаа нотолсон гэдгийг Sobesednik.ru хэвлэл нийтэлсэн байна.

Ийм ч учраас гар утасны цацрагаас үүсэх хортой нөлөөллийг бууруулах 10 аргыг Safephonezone.com сайтын шинжээчид ингэж зөвлөжээ.

1.Хүүхэд бол гар утасыг зайлшгүй тохиолдолд л хэрэглэх хэрэгтэй. Хүүхдийн гавлын яс том хүнийхээс нимгэн, тархи нь дөнгөж хөгжиж эхэлж байгаа болохоор гар утасны цацраг тархинд гүн нэвтэрч илүү хөнөөл учруулдаг. Ийм учраас хүүхэд гар утсаар ярих бол аль болох богино ярих эсвэл мессэж бичих нь дээр.

2, Гар утасаар ярихдаа утсаа аль болох өөрөөсөө хол барихыг хичээ. Та гар утсаа чихнээсээ таван см хол барихад л цахилгаан соронзон үйлчлэл нь дөрөв дахин буурна. Харин үүнээс хол, нэг метр зайд тавиад яривал энэ нь 50 дахин буурдаг байна.

3.Дуу сул, дохио муу байхад гар утас аль болох ашиглахгүй байхыг хичээ. Дохио сигнал муу гар утас юм уу, хөдөлгөөнтэй үед галт тэрэг, машин дотор гар утас ашиглах нь цацрагийн ялгарах хэмжээг эрс ихэсгэдэг байна.

4.Гар утасаа биедээ, тархиндаа  ойр битгий тавь. Ялангуяа жирэмсэн бол орныхоо дэргэдэх шүүгээн дээр, ядахнаа дэрэн дороо, толгойноосоо зайтай тавьж бай. Онгоцон дотор бол шөнө унтраах нь зүйтэй.

5.Гар утасаа зайлшгүй дэргэдээ, биедээ ойр тавьж унтах шаардлагатай бол товчлуур, дэлгэцийг нь өөрийнхөө эсрэг харуулж тавь. Ингэх нь цацрагийг бууруулна.

6.Гар утасаар нэг минутаас илүү ярих хэрэггүй. Цахилгаан соронзон цацраг нь түүний үргэлжлэх хугацаанаас шууд хамааралтай байдаг. Хэн нэгэнтэй удаан хугацаагаар ярих шаардлагатай бол утсан харилцаа ашигла.

7.Гар утсаар ярьж байхдаа хоёр гартаа ээлжлэн барьж бай. Зүүн чихэндээ барьж ярьснаа дараа нь баруун чихэндээ барих жишээтэй.

8.Боломжтой бол утсаар ярилгүй мессеж илгээхийг урьтал болго. Энэ нь цахилгаан соронзон үйлчлэлийг бууруулна.

9.Нийтийн тээврийн хэрэгсэлд гар утас ашиглахгүй байхыг хичээ. Өөрт чинь төдийгүй, өрөөл бусдын эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлнэ.

10.Хамгийн бага SAR-тай гар утас ашиглахыг хичээ. Энэ үзүүлэлт хүний бие рүү ялгаруулж байгаа цахилгаан соронзон үйлчлэлийг тодорхойлдог болохоор эрүүл мэндэд нөлөөлөх аюулдыг нь бууруулдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
596145
4 эможи

keyboard_arrow_up