Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Coca-Cola ундааны ер бусын 10 хэрэглээ

2018 оны 8 сарын 02

Холбоотой Зураг

Уншигч таны магадгүй өмнө нь сонсож байгаагүй Coca-Cola хийжүүлсэн ундааны ер бусын 10 хэрэглээг толилуулж байна.

1. Төрөлхийн мэт долгионтой үс

Тус ундааны найрлагад багтсан ортофосфорын хүчил нь үсэнд төрөлхийн мэт долгион оруулдаг. Мөн pH-ийн бага агууламжтай учраас хуурай, хугарсан үсийг дахин гэмтээхгүй. Буржийлгасан үсээ хийжүүлсэн ундаагаар сайтар норгоод, 5-10 минутын дараа энгийн шампуниар зайлж угаагаарай. Нэртэй загвар өмсөгч, жүжигчин Сюки Уотерхаус энэ аргыг хэрэглэдэг гэнэ.

2. Үсэнд наалдсан бохь арилгах

Хэрэв таны үсэнд бохь наалдсан бол сандрах хэрэггүй. Бохь наалдсан хэсэгт хийжүүлсэн ундаа асгаад хэдэн минут орхиорой. Дараа нь болгоомжтой бохио салгах хэрэгтэй. Үсэнд наалдсан бохийг салгахад багагүй хугацаа шаардагдах ч, энэ арга үсээ тайрснаас хамаагүй илүү.

3. Үсээ цайруулах

Үсээ будсаны дараа өнгө нь хэт бараан, эсвэл тод санагдвал колагаар үсээ зайлснаар өнгийг нь бага зэрэг цайруулах боломжтой. Хийжүүлсэн ундаанд нимбэгний хүчил болон цитрусын эфирийн тос агуулагддаг учраас үсийг цайруулах үйлчилгээтэй.

4. Хортон шавж устгах

Энэтхэгийн фермерийн аж ахуй эрхлэгчид тариалангийн талбайгаа хортон шавжнаас хамгаалахын тулд кола цацдаг байна. Коланд химийн хорт бодис агуулагддаг гэж ойлгож болохгүй. Харин ундаанд агуулагддаг сахарны сиропонд гол учир бий. Сахарны сироп нь хортон шавжны дайсан улаан шоргоолжийг цуглуулдаг. Зуслангийн байрандаа үүрлэсэн нялцгай биет, шавжийг устгахын тулд байрныхаа өнцөг булан бүрт жижиг тавган дээр кола хийн байрлуулахад хангалттай.

5. Өвчин намдаах

Шавжинд хазуулаад таны бие тавгүй, загатнаж байна уу? Тэгвэл энгийн нэг хөвөнг коланд норгоод, шавж хазсан газарт жин тавих хэрэгтэй. Ингэснээр загатнаа арилж, өвчин ч намдах болно. Коланд кофеин агуулагддаг учраас, ийнхүү өвчлөлийг намдааж, загатнааг арилгадаг. Далайн нялцгай биетэд хазуулсан үед ч энэ арга үр дүнтэй.

6. Сантехникийн хэрэгсэл цэвэрлэх

Коланд ортофосфорын хүчил агуулагддаг учраас сантехникийн хэрэгслийн гадаргуун дээр тогтсон зэв зэргийг төвөггүй арилгана. Хийжүүлсэн ундааг гадаргуун дээр жигд цацаж, зөөлөн алчуураар тараан түрхэнэ. Хэдэн цагийн дараа, эсвэл шөнө хонуулсны дараа усаар зайлж цэвэрлэнэ. Жич: ортофосфорын хүчлийг бага тунгаар хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрдөг.

7. Өөх тос хайлуулах

Хүчил болон кофеин нь өөх тосыг сайтар  задалж, хайлуулдаг. Тиймээс аяга таваг, сав суулганы гадаргуу цэвэрлэхэд ашиглахад тохиромжтой. Тос тогтсон сав суулганд хийжүүлсэн ундаа хийн хэдэн цаг орхиод, дараа нь энгийн аргаар угааж цэвэрлэнэ. Үр дүн нь таныг гайхшруулах болно.

8. Эвгүй үнэр дарах

Хэрэв таны хувцсанд бензин, хийн үнэр шингэсэн бол угаахаасаа өмнө коланы уусмалд хийн орхиорой /кола болон усны харьцаа 1:1 байна/. Коланы уусмал түүнчлэн загасны үнэр зэрэг элдэв эвгүй үнэрийг дарах чадалтай. Хийжүүлсэн ундааг харин угаалгын машинд хийж болохгүй. Мөн цайвар, цагаан өнгөтэй хувцсанд энэ аргыг хэрэглэх тохиромжгүй.

9. Зоосон мөнгө цэвэрлэх

Зэвэрч, харласан зоосыг колагаар дүүргэсэн босоо аяганд хийнэ. 10-15 минутын дараа аягаа сэгсрээрэй. Дараа нь зоосоо угаахад та үр дүнг нь гайхах болно.

10. Зэв арилгах

Coca-Cola нь зэвийг ор мөргүй арилгах үйлчилгээтэй. Зэвэрсэн гадаргуун дээр кола асган, дараа нь сайтар үрнэ. Удсан зэвийг арилгахдаа тугалган цаасаар үрвэл үр дүнтэй.

Эх сурвалж: TV5
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593429
2 эможи

Зочин
2025-09-20 22:04
Сонин юм даа
keyboard_arrow_up