COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 09, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Өдөрт нүүрээ давтан будах нь арьсанд халтай

2018 оны 9 сарын 12

make up зурган илэрцүүд

Жингээ хасах гэж буй хүнд 5:2 харьцаа буюу долоо хоногийн тав хоногт нь хүссэнээрээ идэж, хоёр хоногт нь жин хасах хоол хүнс хэрэглэхийг Их Британийн мэргэжилтнүүд зөвлөж байна. Энэ хоёр хоногт таны хоол хүнснээс авах илчлэгийн хэмжээ 500-600 хооронд байх ёстой бөгөөд тухайн хоёр өдрийг хооронд нь зайтай, нэг дор давхардуулахгүй байлгах хэрэгтэй гэнэ.
Тэгвэл энэ зарчмыг гоо сайхан, арьс арчилгаандаа ч хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. Ингэж хооллосноор таны гоо сайханд ч мөн тустай гэжээ.
   

Түүнчлэн долоо хоногийн хоёр өдөрт нь нүүрэндээ огт будаг түрхэхгүй байснаар сарын дараа та маш эрүүл, залуухан харагдана гэж Их Британийн мэргэжилтнүүд зөвлөжээ.
    Доктор Эшогийн зөвлөснөөр гоо сайхны бүтээгдэхүүнд агуулагддаг парабен хэмээх бодис нь арьсны нүхэнд хуримтлагдан, хамгийн гүн давхрага руу нэвтэрч, арьсны уян хатан чанарыг хангадаг коллаген, эластиныг гэмтээдэг гэнэ. Улмаар арьс хөгширч, унжин, үрчлээ үүсдэг байна. Түүнчлэн будаг арилгагч бүтээгдэхүүнүүд арьс хуурайшуулдаг  сөрөг талтай тул чийгшүүлэгч хэрэглэж байхыг зөвлөжээ.
Эшогийн хэлснээр хөнгөхөн хоол иддэг хоёр хоногт арьсны нөхөн төлжилт илүүтэй явагддаг аж. “Өдөр бүр арьсаа цэвэрлэж чийгшүүлж байгаарай. Оройдоо заавал будгаа арилгаж, долоо хоногийн хоёр өдрийг биеэ цэвэршүүлэх өдөр болгож байгаарай. Тэгвэл хэдэн долоо хоногийн дараа таны царай эрүүл, гоо сайхан харагдаж, гэрэлтэх болно” хэмээн тэрбээр хэллээ.
 Саяхан явуулсан судалгаагаар британи бүсгүйчүүдийн гуравны хоёр нь долоо хоногийн долоон өдөр нь буддаг байна. Тэдний гуравны нэг хувь нь долоо хоногт доод тал нь нэг удаа будагтайгаа унтдаг бол зарим нь бүтэн 24 цаг будагтайгаа явдаг тухайгаа хэлжээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594791
0 эможи

keyboard_arrow_up