COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХУУДАС30: Таныг хүмүүс хэд дүгээр зэрэгт тавьдаг бол?

2018 оны 6 сарын 22

Arslan.mn

Та ер нь гуравдугаар зэрэглэлд орж, дугаарлагдаж байсан уу? Олон жилийн өмнө миний эхнэр Индианагийн их сургуулийн нэгдүгээр курсийн оюутан байхдаа Хенк хэмээх ангийнхаа нэгэн царайлаг хөвгүүнийг тун их биширдэг байжээ. Тэрнээс болж, өчнөөн олон шалгалт, шүүлэг, курсийн ажилд бэлдэх цагаа золиослон байж, гагц Хенкийг л өдөр шөнөгүй мөрөөддөг байж. Түүний хамаг хувцас юмсыг угааж алдаж өнгөрүүлсэн цаг хугацааг ч бүр дурдахаа больё. Царайлгаас гадна Хенк бас тун овжин зальжин нэгэн байжээ. Хүний байтугай өөрийнхөө ч хувцсыг индүүдэхээс залхуурдаг эхнэрээр маань хувцсаа  индүүдүүлж чадсан цорын ганц эрэгтэй хүн тэр үед Хенк л байсан аж.

Нэгэн өдрийн үдээш хойш Хенк эхнэрийн маань оюутны байранд хэд хоногийн өмнө өгсөн найман цамцаа авахаар иржээ. Эхнэр маань инээмсэглээд сайхан угааж индүүдсэн хувцсыг нь нүүр баатар гардуулан өгч, дараа нь түр сууж бялуу амталж, цай уухыг урьжээ. Гэвч урилгынх нь хариуд Хенкийн хэлсэн зүйлийг сонсоод эхнэрийн маань нүүр дүүрэн байсан инээмсэглэл оргүй алга болсон аж.

“ Сайхан сэтгэлт минь, чи их сайн охин. Гэхдээ энэ оюутны хотхонд 10.000 охин байна, надад ч бас тэдэнд зориулах зөндөө цаг байна” хэмээн царайлаг Хенк ажиггүй хэлээд цамцнуудаа аваад, эхнэрийн минь амьдралаас үүрд холдон оджээ. Сүүлд нөхөр нь болсон надад энэ нь азтай явдал болсон ч эхнэрт маань бол “Гуравдугаар зэрэглэлийн” хүн гэдгээ палхийтэл мэдрэх гэнэтийн үйл явдал болсон юм.

Зэрэглэл гэж ер нь юу вэ? Танд хийх ажил маш олон байгаа үед аль нь хамгийн чухал гэдгийг та яаж ялгах вэ?

Өөртөө хамгийн чухал байгаа зүйлийг алдалгүй ялгаж танихын тулд өөрийнхөө өмнө тавьсан зорилгоо эргэцүүлж бод. Ямар зорилготой яваагаа ч мэдэхгүй урсаж яваа бол ер нь амьдралдаа юу юунд хүрэхийг хүсэж байдгаа цаасан дээр бич. Тэгээд тэр жагсаалт доторх зүйлсээс таны амьдралд аль нь хамгийн чухал байгааг олж, нэгдүгээр зэрэглэл, дараа нь хоёрдугаар, дараа нь гуравдугаар зэрэглэл хэмээн чухлын зэрэглэлээр дараалуул. Танд хамгийн чухал зүйлсээ нэг гэж тэмдэглээд, чухлын хувьд хоёрдугаар зэрэглэлд байгааг нь хоёр хэмээн ангилаарай.

Ямар зорилготой яваагаа ч мэдэхгүй урсаж яваа бол ер нь амьдралдаа юу юунд хүрэхийг хүсэж байдгаа цаасан дээр жагсааж бич.

Харин одоо хэцүү хэсэг рүүгээ орохоос аргагүй. Нэгдүгээр зэрэглэлд байгаа бүх зорилгоо нэг бүрчлэн дахиж уншаад, хамгийн чухлыг нь 1-1, дараа нь 1-2 гэх мэт бас дараалуул. Танд бага зэрэг төвөгтэй мэт боловч үүнийг хийснээр та амьдралынхаа хамгийн чухал зорилгуудаа ялгаж мэдэхэд их тустай.

Амархан байна уу? Нэг ч их хэцүү биш л байх ёстой. Гэхдээ үүнийг хийхгүй бол амьдралын урсгал даган явж байтал нэг мэдэхэд живчих ч юм билүү? Аль нь танд илүү чухал байгааг сонгох гэж өөрийгөө албадаж байхдаа та зорилгоо илүү нарийвчлан тогтоож зөв зам дээрээ гарч ирнэ. Ингэснээр та тэргүүнээ өргөн, өдөр бүрийнхээ амьдралыг баяртай угтаж, гол зорилго руу тань дөхүүлэх зүйлсээ хийж эхлээрэй.

Эх сурвалж: Мерил Дуглас " Дорой бүргэд сайн дураараа тахиа болдог" хуудас 30 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58798
0 эможи

keyboard_arrow_up