COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Намрын улиралд хэрхэн бэлтгэх вэ?

2020 оны 8 сарын 02

AUTUMN GIF зурган илэрцүүд

Зуны дэлгэр цаг улирч намрын налгар цаг айсуй. Харин намар цагт хийж гүйцэтгэх ёстой хэдэн зүйлс гэж байна. Эдгээр нь таныг өвөлдөө онд мэнд орж, өнтэй сайхан давах боломжыг гаргаж өгөх бөгөөд та үүнийг амралтын өдрүүдээрээ амжиж хийгээрэй. Ингээд та бүхэндээ намар цагт хийх ёстой зүйлсийг танилцуулъя. 

1 Цонхоо шалгаж, дулаалах

Хахир хүйтэн цаг хаяанд ирсэн тул та амралтын өдрөө тааруулан, цонхоо дулаалж, сайтар шалгаарай. Зарим айлууд цонхоор нь сийгж, цантах тохиолдлууд бий. Иймд та одоо л тэдгээр асуудлаас сэргийлж, арга хэмжээ авах хэрэгтэй. Эхлээд угааж цэвэрлээд, хоёр талдаа наалттай цаасыг ашиглаж, жийрэг болгон цонхныхоо нугас завсруудаар нааж өгнө. 

2 Температур хэмжигч

Та өвөл болохоос өмнө температур хэмжигч аван гэртээ байрлуулаарай. Энэ нь гэр тань зохих ёсны дулаантай байгаа эсэхийг хэлж өгөх тул харж анзаарч байх хэрэгтэй. Ингэснээр та хүйтэн байх аваас дулаанаа нэмэгдүүлж, халуун байвал багасгах гэхчлэн арга хэмжээ авахад дөхөм болж өгдөг байна. Цаашлаад элдэв ханиад томуу, өвчлөлөөс сэргийлэх бөгөөд халуун, хүйтний харшлаас гэр бүлээ хамгаалах аж. 

3 Дээврээ цэвэрлэх, янзлах

Хэрэв та байшинд амьдардаг бол амралтын өдрүүдийг ашиглан, байшингийхаа дээврийг цэвэрлэж, элдэв асуудал байгаа эсэхийг шалгаж, засварлан янзлаарай. Нэгэнт өвөл болж, цас орвол дээврээ янзална гэдэг асуудалтай тул хойш тавилгүй яг одоо цэгцлэж, цэвэрлэхийг зөвлөе. 

4 Түлээгээ бэлтгэх

Намрын улирал нь өвөлд бэлтгэхэд зориулсан налгар өдрүүд юм. Та тус өдрүүдэд өвлийн түлээгээ бэлтгэж, амбаар, үүдэндээ хурааж тавиарай. Өвлийн улиралд даарч, зутрахгүйн тулд эртнээс түлээгээ бэлдвэл зохилтой. Ингэхдээ түлэх түлэхээр нь мод, нүүрсээ ууталж, савлаж тавьбал илүү хялбар байдаг билээ. 

5 Хашаагаа цэвэрлэх

Хашаа хороо нь цэвэрхэн айл хүн бүрийн нүдэнд дулаахан, цэвэрч нямбай харагддаг юм. Иймд та гэр бүлийнхнээ уриалан хамтдаа гарч, хашаагаа цэгцэлж, хогоо түүхээс гадна унасан модны навчийг ч цэвэрлэхээ мартуузай. 

6 Тавилгын байрлалаа өөрчлөх

Улирал бүрт гэрийн тавилгаа өөрчилж, байрлалыг нь сольж байвал зохилтой. Жишээлбэл зуны цагт ороо цонхтойгоо ойр тавьж, сэрүүхэн амьсгалыг бүрдүүлэхийн тулд аль болох тавилгуудаа эмх цэгцтэй байрлуулдаг. Харин өвлийн улиралд ор, тавилгуудаа цонхноос зайдуу тавьж, хивс, хивсэнцэрээ дэвсэж өгөх ёстой юм. 

7 Агаараа чийгшүүлэх

Өвлийн цагт өдөр тутамдаа агаараа чийгжүүлж байх хэрэгтэй. Ингэснээр элдэв өвчин тусах эрдслээс сэргийлэхээс гадна гэрийн уур амьсгалыг дулаан, цэвэрхэн болгодог юм. 

8 Гараашаа цэвэрлэх

Таны хийх ёстой хамгийн чухал ажлуудын нэг бол яалтчгүй гараашаа цэвэрлэх юм. Тоос буртгыг нь цэвэрлэж, чийглэж өгөхөөс гадна хэрэггүй зүйлсийг нь гаргаж, тухтайхан цэгцлээрэй. Өвлийн улиралд гарааш хүйтэн байх талтай тул та цэвэрлэх боломжгүй  бөгөөд налгар сайхан өдрүүдийг ашиглан, нэг сайхан цэвэрлээрэй.

Гараашаа цэвэрлэх

9 Гэрээ цэвэрлэх

Энэ нь зүгээр ч нэг гэрээ цэвэрлэх биш юм шүү. Бүх булан тохойн хогоо гаргаж, их цэвэрлэгээ хийх аж. Ойрд гар хүрээгүй харанхуй өрөө, амбаар саваа ч мөн цэгцэлж, цаг зав гаргаж, цэвэрлээрэй. Ингэхдээ гэр бүлийн гишүүдээ бүгдийг хамруулж, гэрээ шил толь мэт гялалзуулах хэрэгтэй аж.

Гэрээ цэвэрлэх

10 Өвлийн хувцасаа гаргах

Цаг хугацаа гэж харвасан сум мэт л өнгөрөх юм. Саяхан зун цаг ирж, өвлийн хувцсаа баглаж далд хийсэн санагдана. Харин одоо буцааж гарган, бүгдийг нь салхинд тавих болжээ. Ингэхдээ хувцаснуудаа гаргаж, бага зэрэг салхинд гаргахгүй бол удаан хадгалагдаж эвгүй үнэр шингэсэн байх талтай. 

Өвлийн хувцасаа гаргах

11 Зуны хувцсаа далд хийх

Хэрэв та өвлийн хувцсаа гаргаж, цэгцэлсэн бол буцаагаад зуны хувцсаа далд хийгээрэй. Бүгдийг нь угааж цэвэрлээд, уутанд хийж, сайтар боож баглавал зүгээр. Эс бөгөөс шороо тоос тогтож, өнгөө алдаж ч мэднэ. 

Зуны хувцсаа далд хийх

12 Өвлийн идшээ бэлтгэх

Өвлийн идшээ бэлтгэх нь хүн бүхний хувьд том ажил байдаг. Сайн чанарын мах авч, түүнийгээ янзалж, хадгална гэдэг бага зэрэг асуудалтай. Идэх идэхээр махаа бэлтгэн, жижиглэж тавих нь амар бөгөөд эхнэр, гэрийн эзэгтэй нарын ажлыг бага ч атугай хөнгөлж өгдөг юм. 

13 Эрүүл мэнддээ анхаарах

Хүйтний эрч наашилж, хөхүүрийн элч цаашилж байгаа цагт та эрүүл мэнддээ анхаарч, дархлаа сайжруулах витамин хэрэглэж байгаарай. Өвөл ханиад томуу их тул нэгэнт өвдсөний дараа харамсаж суухаар одооноос эрүүл мэнддээ анхаараарай. 

14 Хаалгаа дулаалах

Та хаалгаа ч мөн дулаалах хэрэгтэй. Өвлийн хүйтэн жавар гэрт тань хургаж, өөдөсхөн бяцхан үрсийг тань дааруулвал яана. Иймд хаалганыхаа завсар зайгаар шахагч хөөс түрхэж өгөөрэй. Мөн дээр дурдсан хоёр талд наалттай цаасыг сонгож ч болно. 

15 Балконоо цэвэрлэж, хаалт хийх

Балконоо ч мөн цэвэрлэж, цэгцлэхээ мартуузай. Танай гэрийн балкон хаалтгүй бол өвлийн улирал ойртож байгаа тул вакум хаалт хийлгэж, шороо тоос, хүйтэн уур амьсгалаас сэргийлэх боломжтой юм. Харин нэг сул тал нь балкондоо хаалт хийлгэснээр зундаа агаар, салхи сайн нэвтэрдэггүй аж. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595403
1 эможи

Зочин
2020-08-03 16:10
marisa
2019-10-06 03:17
* Сайн байна уу, бүгд яаж намайг олж авсан тухайгаа маш сайн мэдүүлгээ өгч байгаадаа баяртай байна Хотын банкны менежер хийдэг ОЛИВЕР-аас миний хүсэх зээлийн хэмжээ Компани, би энэ боломжийг хурдан ашиглан бүх дэлхийд мэдэгдэхийг хүсч байна үүнээс би Улаанбаатар хотоос Гүнжаажанцангийн МСУХ-ны Энхжаргал, зээл авахаар хайж байсан өөрийн бизнесийг дэмжих зардлаар өөрийн бизнесээ эхлүүлэх, тиймээс би явсан хуурч байгаа зарим зээлдүүлэгчтэй уулзах үед онлайн зээл хайх миний тэр үед жаахан мөнгөө үрэн таран хийж эргэлзэж үгүй ​​хийж байсан бага мөнгөтэй байсан тул би одоо юу хийхээ ч мэдэхгүй байна өөрсдийгөө жинхэнэ зээл гэж нэрлэдэг хуурамч новшнууд авав зээлдүүлэгчид, Тиймээс би интернетээр аялж байхдаа нэгэн итгэлтэй өдөр ажил хайж байхдаа форум дээр бичсэн зарим гэрчлэлийг олж мэдлээ нэг хатагтай Катика, хатагтай Моника нар хотоос зээлээ хэрхэн авдаг талаар ярилцлаа банкны компанийн и-мэйл хаяг: (citybankloans10@aol.com) (citybankloan123@gmail.com) Тиймээс би маш их айж байсан тул энэ шүүх хурлыг заавал өгөх ёстой гэж өөртөө хэлсэн бусад зээлдүүлэгчид надтай харьцахад би түүний өмнө очсон Форум дахь сэтгэгдэлд орсон хувийн и-мэйл хаяг, би түүнтэй холбоо барьсан бөгөөд түүний компаниас зээл авсан зарим үйлчлүүлэгчид, ноён Адам, хатагтай Моника Луис нарыг хүлээн авсан гэж мэдэгдэж, түүнтэй уулзаж ярилцахыг хүссэн юм. үүнд би их баяртай байсан би хүссэн зээлийнхээ хэмжээг авах боломжтой зөв компанид байгаа. Тэд надад зээлдэгчийн зээлийн өргөдлийн маягтыг бөглөж, буцааж өгөхийг хүссэн. Би тэдэнд өөрийнхөө тухай бүх мэдээллийг өгсөн болно. Тиймээс надад нөхцөл, болзлыг нь өгсөн. тэдний компанийн бүх зүйл ямар ч сааталгүй, 24 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийн хүчинтэй дүн (18,392,620,893.74 төгрөг) байгааг надад мэдэгдсэн.  бүртгүүлж, зээлийн зөвлөлөөрөө батлуулсан болно итгэмжлэгдсэн төлөөлөгч, Тийм учраас тэр үед би тэдэнд банкны дэлгэрэнгүй мэдээлэлээр илгээх хэрэгтэй гэж хэлэхэд би их баяртай байсан. Гэхдээ би ийм зүйлд бага зэрэг эргэлзэж байсан тул энэ зээлдүүлэгч Ноён УВАРУ-д итгэж, итгэж байгаагаа хэлсэн. банкны дансаараа гайхахаар миний банкнаас хүлээн авч, анхааруулга өгдөг дүнг миний данснаас хуримтлуулсан болно (18,392,620,893.74 төгрөг) Зээлийн сануулга Данс: ** 1027 Тоо: (18,392,620,893.74 төгрөг) Тайлбар: CS DP BY UWERU Огноо: 05 / СЭДЭВ / 2019 18:09 Үлдэгдэл: N 1700,000,341.45CR Онлайн гүйлгээгээ хий Мэдээлэгчдэд зориулсан EMAIL US @ @ (citybankloans10@aol.com). (Citybankloan123@gmail.com)  Тиймээс би зээлээ авсан гэдгээ яаралтай и-мэйлээр мэдэгдээрэй Амжилттай ажилласан Ах дүү нар аа. Зээлийн жинхэнэ компанийг хайж байгаа хэвээр байгаа. Би ноён Абрахамтай эелдэг харьцахыг зөвлөж байна ижил И-мэйл: (citybankloans10@aol.com.) (citybankloan123@gmail.com), мөн тэр таны хүссэн зээлийн хэмжээг авахад тань тусална гэдгийг би мэдэж байна, Э-мэйлээр өнөөдөр, та хийсэн зүйлдээ баяртай байх болно. Улаанбаатар хотын Гүнжаанцангийн Энхжаргал
Зочин
2019-10-05 19:44
Зочин
2019-10-05 16:50
keyboard_arrow_up