COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Яг одоо уухад тохиромжтой алимны компот хийх шилдэг 7 арга

2018 оны 9 сарын 23

Намрын улиралд жимс ногоо ховордсон үед өөрийн гараар хийсэн амтат шүүсийг уух дургүй хэн байх билээ. Ялангуяа алим олдоц сайтай хэрнээ, эрүүл мэндэд маш  их тустай жимсний нэг гэдгийг бид сайн мэднэ. Алимд олон төрлийн амин дэм агуулагддаг.  Тиймээс бид танд амтат алимны компот хийх шилдэг 7 аргыг хүргэе.

Намар уухад тохиромжтой алимны компот хийх шилдэг 7 арга

 

Алимаар амтат компот хийх 7 нууц

  1. Компотод гүйцэд болсон, эсвэл үл ялиг дутуу болсон исгэлэн алим хамгийн тохиромжтой. Хэт боловсорсон алим чанах явцад үүрэх болно.
  2. Чанамлаа хийхийн өмнө бүх найрлагад орох зүйлсээ сайн гэгч нь угаах хэрэгтэй.
  3. Алимны  хальсыг заавал арилгах хэрэггүй. Хальстай алим хэлбэрээ илүү сайн хадгалах болно.
  4. Өвөлд зориулан нөөцөлж буй компотыг шууд шилэн савандаа хийсэн нь зүгээр. Энэ тохиолдолд шилээ ариутгах хэрэггүй бөгөөд харин таглааг нь сайн цэвэрлэх хэрэгтэй.
  5. Шилэн саваа дүүртэл нь алим хийх шаардлагатай.
  6. Хэрвээ алим тань хэтэрхий их чихэртэй бол ½ цайны халбага нимбэгийн хүчил хийж болно. Энэ нь компотыг бага зэрэг исгэлэн таатай амттай болоход нөлөөлнө.
  7. Бэлэн болсон компотоо доош нь харуулж тавиад дулаан зүйлээр ороож хөргөөд сэрүүн харанхуй газар хадгалах хэрэгтэй.
  8. Гурван литрийн саванд зориулж орцыг тооцоолсон болно.

1 Алимны энгийн компот

Орц:

  • 800 гр алим
  • Ус
  • 300 гр элсэн чихэр

Хийх арга:

Алимаа том хэрчээд үрийг нь гаргах хэрэгтэй. Ингээд алимаа шилэн савандаа хийгээрэй.

Дараа нь алиман дээрээ буцалсан халуун ус хийж 30-40 минут байлгана. Шилнээсээ усыг нь саванд юүлээд дээрээс нь элсэн чихэр хийгээд буцалгана. Хамгийн сүүлд дахин шилэн савтай алим руугаа буцалсан усаа хийнэ.

2 Бүтэн алимаар хийсэн компот

Орц:

  • 8-15 ширхэг дунд зэргийн алим
  • 2 ширхэг гааны навч
  • Ус
  • 300 гр элсэн чихэр

Хийх арга:

Алимаа шилэн савандаа дүүртэл нь хийгээрэй. Хэдий чинээ их алим байна төдий чинээ концентрац ихтэй болно.

Амт оруулахын тулд алиман дээрээ гааны навч хийж болох бөгөөд алим, гааны навчин дээрээ халуун ус хийгээд 20 минут үлдээнэ.

Дараа нь шилнээсээ усаа саванд юүлээд элсэн чихрээ хийж буцалгана. Ингээд буцалсан шингэнээ дахин алиман дээрээ хийж таглана.

3 Алим, лийрийн компот

Орц:

  • 500 гр алим
  • 200-300 гр лийр
  • Ус
  • 350 гр элсэн чихэр

Хийх арга:

Алим болон лийрээ дөрвөн хэсэг хуваагаад үрийг нь гаргаж авна. Жимсээ шилэн савандаа хийгээд дээрээс нь халуун ус хийж 20 минут таглаж тавина.

Шингэнээ саванд юүлж, элсэн чихэр хийж буцалгаад, буцаад шилэн сав руу хийж таглана.

4 Алим болон чавганы компот

Орц:

  • 500 гр алим
  • 400 гр чавга
  • Ус
  • 300 гр элсэн чихэр

Хийх арга:

Алимаа томоор зүсээд үрийг нь гаргаж авна. Шилэн саванд алим болон бүтэн чавга хийгээд халуун ус хийж 10-15 минут таглана.

Дараа нь шилнээсээ усаа саванд юүлээд элсэн чихрээ хийж буцалгана. Ингээд буцалсан шингэнээ дахин алим, чавган дээрээ хийж таглана.

5 Алим болон усан үзэмний компот

Орц:

  • 600 гр алим
  • 400 гр усан үзэм
  • Ус
  • 300 гр элсэн чихэр

Хийх арга:

Алимаа томоор зүсээд үрийг нь гаргаж авна. Шилэн саванд алим болон усан үзмээ хийгээд халуун ус хийж 5-10  минут таглана.

Шингэнээ саванд юүлж, элсэн чихэр хийж буцалгаад, буцаад шилэн сав руу хийж таглана.

6 Алим жүржийн компот

Орц:

  • 600 гр алим
  • 1 жүрж
  • Ус
  • 250 гр элсэн чихэр

Хийх арга:

Алимаа дунд зэргийн хэмжээтэй хэрчиж, жүржээ хагас цагираг эсвэл цагираг хэлбэрээр хэрчинэ. Дээрээс нь халуун ус хийж, 20-30 минут таглана.

Дараа нь шилнээсээ усаа саванд юүлээд элсэн чихрээ хийж буцалгана.  Ингээд буцалсан шингэнээ дахин алим, жүржин дээрээ хийж таглана.

7 Алим болон бөөрөлзгөнийн компот

Орц:

  • 400 гр алим
  • Ус
  • 300 гр бөөрөлзгөнө
  • 250 гр элсэн чихэр

Хийх арга:

Алимаа томоор зүсээд үрийг нь гаргаж авна. Шилэн саванд алим болон бөөрөлзгөнөө хийгээд халуун ус хийж 15-20  минут таглана.

Шингэнээ саванд юүлж, элсэн чихэр хийж буцалгаад, буцаад шилэн сав руу хийж таглана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
595141
4 эможи

keyboard_arrow_up