COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Амжилттай байхын тулд яг одооноос хийж эхлэх зүйлс

2018 оны 6 сарын 20

Амжилттай гэдэг үг таны хувьд ямар утгыг илэрхийлдэг вэ? Өөрийн хүсч буй мэргэжлээрээ ажиллахыг хүсдэг үү? Бизнесээ эхлүүлэх үү? Эсвэл зүгээр л эрүүл амьдралын хэв маягтай байх уу? Тэгвэл та яг одоо өөрийн хүсч буй тэр зүйлийнхээ араас явж өөрийн хувьд амжилтыг бий болгох хэрэгтэй. Бид үргэлж л алдартай, амжилттай яваа хүмүүсийн өглөө, оройны дадал зуршил, цаашлаад олон зүйлсийг нь ажиглаж өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг боловч тийм ч их үр дүнгээ өгдөггүй талтай. Тэгвэл таны мөрөөдөл ямар ч байсан гэсэн хэрхэн мөрөөдөлдөө хүрч “амжилттай” нэгэн болох вэ? Эдгээр 5 зүйлсийг яг одоо хийж эхэл?

1. Ментор хайж ол

Хэдийгээр чи дөнгөж эхэлж байсан ч, эсвэл аль хэдийн байр сууриа олчихсон байсан ч ментор таны амьдралд маш том өөрчлөлтийг авчрах болно. Өөрт тань зааж сургаж, зөвлөгөө өгдөг хүнийг ментор гэдэг. Ментортой хүмүүс байдаггүй хүмүүсээс 5 дахин илүү амжилттай байдаг гэсэн судалгаа бий. Мөн менторууд биднээс илүү туршлагатай, чадварлаг хүмүүс байдаг учраас бидний сул талыг олж харж, шаардлагатай зөвлөгөөг өгөхөөс гадна биднийг үргэлж зоригжуулдаг. Хэрвээ сайн олж харвал чамайг цаг үргэлж дэмждэг ээж чинь, аав чинь, багш эсвэл найз гэх мэт олон хүмүүс ментор болж байдаг. Тиймээс аль болох олон зүйлсийг ментороосоо сурахыг эрмэлз.

2. Хоббигоо хөгжүүл

Сурдаг зүйл, хийдэг ажлаасаа гадуур юунд дуртайгаа мэдэж түүнийгээ хөгжүүлж тархи болоод биеэ амрааж, сэргээх хэрэгтэй. Хэрэгтэй биш ээ, ёстой. Хоббигоо хөгжүүлсээр байвал та хэзээд өөрийн хүсч байсан амжилтад хүрч олон чадваруудад мэргэшиж болно, жишээ нь манлайлагч болох чадвар, энтерпренер болох алхамуудыг ч сурч болно. Миний хувьд би бичих, унших, дасгал хийх, түүх зохиох гэх мэт хоббинуудтай. Шинэ зүйлсийг их турш.

3. Өдөрт нэг шинэ зүйл сур

Өдөр бүр сурна гэхээр нэг тийм хэцүү, ядаргаатай санагдаж байж магад. Гэхдээ тэр шинэ зүйл заавал том байх албаггүй. Өдөрт нэг гадаад үг, эсвэл нэг сонирхолтой факт, эсвэл дүрэм сурч байвал дараа нь маш том үр дүнг бүтээж болно. Дуслыг хураавал далай гэдэгдээ.

4. Өөрийгөө зөв хүмүүсээр хүрээлүүл

Амжилтанд хүрэх аялал чинь өөрийгөө ямар хүмүүсээр хүрээлүүлснээс шалтгаална. Хамгийн чухал нь чамайг дэмжиж, урагш ахихад чинь туслах, хэдийгээр алдсан нь ч чамд эргэлздэггүй тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй. Тийм учраас зөв хүмүүсээр хүрээлүүлэх нь чамайг өөдрөг байлгаад зогсохгүй мөн амжилтанд хүрэхэд чинь маш том нөлөөтөй.

5. Өөртөө анхаарал тавь.

Амжилтанд хүрэхэд ойртож эхлэх тусмаа чи өөртөө анхаарал тавих нь ямар чухал зүйл вэ гэдгийг ойлгох болно. “Хэдий их мөнгөтэй байгаад ч эрүүл биш бол ямар хэрэг байх вэ?” гэдэг үг надад маш үнэн мэт санагддаг. Амжилт чамд шинэ амьдрал, аз жаргал, завгүй амьдралыг авчрахыг сацуу стресс, сэтгэл гутралыг ч авчирж болзошгүй. Тиймээс дасгал хий, эрүүл хоолло, битгий хэт яар, өөрийгөө дүгнэж цэгнэж бас хайрла! Хэтэрхий оройтхоосоо өмнө өөртөө анхаарч эхлээрэй. ️

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58738
3 эможи

Зочин
2018-06-20 23:01
ta urd nasandaa hen haanah hun baisniig torson saraar bodoj oldog arga bii burhan huniig haana toruulehiig shiiddeg
keyboard_arrow_up